Өнгөрсөн 4-р сарын 15-аас мөрдөгдөж эхэлсэн Шүүхийн шинэтгэлийн тухай багц хуулийн дагуу шүүгчдийнхээ цалинг Шүүхийн Ерөнхий зөвлөл өөрөө төсөвлөн тогтоохоор болсон байна. Энэ дагуу шүүгчдийн цалинг 3,8-4,5 сая төгрөг болгохоор хэлэлцэж байгаа аж. Монгол улсын хэмжээнд нийт 400 гаруй шүүгч байдаг бөгөөд эдгээрийн 70 хувь нь анхан шатны шүүгч, үлдсэн нь давж заалдах, хяналтын шатны шүүгч нар байдаг байна. Нийт шүүгчдийн …
Мэдээ мэдээлэл
July, 2013
-
19 July
Нүүрс шингэрүүлэх төслүүдийн анхны ТЭЗҮ дэмжигджээ
“Багануур Энержи корпорэйшн” компанийн CTL буюу нүүрс шингэрүүлэх төслийн нарийвчилсан ТЭЗҮ нь Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дэмжигджээ. Энэхүү компанийг MCS групп Өмнөд Солонгосын “Поско” компанитай хамтран 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулсан юм. Багануур дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн хүрээнд жилд 450 мянган тонн дизель, 100 мянган тонн хийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн цогцолборыг байгуулах юм. …
-
19 July
Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн чиглэлийн авто замын ажлын явцтай танилцлаа
Энэ онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоно. Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн замын ажил дууссан бол бусад аймгийг нийслэлтэй холбох ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг зүүн чиглэлийн буюу Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлийн замын ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өглөө. Өндөрхаанаас Чойбалсан хүртэл 288 км замд зургаан компани, 200 орчим тоног төхөөрөмж, 300 гаруй ажилчин ажиллаж байна. …
-
19 July
Махны ченж үйлчлүүлэгчээ луйварджээ
Энэ сарын 16-ны өдөр “Хүчит шонхор” захын гадна талбайд иргэн Э-ийн худалдаалах гэж байсан хонины махны жинг хуурамчаар тогтоон худалдан авсан хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12-р хороонд оршин суугч 51 настай, М гэгч иргэн Э-ийн 132 кг хонины махыг бусадтай бүлэглэн буруу жигнэж 90 кг хэмээн бага үнээр авсан байна. Ингэснээр иргэн Э-д 243 мянган төгрөгийн хохирол учирсан ажээ. …
-
19 July
Цахилгааны хязгаарлалт хийж байна
Цахилгааны шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбоотойгоор Нийслэлийн зарим хороо, дүүргүүдэд цахилгааны хязгаарлалт хийж байна. Чингэлтэй дүүрэгт 10.30-18.00 цагийн хооронд, Сонгинохайрхан дүүргийн Баянголын ам, Найрамдал зуслангийн баруун аманд 14.00-16.00 цагийн хооронд харин Налайх дүүргийн Дулааны станц орчмоор 10.00-17.00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийх ажээ. “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХХК -иас гаргасан цахилгаан эрчим хүч хязгаарлах цагийн хуваарийг танилцуулья.
-
19 July
Эрчим хүчний үнэ нэмэх асуудлаар мэдээлэл хийнэ
Эрчим хүчний зохицуулах хороо өнөөдөр 11:00 цагаас хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцож цахилгааны үнийг нэмэх болсон талаар мэдээлэл хийнэ. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 60 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тул цахилгааны үнийг нэмэх болсон байна. Т.Түвшин Ugluu.mn
-
19 July
Голд автомашинаа угаавал жолоо барих эрхийг нь хасна
Гол мөрөн, булаг шандад автомашин болон эд зүйлээ угаах, бохирдуулах явдал их гардаг. Үүнтэй холбоотойгоор Туул голд машинаа угаасан жолоочийн эрхийг хоёр хүртэлх жилээр хасах, хивс хувцас, эд зүйлээ угаавал хорьж саатуулах арга хэмжээ авдаг журмыг 2010 онд баталж байжээ. Гэвч иргэдэд энэ талын мэдээлэл муу байдгаас зуны улиралд Туул, Сэлбэ голд автомашин, хувцасаа угаах явдал гарсаар байгаа юм. …
-
19 July
“Монгол урлагийн гайхамшиг”-т саатаарай
ҮДБЭЧ-ын хамт олон Монгол оронд ирсэн жуулчид болон монголчууддаа ардын урлагийн гайхамшигийг мэдрүүлж, зан заншил, ардын урлагаа сурталчлахаар“Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг бэлтгээд байгаа ажээ. Энэхүү тоглолт өнгөрсөн сарын 25-наас эхлэн тоглогдож байгаа бөгөөд бүтэн зуны турш үзэгч олондоо хүрэх юм. Энэхүү “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтод “Салхины дууль” тоглолтын шилдэг үзүүлбэрүүд болон уртын дуу, морин хуур, үндэсний хөгжмийн үзүүлбэрүүд багтаж байгаа гэнэ. эх сурвалж: …
-
19 July
Хүүхэд эндсэн асуудалд Хүний эрхийн үндэсний комисс мэдэгдэл гаргав
Архангай, Төв аймагт болсон хурдан морины уралдааны улмаас унаач хүүхдийн амь нас хохирчээ. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний коммиссоос мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага зэрэг хууль тогтоомжууд байдаг …
-
19 July
20 ч хүрээгүй хүү нефтийн компани худалдан авчээ
ОХУ-ын иргэн Аркадич Абрамович хэмээх 19 настай хүү Сибирийн хөндийд өөрийн гэсэн нефтийн компанитай болсон тухай Гуардиан сонинд нийтлэжээ. Тодруулбал, 2033 он хүртэл газрын тос олборлох эрх бүхий “Золтав Ресурс” хэмээх компанийг хүү 26 сая ам.доллараар худалдан авсан байна. Аркадич ийм их хөрөнгийг хаанаас гаргасан нь маш тодорхой бөгөөд түүний аав нь ОХУ төдийгүй дэлхийд хөрөнгөөрөө толгой цохидог бизнесмэн, Английн …
-
19 July
Залуу, шилдэг тамирчдад төрийн одон, медаль гардуулна
Өнөөдөр 11:00 цагаас залуу, шилдэг тамирчдыг Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар хүлээн авч, төрийн одон, медалиар шагнах гэж байна. Тус шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан шагнаж байгаа юм. Тамирчдад үндэсний их баяр наадмын өмнө медалийг нь гардуулах байсан ч тухайн үед ОХУ-ын Казань хотноо “Универсиад” наадамд оролцож байсан тул ийнхүү өнөөдөр шагнаж байгаа аж. Төрийн …
-
19 July
“Дээлтэй Монгол” наадам маргааш болно
Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 20-ны 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно. Жил бүрийн 7 дугаар сарын 13-нд уламлжлал болгон зохион байгуулдаг уг наадмыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтийн дагуу түр хугацаагаар хойшлуулан 7 дугаар сарын 20-нд …
-
18 July
Баянзүрх дүүргийн 9 хороог дахин төлөвлөнө
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Архивын газрын барилгын газрыг шийдвэрлэх тухай болон “Смарт сити” хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь нийтдээ 18 хороотой, нийслэлийн хүн ам ихтэй,томоохон дүүргийн нэг юм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу тус дүүргийн 2,4,5,7,8,16,19,22,24 дүгээр хороог хэсэгчилэн төлөвлөсөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл