Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 22 July

    Орон сууцны үнэ нэмэгджээ

     Монгол Улсын Засгийн газраас иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэнээс үүдэн орон сууцны үнэ нэмэгдэж эхэлжээ. Нийслэлийн орон сууцны ханш метр квадратын үнэ дундаж нь 1,8 – 2 сая төгрөгийн үнэтэй байгаа бол тансаг зэрэглэлийн байрлал сайтай орон сууцны 1 м/кв-ийн үнэ 5 сая төгрөгт хүрчээ. Хамгийн доод талын орон сууцны үнэ м/кв нь 1.2 сая төгрөгийн үнэтэй …

  • 22 July

    “Хадгаламж” банкны асуудлаар Н.Золжаргал мэдээлэл хийнэ

      “Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргажээ. Энэ шийдвэртэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр 15:00 цагт албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ. Томоохон арилжааны банкны нэг Хадгаламж  банкийг төрийн банктай нэгтгэх болсон нь “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн гадаадад тавьсан их хэмжээний өртэй холбоотой хэмээн мэдээлэл гараад буй юм. Дээрх асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал …

  • 22 July

    Баруун Цанхийн олборлогч шалгарчээ

      Тавантолгойн нүүрсний бүлэг ордын Баруун Цанхид нэг жил уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчийг тодруулах тендерийн ялагч тодорсон байна. Тендерт “Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл, “Тавантолгой Транс”, “Монгол 999 үндэсний нэгдэл” консорциумын түншлэл, “Абсолют Майнинг”, “Эйбир Дигм Монгол Ласт”, “Монлаа” компанийн түншлэл саналаа ирүүлснээс эхний шатнаас “Абсолют Майнинг”, “Эйбир Дигм Монгол Ласт”, “Монлаа” …

  • 22 July

    Залуу тамирчид “Бага олимп”-д бахдам амжилт үзүүлэв

    Бага Олимп гэгддэг оюу­тан залуучуудын 27 дугаар Универсиад ОХУ-ын Казань хот­­ноо долдугаар сарын 6-17-нд 12 хоног үргэлжлэн, тамирч­дын ялалт, ялагдлын баяр гуни­гаар дүүрэн ёслол төгөлдөр өндөр­л­ө­лөө. Энэ удаагийн универ­­сиа­дад тив тивийн 162 орны 13500 гаруй тамирчин 27 спортын төрөлд 350 гаруй багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Урьд өмнө байгаагүй олон орны тамирчид оролцсон энэ наадамд тэмцээнийг зохион байгуулагч орны баг …

  • 22 July

    Хадгаламж банкыг Төрийн банкинд нэгтгэнэ

    -Улсын өмчит “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж, гадаадын банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн бизнесийн үйл ажиллагааг сөхөх шаардлага уг зээлийн асуудлаас үүдсэн бөгөөд “Хадгаламж” банкийг Төрийн банк руу шилжүүлэх шалтгаан ч эндээс эхэлсэн юм байна- “Хадгаламж” банкийг төрийн өмчит Төрийн банкинд шилжүүлэн нэгтгэх шийдвэр өнгөрсөн амралтын өдрүүдээр гарч, энэ даваа гаригаас уг үйл явц эхлэх нь тодорхой болжээ. Яагаад ийм шийдвэр гаргах …

  • 21 July

    Туул гол орчмоос цогцос олджээ

    Нийслэлийн онцгой байдлын газарт ойрын өдрүүдэд аврах ажиллагааны дуудлага цөөн ирэх болжээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар гал түймрийн дөрөв, аврах ажиллагааны хоёр дуудлага ирсэн байна. Гал түймрийн дуудлагын тухайд иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдсэн ахуйн шинж чанартай байсан ажээ. Харин аврах ажиллагаагаар Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 09:55 цагт цогцос олдсон талаарх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах анги, бүлэг газар дээр нь …

  • 21 July

    ТЗДС болон Дамбадаржаагийн уулзвар ашиглалтанд орлоо

     Баянгол дүүргийн нэг, хоёрдугаар хороонд байрлах Төмөр замын дээд сургуулийн урд уулзварын зорчих хэсгийн өргөтгөлийг ашиглалтанд оруулжээ. Одоогийн байдлаар замын туслах ажлууд болох зорчигчийн зам, ногоон байгууламжийг тохижуулж байгаа гэнэ. Мөн Дамбадаржаагийн хуучин эцсийн уулзварын өртгөтгөл шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсэг ашиглалтад орсон байна. Энэ хэсгийн авто замын шинэчлэлийн ажлаар уг уулзварыг гэрлэн дохиотой, нэвтрэх чадвар сайтай, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай …

  • 21 July

    “Их хурд-6”-д Даян түмний эх хүрэн морь түрүүллээ

    7-р сарын 20-нд Эртний нийслэл Хархрин хот, Орхон голын хөвөөнөө болсон ИХ ХУРД 6 уралдааны их нас барианд оржээ. 1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУТМУ-ч Х.Бат-эрдэнийн даян түмний эх хүрэн морь. /Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Эрдэнэбатын унаган адуу/  МУМУ-ч Б.Бат-өлзий уясан. Улсын 2 түрүү, их хурдын 1 түрүү, бүсийн 1 түрүү, 4 айраг 2. Ховд аймгийн Чандмань сумын уугуул …

  • 21 July

    Ч.Уранхолбоо: “Супер кар” дууны клипийг үзээд битгий цочирдоосой

     Дуучин Ану уран бүтээлийн ажилдаа шаргуу оржээ, Шинэ клип, цомог, тоглолт хийх гээд олон төлөвлөгөө түүнд бий аж. -Өглөөний мэнд Ану, Бээжингээс ирээд шинэ клипнийхээ ажилд орсон гэж сонслоо? -Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Тийм ээ, би энэ сарын 1-нд сургуулиа төгсөөд бүр ирсэн. Одоо Монголдоо суурин байна. Эндээс явахдаа “Grove” студитэй хамтран “Супер кар” дууныхаа зураг авалтны 70 …

  • 20 July

    Их хэмжээний хохирол учруулсан Б.Бат-Эрдэнийг сулалжээ

      Хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагчдын нэг гэх Б.Бат-Эрдэнэ улсад болон иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид таван жил хоригдох ял сонссон билээ. Тэрбээр чанга дэглэмтэй хорих ангиас дэглэм буурч олон хорих анги дамжиж явсаар хамгийн сүүлд Хорих 421 дүгээр ангид ялын сүүлийн хугацаагаа дуусгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард суллагджээ. Тэрбээр улсад болон хоршоодын …

  • 20 July

    Ж.Батзандан ах Ж.Батчулууныгаа ХААИС-ийн захирлаар томилохын тулд сонгон шалгаруулалтыг гацааж эхэлжээ

       Төрийн өмчийн их дээд сургуулиудын сонгон шалгаруулалт дуусгавар болжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг 2013 оны нэгдүгээр сарын  эхээр зарлаж мөн сардаа оролцогчдын материалыг хүлээн авч дууссан билээ. Сонгон шалгаруулалтыг   Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу яамны Төрийн нарийн бичгийн даргыг албажуулсны дараа явуулахаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл их сургуулиудын шинэ захирлуудын эцийн …

  • 20 July

    О.Баасанхүү гишүүнийг ичээсэн цагдаа

     Өнгөрсөн 17-ны өдөр Удирдлагын академийн ойролцоох, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрийг АТГ-ын байцаагчид нэгжиж,  нэг хайрцаг бичиг баримт битүүмжлэн хурааж авсан билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар Н.Энхбаяр даргадаа  үнэнчээ харуулан гэрт нь хүрэлцэн ирж дотогш нэвтрэн орохоор хамгаалагч цагдаа нартай бяцхан тэмцэл өрнүүлсэн юм. З.Баянсэлэнгэ гишүүнээс ялимгүй хоцорч ирсэн О.Баасанхүү гишүүн хэзээний хэнэггүйхэн зангаараа даргынхаа гэрээс холгүй машинаасаа …

  • 20 July

    “Их хурд-6”-д Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан түрүүллээ

      Гурван жил тутам зохион байгуулдаг Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” уралдаан өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байна. Азарганы уралдаанд 57 азарга гарааны зурхайгаас хөдөлснөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн “Улс” халзан азарга түрүүллээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын унаган адуу халзан азарга Ардын хувьсгалын 90, 91, 92 жилийн ойн баяр наадмуудад дараалан …

  • 20 July

    Оны шилдэг нам, ивээн тэтгэгч, аав хүү бас шүлэг шалгаруулна

        Монголын уран зохиол түүний дотор яруу найргийн ертөнцөд ихээхэн нэр хүнд, ач холбогдол бүхий нэгэн уралдаан байдаг нь “БОЛОР ЦОМ” яруу найргийн наадам юм. Уг наадам анх 1983 оноос хойш өнөөг хүртэл даруй 29 удаа зохиогджээ. Энэ жил 30 дахь удаагаа зохиогдоно. Монголчуудын тоог чухалчлан үздэг ёсоор энэ жилийн Болор цом наадамд яруу найрагчид өндөр ач холбогдол өгч буй …

  • 20 July

    “Харанга, Никинтон”-ыхон Хятадын рок наадамд оролцож байна

       Монголын амьд хөгжимийн хамтлагуудын анхдагч “Харанга” болон “Никитон” хамтлагийнхан БНХАУ-д болж “Woodstock” маягийн рок наадамд оролцож байгаа ажээ. Уг наадам нь өчигдөр эхэлсэн бөгөөд гурван хоногийн турш үргэлжилдэг юм байна. Г.Сонор ugluu.mn