Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Тээлийн гол”-д энэ сарын 22-нд Монгол эсгийн баяр болно. Мөн энэ сарын сүүлээр Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт Сарлагийн баяр зохион байгуулах юм байна. Уг баяруудыг Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр жил бүрийн зуны сард сарлаг, хонь ямаа, адууны баярыг аймгийн БОАЖГ-аас зохион байгуулдаг ажээ. Дээрхи баяруудын хүрээнд ноос унгас савах, эсгий хийх, сарлаг унах, …
Мэдээ мэдээлэл
July, 2013
-
18 July
Хөвсгөл далайг хамгаалах ОУ-ын форум болж байна
Хөвсгөл далайн хөвөөнд “Цэнгэг далай, цэнгэг ус” нэртэй олон улсын форум өнөөдөр болж байна. Чуулганд Мөн тус форумд ОХУ, БНХАУ, Солонгосын 20 гаруй эрдэмтэн судлаачид хүрэлцэн иржээ. Монголын зүүний хүчний холбооноос санаачлан зохион байгуулж байгаа уг форумаар Хөвсгөл далайн ундны усны нөөцийг цэнгэг хэвээр нь хадгалж үлдэх тухай хэлэлцэж буй ажээ. Хурлын үеэр МХЕГ-аас Хөвсгөл далайд хийсэн хөрсний бохирдлын …
-
18 July
8-р сараас цахилгааны үнийг 15-30 хувиар нэмэгдүүлнэ
Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийн дагуу ирэх сараас цахилгаан, дулааны үнийг нэмэхээр болжээ. Энэ хүрээнд эрчим хүчний ахуйн хэрэглээний үнийг 15 хувь, албан газар, уул уурхайн салбар дахь хэрэглээний үнийг 30 хувиар нэмэгдүүлэх ажээ. Түүнчлэн шинэ тогтоолоор дулааны үнийг хэрэглээнээс гадна суурь хураамжийн хамт төлөхөөр зохицуулжээ. Энэ нь орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч сар бүр 3000-10000 төгрөг байх аж. …
-
18 July
Улсын начин Б.Одхүү 5,1 жил хорих ялаар шийтгүүллээ
Улсын начин Б.Одхүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд болж, түүнд 5,1 жил чанга дэглэмтэй ангид хоригдох ял оноожээ. Б.Одхүү начинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар ял оноосон бөгөөд шүүх хурлыг ерөнхий шүүгч Ч.Цогтзандан даргалаж, улсын яллагчаар Б.Ууганбаяр ажилласан байна. Хэргийг эргэн сануулахад, улсын начин Б.Одхүү 2012 оны 12-р сард Хан-Уул дүүрэгт байрлах “Гарден” зоогийн газрын ариун цэврийн …
-
18 July
Н.Энхбаярын аавынд нь нэгжлэг хийжээ
МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийсэн. Н.Энхбаярын гэрээс гадна дөрвөн газар нэгжлэг хийсэн гэж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мэдэгдээд байна. Н.Энхбаярын хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын хадмынх нь гэрт хуулийнхан орж, гэрийг нь битүүмжилсэн бол Н.Энхбаярын аав Намбар гуайнд АТГ-ынхан нэгжлэг хийжээ. Ямар шалтгаанаар ийнхүү олон газар нэгжлэг хийх болсон нь тодорхойгүй байгаа юм. Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж …
-
18 July
Н.Энхбаярын өдөр
МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өчигдөр ямар өдөр байв даа. Үдээс өмнөхөн түүний хүү, Монголбанкны Ерөнхийлөгч Э.Батшугарын гэргий нярайлж, түүнийг өвөө болгосон тухай баярт мэдээ цацагдсан юм. Гэвч төд удалгүй үдээс хойш нь түүний гэр бүл, ойр тойрныхонтой нь холбоотой таагүй үйл явдалууд ар араасаа хөвөрлөө. Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт 14:00 цагаас эхлэн оройны 21:00 цаг хүртэл …
-
18 July
“Зүүн бүсийн их хурд”-ыг үзэх наадамчидад автобус үнэгүй үйлчилнэ
“Зүүн бүсийн их хурд” Хэнтий аймагт энэ сарын 26-нд “Зүүн бүсийн их хурд” хурдан морины уралдаан болно. Үүнтэй холбоотойгоор Өмнөдэлгэр сумын “Атибус” компанийн хамт олон нутгийнхандаа бэлэг барьж, автобусаар үнэгүй зорчуулах ажээ. Хэнтий аймгийн ой баяр наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 25-ны өдөр тус компани дөрвөн том оврын автобусаар Хэнтий рүү үнэгүй тээвэрлэхээр болсон байна. Уг автобус энэ …
-
18 July
Улаануудад хамгийн их Лайк дардаг улс орнууд
Олон нийтийн мэдээлэл харилцааны топ сүлжээнүүдийн нэг болох Фэйсбүүк дээрхи Ливэрпүүлийн ЛФС пэйж дээр одоогийн байдлаар 12 сая гаран хүн Лайк дараад байгаа бөгөөд дэлхийн аль улсууд хамгийн их лайкадсан тухай сонирхолтой статистик гарсан байна. 10. Франц: 1998 онд Ливэрпүүл Франц мэргэжилтэн Жэрар Ульег дасгалжуулагчаараа урьж авчирсан бөгөөд тэр ч нутгаасаа цөөнгүй тоглогчдыг авчирч байсан билээ. Тэр цагаас эхлэн Француудын …
-
18 July
300 ортой шинэ төрөх эмнэлгийн барилгын ажил 65 хувьтай явагдаж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот захирамжаар олгосон 2.4 га газар ээр 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орох уг эмнэлгийн барилгын ажил энэ сарын 5-ны өдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тодруулбал, А, Б блокын диафрагм ханатай …
-
18 July
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шинэ байршилд шилжлээ
Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар байршлаа өөрчилж, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15-р гудамж, нийслэлийн Засаг захиргааны 4-р байрны 10 давхарт буюу “Зоос гоёл”-ын эсрэг талд байх Улаанбаатар хотын банктай байранд шилжих гэж байна. Тендерт оролцогч, үйлчлүүлэгч та бүхэн ирэх даваа гараг буюу энэ сарын 22-ноос эхлэн шинэ …
-
18 July
“Газпром” БНХАУ руу хийн хоолой татахаар болжээ
Орос улсын “Газпром” корпораци жилд Хятад хүртэл 60 тэрбум шоо метр хүртэл хүчин чадалтай “Сила Сибири” хийн хоолойг тавих ажлаа ирэх 11-р сард эхлүүлж магадгүй байна. БНХАУ-тай хий нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ажлыг эцэслэн дуусгаагүй байгаа гэж оросын “Ведомости” сонин бичжээ. Якутскаас Владивосток руу дамжуулан, улмаар Хятад улс руу тавихаар төлөвлөөд байгаа хоолойнуудыг гурван жилийн хугацаанд барих юм …
-
18 July
Цагдаагийн алба хаагчидыг одон медалиар шагналаа
Цагдаагийн байгууллагын 92 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол олгох болон төрийн одон медаль, ХЗЯ, цагдаагийн байгууллагын шагналаар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр ЦЕГ-т болж өндөрлөв. Шагнал гардуулах үеэр ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт гардуулан өгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн …
-
18 July
“Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг баривчилжээ
“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг хэд хоногийн өмнө цагдаагийн байгууллага баривчилжээ. Яг ямар хэргээр буруутгаж буй нь тодорхойгүй ч “Эрдэнэт” үйлдвэрээс хувийн компанид их хэмжээний зээл олгуулсан хэрэгт буруутгасан байна. Түүнийг албан тушаалаа ашиглан хувийн компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн, үүндээ авлига авсан байх магадалалтай гэж үзэн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Ч.Ганзориг нь “Эрдэнэт” үйлдвэрийн …
-
18 July
Нийслэлийн Удирдлагын зөвлөл хуралдана
Өнөөдөр /7 сарын 18/ 10:00 цагт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тухай болон Смарт Сити хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл