Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийн засвар арчлалтын хөрөнгийг нийслэлийн Замын сангаас гаргадаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд эдгээр замын эд ангиудын эвдрэл, гэмтэл нэмэгдэж байна. Тодруулбал, 2024 онд 903 авто замын тэмдэг, 2176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг зассан. Тэгвэл эвдрэл гэмтлийн тоо өсөж, 2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын …
Мэдээ мэдээлэл
April, 2025
-
22 April
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа. Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал, UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх, Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх, Гар утсаараа цэнэглэх, Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн. UBCARD аппликейшн ашиглан …
-
22 April
Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргах албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон “Жэрэс” олон улсын ТББ хамтран гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг хийж гүйцэтгэх албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалт өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ныг хүртэл зохион байгуулах юм. Сургалтад 5 дүүргийн 500 орчим албан хаагч хамрагдах юм. Өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн хороо, хэсгийн ахлагч нараас бүрдсэн …
-
21 April
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд улсын нөөцөөс олгосон 50 тн тэжээлийн дэмжлэгийг хүлээлгэн өглөө
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө. Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим …
-
21 April
УИХ дахь МАН-ын бүлэг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татахаар боллоо
Улсын их хурал дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.04.25/ хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас эргүүлэн татахаар боллоо. Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар танилцуулга сонсож, холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол улсад агаарын хөлгийн түлш …
-
21 April
СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл …
-
21 April
Б.Мөнхбат: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээний барилгад жуулчдад зориулсан мэдээллийн танхим, үндэсний үйлдвэрлэгчдэд зориулсан үйлчилгээний талбай байна
ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажил үргэлжилж байна. Ирэх долоодугаар сарын 1-нд цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах бол гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна. Энэ …
-
18 April
Д.Пүрэв-Очир: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулах юм. Энэ талаар “Бодь Пропертийз” ХХК-ийн ахлах инженер Д.Пүрэв-Очироос тодрууллаа. Тэрбээр “Урт цагаан төслийн барилга угсралтын ажил хоёр хэсэгтэй. Нийт төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусаж байна. Нэгдүгээр хэсгийг долоодугаар сард …
-
18 April
Ой, хээрийн түймэрт 41 гэр, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал өртжээ
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ний байдлаар 11 аймгийн 39 суманд 58 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2722 га, хээрийн 686,182 га талбай, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 …
-
18 April
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг Улаанбадрах суманд хамт очихыг урилаа
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр /2025.04.18/ ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг ураны асуудлаар Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хамт очихыг цахим хуудсаараа дамжуулан урилаа. Тэрбээр “Говийн ард түмний төлөөлөл болж сонгогдсон учраас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Монгол Францын хамтарсан уран олборлох гэрээг тойрсон гомдол эсэргүүцэл сонгогчдоос байнга ирж байгааг гуравдугаар сарын 19-ний өдөр эрхэм сайдад уламжилж, тойргийн гишүүд болон Засгийн газрын хамтарсан ажлын …
-
17 April
Монголын шайбтай хоккейн баг III дивизоны ДАШТ-нд өрсөлдөнө
Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-нд болох бөгөөд тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн хоккейчид өрсөлдөнө. Тус тэмцээнд манай улсаас ахлах дасгалжуулагч А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч), дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн (гавьяат тамирчин) нарын удирдлага дор 21 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа Чингэлтэй дүүргийн Спортын ордонд хангаж байна. Шайбтай хоккейн ДАШТ-нд …
-
16 April
Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай урт хугацаат “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг …
-
16 April
Жүдо бөхийн азийн АШТ-нд Монголын 19 бөх барилдана
Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ. Монгол улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, …
-
16 April
Х.Нямбаатар: 51 мянган өрх айлыг хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлэхээр ажиллаж байна
НИТХ-ын Ээлжит III хуралдаанаар агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үдээс хойших хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Төлөөлөгчдийн асуултад хариулт өгч, ойрын хугацаанд утааг бууруулах чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа …
-
16 April
Сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл