Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны харьяа Хөдөө аж ахуйн Бирж зургаа дахь долоо хоногийн /05.13- 05.17/ арилжаагаа амжилттай явуулсан байна. Тус бирж өнгөрсөн долоо хоногт нийт 66 508 богц /1 богц нь 10 кг/ ноолуур 37.6 тэрбум орчим төгрөгөөр арилжигдлаа. Энэ долоо хоногт ангилаагүй ноолуур 1 богц нь 569 927 төгрөг, бараан ноолуур 1 богц нь 558 420 төгрөг, цайвар …
Мэдээ мэдээлэл
May, 2013
-
21 May
Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна
Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол БНХАУ-ын засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хуралд оролцож байна. Энэхүү хуралдааны үеэр тус улсын Тяньжин хотын Бинхай дүүрэг дэхь Дунзяны гаалийн баталгаат боомтод 10 га газар авах тухай асуудал яригдахаар болж шадар сайд Д.Тэрбишдагва төлөөлөгчдийн …
-
21 May
Английн жюү-жицу бөхийн аваргаар Монгол тамирчин шалгарлаа
Английн Бирмингем хотноо тавдугаар сарын өнгөрсөн 18,19-нд болсон жюү-жицу бөхийн Английн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай тамирчин А.Мөнхбаяр 64 кг-ын жинд алтан медаль хүртжээ. Мөн үнэмлэхүй жинд зодоглож, мөнгөн медаль хүртсэн байна. Ийнхүү тэрээр энэ сарын 27-ноос зургадугаар сарын 2-нд АНУ-ын Лонгбич хотноо болох жюү-жицу бөхийн ДАШТ-нд оролцох боломжтой болжээ. Дашрамд дурьдахад, Монголын жюү-жицү бөхийн холбооны тамирчид ч мөн дэлхийн аваргын …
-
21 May
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар 7 хоног бүрийн лхагва гаригт 12:00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, нээлттэй ярилцах уламжлал тогтоосон. Энэ 7 хоногийн уулзалт маргааш болох бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцох юм. Тэрээр Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, яамнаас хэрэгжүүлж эхэлсэн Ном, Авьяас хөтөлбөр болон цаг үеийн ажлуудынхаа талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөх юм. Сэтгүүлчидтэй хийх …
-
21 May
Маргааш “UNIVERSE-BEST SONGS-2013” наадмын гала концерт болно
“UBS” телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “UNIVERSE-BEST SONGS-2013” уралдааны шилдэг 16 оролцогчид шалгарсан билээ. Энэ жилийн тэмцээний хувьд 16 шилдэг оролцогч шалгаруулснаараа онцлог юм. Ертөнц дахины шилдэг дуунууд дуулагддаг энэхүү наадмын уриа нь нийгэм, залуустаа зориулан жил бүр шинэчлэгдэн байдаг бөгөөд энэ удаагийн “Хайрлая, хүндлэе, инээмсэглэе” уриан дор явагдсан. Бүтэн дөрвөн сарын турш үзэгчдээ өөрийн авьяас чадвараа харуулсан …
-
21 May
МАН “Лениний музей үзмэр болон бүртгэлийн ерөнхий дэвтэр”-ийг яасан бэ?
Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа онц ноцтой зарим хэргийн талаар” мэдээллээ. Одоогийн байдлаар Лениний музейн үзмэрүүд болон бүртгэлийн ерөнхий дэвтэр алга болсон гэх хэргийг УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст, Эрүүгийн хуулийн 150-р зүйл 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Хэрэгт тухайн үед музейд ажиллаж байсан 26 …
-
21 May
МУГЖ Ж.Алтанцэцэг “3D” тоглолтоо эх үрсийн баяраар хийнэ
Монголын рок попын ертөнцөд орж ирсэн цагаасаа л чадалтай хоолой, чанартай уран бүтээлүүдээрээ үзэгчиддээ үнлэгдэж ирсэн Поп дива МУГЖ Ж.Алтанцэцэг ирэх 6 сарын 1-нд тохиох эх үрсийн баяраар “Соёлын төв өргөө”-нд “Алтанцэцэг” хэмээх өөрийн бие даасан 3D тоглолтоо үзэгч сонсогчиддоо өргөн барихаар болжээ. Түүний хувьд өнгөрсөн хоёр жил дараалан 6 сарын 1-нд хүүхэд багачууддаа тоглолтуудаа хүргэж байсан бөгөөд 2011 …
-
21 May
Парк руу ороход заавал 1000 төгрөг төлөх шаардлагатай эсэхийг тогтооно
Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү 1000 төгрөгний тасалбар авч ордог боллоо. Тодруулбал, хүүхдийн паркаар орохдоо хүүхэд 15000, том хүн 20000 төгрөгийн тасалбар авдаг болоод байсан нь иргэдийн зүгээс ихээхэн гомдол дагуулаад байсан юм. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас холбогдох байгууллагуудад хяналт шалгалт хийсний үр дүнд ийнхүү хуучин үнэдээ ороод байгаа аж. Гэхдээ ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатарын …
-
21 May
Мөнгөний төлөө хүний амийг егүүтгэж байгаа хувийн эмнэлэгүүдийг таслан зогсооё
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд үр хөндүүлэх явдал ихэссэн нь нууц биш. Тэр дундаа үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн нас залуужиж байгаа нь нэн харамсалтай юм. “Үр хөндүүлэх нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүний амь насанд халдаж буй хэрэг” хэмээн Рассель М.Нельсон хэлсэн байдаг. Гэтэл сүүлийн үед үр хөндүүлэлт ганцхан жилд насанд хүрээгүй 3000 гаруй охин тээж буй ургаа усгтгуулах болсон байна. Судалгаанаас …
-
21 May
Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн төгрөгөөр тооцоо хийнэ
Дэлхийн ихэнх улс орнуудад зөвхөн тухайн улсын мөнгөн тэмдэгтээр л дотоодод гүйлгээ хийхийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл манай оронд тэр дундаа сургуулиуд сургалтын төлбөрөө доллараар хийдэг гаж үзэгдэл байдаг. Энэ нь тухайн үед долларын ханш ямар байхаас шалтгаалж иргэдэд хохирол, төвөг учруулж байдаг бтлээ. Гэвч үүнийг нэг тийш шийдвэрлэлгүй байсаар ирсэн. Тэгвэл үүнэтэй холбоотой ШӨХТГ-т иргэдээс зарим аж ахуйн нэгж байгууллагууд бараа …
-
21 May
Төсөл-Хөтөлбөрийг нэгдсэн стандарттай болгоно
Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэнгээс санаачлан Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр “Сайн төсөл-Амжилтын гараа” төслийн удирдлагын анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол оронд ардчилал, зах зээл, бизнесийн орчны асуудал хөндөгдсөөр 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд гадаад, дотоодын олон зуун төсөл төр, бизнес, нийгмийн салбаруудад хэрэгжсэн. Гэвч энэ төсөл хөтөлбөрүүдийн хувьд бүтээмжтэй, үр өгөөжтэй, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд нөлөөлсөн тодорхой нөлөө үзүүлсэн нь …
-
21 May
Бензины үнэ буурлаа
Ерөнхий сайд, Уул уурхайн сайд нар түлшний үнийг литр тутасд 50 төгрөгөөр буулгана гэж хэлж байсан нь саяхан. Тэгвэл энэ нь биелэлээ олж байх шиг байна. М-Ойл компанийн Улаанбаатар хотын ШТС—уудаар А-80 автобензины үнэ литр тутамдаа 55 төгрөгөөр буурч 1525 төгрөгөөр зарагдаж эхлээд байна. Г.Сонор.ugluu.mn
-
21 May
Архины тусгай зөвшөөрөл олгох шалгалт эхэллээ
Нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудыг жил бүр уламжлал болгон шалгаж аттестатчилдаг. Тэгвэл өнөөдөр энэ жилийн аттестатчлалын шалгалт Баянзүрх дүүргээс эхэлж байгаа аж. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт энэ сарын 29-31-нд, Хан-Уул дүүрэгт ирэх сарын 3-5-нд, Сонгинохайрхан дүүрэгт зургадугаар сарын 6-16-нд, Сүхбаатар дүүрэгт 16-20-нд аттестатчлал явагдах юм байна. Мөн хотын захын дүүрэг болох Багахангай, Налайх, Багануур …
-
21 May
ТҮК-ийн ажилчдын хүүхдийг үнэ төлбөргүй зусланд амраана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хоггүй, цэвэр цэмцгэр хот”-той болохын төлөө өдөр, шөнийг ялгалгүй хөдөлмөрлөж байгаа “Тохижилт үйлчилгээний ажилтан”-уудын хүүхдүүдийг урамшуулах тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж буй Тохижилт үйлчилгээний ажилчдын 200 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудад амраах эрхийн бичгээр урамшуулж байгаа юм. Зусланд амраах …
-
21 May
Өвөрхангай аймагт “Иргэдээ сонсъё “ эрүүл мэндийн аян үргэлжилж байна
“Иргэдээ сонсъё” аяны үйл ажиллагааг Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт сумдад үргэлжлүүлэн, иргэдийн дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, аймгийн эрүүл мэндийн салбараас болон сумын Эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, санал хүсэлтийг сонсон, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хамтран ажиллах талаар харилцан санал солилцов. Мөн “Дасгал хөдөлгөөнөөр манлайлагч Өвөрхангай” хөтөлбөрийн үйл ажиллагааг эхлүүлж, сумын иргэдийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл