Мэдээ мэдээлэл
July, 2013
-
20 July
Өнөөдөр “Дээлтэй Монгол”-чууд Гиннест бүртгүүлэх боломжтой
Үндэсний хувцасны гайхамшигт өв соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 20-ны 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно. “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын болон урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12,000 гаруй иргэн Хүннү гүрний үеийн дээлний загвараас эхлээд орчин үеийн үндэсний дээлний …
-
20 July
Шинэ цэвэрлэх байгууламж барих бэлтгэл ажлыг энэ онд хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Шинэ цэвэрлэх байгууламж барих тухай” А/662 тоот захирамж гаргалаа. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тиймээс төслийн бэлтгэл ажлыг зохион байгуулж, энэ ондоо багтаан дуусгахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгажээ. …
-
19 July
Н.Энхбаярын аав Намбарын биеийн байдал муудаж, II эмнэлэгт хэвтлээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон аав Намбарын гэрт АТГ-аас хоёр хоногийн өмнө нэгжлэг хийсэн. АТГ-аас Н.Энхбаярын ар гэрт нэгжлэг, шалгалт хийснээс үүдэн аав Намбарынх нь биеийн байдал муудаж, өнөөдөр Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хүргэгджээ. МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэнээр Намбарын зүрхний хэм алдагдаж, цусны даралтад эрс өөрчлөлт гарч бие нь муудсан байна. Гэрт нь нэгжлэг хийсэн тэр өдөр Намбар 80 …
-
19 July
Хятад руу 6,2 кг алт гаргахыг завджээ
Монголоос БНХАУ руу явах чиглэлд Замын-Үүдийн гаалиар их хэмжээний алт гаргах гэж байсныг албаныхан илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын Замын-Үүд дэх Шалгалт хамгаалалтын заставын ажилтнууд долдугаар сарын 18-ны өдөр ачааны галт тэргэнд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх явцад 6,2 кг орчим алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Алтыг галт тэрэгний далд эд ангид нуусан …
-
19 July
“Монгол наадам” цогцолбор барих ажлыг түргэвчлэхээр боллоо
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайланг Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Баяр наадам зохион байгуулах 9 салбар хороонд нийтдээ 175 хүн ажиллаж, баяр …
-
19 July
Тафтсын их сургуулийн профессор Монголчуудад лекц уншлаа
АНУ-ын Тафтсын их сургуулийн Эрх зүй, олон улсын харилцааны сургуулийн профессор Крокер Снөү 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ГХЯ-нд зочилж, “Public diplomacy in Limelight” сэдвээр лекц уншлаа. Лекцэнд Гадаад харилцааны яамны албан хаагчид, Монгол Улсын Их сургуулийн Олон Улсын харилцааны сургуулийн оюутнууд, Улаанбаатарт суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд оролцсон бөгөөд профессор Крокер Снөү лекцийн төгсгөлд Монгол Улс дэлхий …
-
19 July
Т.Билэгтийг батлан даалтад гаргалаа
Шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргээс тусгаарлан шалгаж буй хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ-аас энэ сарын эхээр эх орондоо ирсэн юм. Түүнийг эх орондоо ирснийх нь дараа АТГ-аас цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан билээ. Тэгвэл түүнийг өнөөдөр батлан даалтад гаргасан байна. Т.Билэгтийн эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзэж, гадуур шалгахаар болжээ. Учир нь тэрбээр …
-
19 July
Ч.Ганзоригийг баривчлаагүй гэнэ
Авилгач улс төрчдийн саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэр үе үеийн томчуудын арааны шүлсийг асгаруулсаар ирсэн. Албатай юм шиг даргыг нь байнга дарамталдаг нь гэм биш зан, гэнэт биш хууч. Ч.Ганзориг 2008 оноос эхлэн Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаад энэ оны эхээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм. Өнгөрсөн жил өнөөх Ч. Ганзоригийг 2012 оны УИХ-д сонгуульд …
-
19 July
Г.Эрхэмбаяр аваргадаа зориулж Сэлэнгэ аймгийнхан наадам хийнэ
Ардын хувсгалын 92 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаярт нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж наадам хийхээр болжээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод наймдугаар сарын 2-нд “Сэлэнгэ түмний бахархалын баяр наадам” нэртэйгээр зохин байгуулагдах юм. Наадмаар Бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаан зохион байгуулна. Халх сурвын харваа харвана. Мөн нутгаас төрсөн …
-
19 July
“Алтан түрүү” цомыг Соёолонгийн түрүү магнайд гардууллаа
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өлзий учралтай өдрүүдэд уяачдын галд хүүхдийн гийнгоо цангинаж, газар газрын хурдан буянууд уяач эзэн, наадамчин олноо баярлуулж хотол түмнээрээ сайхан наадлаа. Үндэсний их баяр наадмын хурдан хүлгүүдийн уралдаанаас хамгийн үзүүштэй нь болох Соёолонгийн гараанаас газар газрын 354 хүлэг эргэснээс Ховд …
-
19 July
МАН Д.Сүхбаатарын талбайн нэр өөрчлөхийг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа
ТУСГААР ТОГТНОЛЫН ТҮҮХЭЭ ХАМГААЛАН МЭДЭГДЭХ НЬ: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Нийслэлийн төв талбайн нэрийг өөрчлөх тухай шийдвэр гаргасан нь олон нийтээр хэлэлцүүлэлгүй ард иргэдийнхээ бодол саналыг тусгаагүй, хэдхэн дарга нарын явцуу эрх ашигтаа ороогдон гаргасан бодлогогүй, хууль зөрчсөн үйлдэл хэмээн Монгол Ардын Нам үзэж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны …
-
19 July
Төмөр замынхан болон цагдаа нарын цалинг 15% нэмлээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажилчдаа хэсэгчлэн амрааж цалин мөнгөө хэмнэж байсан Төмөр замын удирдлагууд ирэх сараас эхлэн ажилчдынхаа цалинг 15 хувиар нэмэхээр болжээ. Урьд өмнө нь төмөр замын ажилчдын цалинг нэмэгдүүлэхдээ хөдөлгөөний, хөдөлгөөний бус гэсэн 2 янзаар нэмэгдүүлдэг байсан бол энэ удаад дээрх ялгаагүйгээр бүх ажилчдын цалинг нэгэн ижил 15 хувиар нэмэгдүүлэхээр болов. Ийнхүү Төмөр замын удирдлагууд ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэхээр …
-
19 July
Жаргалантын наадмын унаач хүүхдүүд бүгд хамгаалалтын хувцасгүй байжээ
Төв аймгийн Жаргалант суманд болсон хурдан морьдын уралдааны үеэр 7 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гасрсан билээ. Тэгвэл эл уралдааны үеэр унаач бүх хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй байсан тухай талийгаач хүүгийн ээж мэдэгдсэн байна. Уг нь хурдан морь унаач хүүхдүүдийг хамгаалалтын хувцас хэрэглэлээ бүрэн өмсөөгүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй журамтай ч орон нутгийн наадамд эл журмыг мөрдөөгүй бололтой. Талийгаачийн тухайд айлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл