“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтарч буй. Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллаж буй бөгөөд энэхүү кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллаж буй бүрэн хэмжээний анхны уран …
Мэдээ мэдээлэл
September, 2022
-
22 September
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Көрөши Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл …
-
22 September
Гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн “Үзэсгэлэнт Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэн Брюссель хотод гарлаа
Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жил, Парламент хооронд харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд “Монголын соёлын өдрүүд“ арга хэмжээг Бүгд Найрамдах Франц Улсын Парис, Бельгийн Вант Улсын Брюссель хотод зохион байгууллаа. Арга хэмжээний онцлох хэсгийн нэг нь МГЗНХ-ны гишүүн, Мастер гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн “Splendeur de Mongolie“-“Үзэсгэлэнт Монгол орон” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн …
-
22 September
Бүх ард түмний спортын наадамд Баянзүрх дүүрэг, Хэнтий аймаг тэргүүлэв
Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээн энэ сарын 9-18-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Дүн гарахад дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 49 алт, нийт 101 медальтайгаар тэргүүллээ. Чингэлтэй, Баянгол дүүргүүд 57, 55 медальтайгаар удаалав. Аймгуудаас Хэнтий 23 алт, нийт 49 медаль хүртсэн амжилтаар өнгөлж, Орхон, Увс, Хөвсгөл …
-
22 September
С.Бямбацогт: Аравдугаар сарын 30-наас эхлэн Дархан руу шороон замаар явахгүй байх бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр”Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа бүтээн байгуулалт. Сайдын үүрэгт ажлаа авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 20 орчим км хатуу хучилттай авто зам нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замаас 160 гаруй км нь хатуу …
-
22 September
“Анир” поп оркестрын нээлтийн тоглолтыг товложээ
Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө, төрх, орон зайг бий болгон гарч ирж буй “Анир” поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолт аравдугаар сарын 1-нд “Corporate Convention Centre”-т болно. Урлагийн салбарт 20 гаруй жилийн түүхтэй “Анир” дуу бичлэгийн студиэс төрөн гарч буй энтертайнмент чиглэлийн “поп оркестр” нь монголын анхны хувийн мэргэжлийн оркестр гэдгээрээ онцлог юм. Цоо шинэ өнгө төрх, уран яруу эгшгийг анирдаж, мэдрэмжийн …
-
22 September
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн намрын уулзалт, сургалт болов
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс намрын уулзалт, сургалтыг есдүгээр сарын 17-ний өдөр зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтаар “Зууны мэдээ” сонин сэтгүүлч П.Амгаланбаяр жендерийн хэвшмэл ойлголтыг эвдэх зорилгоор бичсэн эрэгтэй сувилагчийн тухай “10 мянгад нэг тохиох эрэлттэй мэргэжлийн эзэн” бүтээлийнхээ тухай, GoGo.mn сайтын сэтгүүлч Б.Нямдарь “ШИНЭ хорихын дэргэдэх ХУУЧИН бага сургууль” цуврал сурвалжилгынхаа түүхийг хуваалцлаа. Сэтгүүлч Б.Нямдарийн асуудал хөндсөн 7 цуврал сурвалжилгын дараагаар …
-
22 September
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Халх гол орчмоор хур тунадас орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. 2022 оны 09-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн …
-
21 September
Чөлөөтийнхөн эрэгтэй, эмэгтэй багаараа дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов
Чөлөөт, сонгомол бөхийн 2022 оны ДАШТ Сербийн нийслэл Белград хотноо явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд монголчууд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чанараар 74 орноос 11-р байрт бичигдэв. Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон Д.Отгонжаргал, 53 кг-ын Б.Хулан, эрчүүдийн хамгийн хүнд жин 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртээд байсан бол залуу тамирчин З.Занабазар 57 кг-д, …
-
21 September
Г.Мөнхцэцэг:Соёлын салбарын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллана
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг өнөөдөр /2022.09.21/ соёл, урлагийн зарим байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Мөн салбарын сайд Ч.Номин болон албаны бусад хүмүүстэй уулзаж энэ салбарын тулгамдсан асуудал, төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг ярилцлаа. Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, “Соёлын салбараасаа гар татдаг төр улс гэж …
-
21 September
Франц улсад Монголын Соёлын өдрүүд эхэллээ
Бүгд Найрамдах Франц Улсад “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг 2022 оны есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн Монголын соёлын өдрүүдийн цогц арга хэмжээ нь цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилготой юм. Энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэсний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой …
-
21 September
Б.Мөнгөнтуяа анхны IRONMAN боллоо
Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний хагас ironman-ы зайд 5 цаг 45 минут 19 секундийн амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна. The 6th Gyeonggi-do Triathlon Association Captain’s Cup GreatMan Half Contest нэртэй энэхүү тэмцээнд тамирчид 2 км сэлж, 90 км дугуй жийж, 21 км зайд гүйж өрсөлджээ. Тэрбээр хөнгөн атлетикийн Олон улсын хэмжээний мастер, …
-
21 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, маргааш Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлнэ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн …
-
21 September
Б.Батцэцэг:Монголын ардчилал олон улсын анхаарлыг татаж байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцож байна. Чуулганы талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа. -НҮБ-ын 77-р чуулганаар улс орнууд ямар асуудлыг хөндөж байна. Монгол Улсын хувьд ямар байр суурь баримталж, саналаа илэрхийлэх вэ? -Энэ удаагийн чуулганд …
-
21 September
Чөлөөт бөх:М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ
Токиогийн олимпод шагналт V байр эзэлж, өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, наадмаар улсын заан цолд хүрсэн М.Лхагвагэрэл амжилтаа ахиулсаар байна. Тэрбээр Чөлөөт, сонгомол бөхийн 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Манай бөх шөвгийн 16-д Узбекистаны Х.Рахимовтой барилдах байсан ч учраа бөх нь гэмтэл авснаар дэвжээнд гарч ирээгүй. Харин шөвгийн наймд Казахстаны О.Болтиныг 4:2-оор хожин их шөвөгт шалгараад байсан. Улмаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл