Мэдээ мэдээлэл

April, 2025

  • 1 April

    Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хакатоны шилдэг багууд тодорлоо

    Хүнсний эрүүл ахуйн тулгамдсан асуудлуудыг бодит өгөгдөлд суурилан салбарын мэргэшсэн залуусаар шилдэг инновацын шинэлэг шийдлийг гаргах төсөл болгон хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой хакатоны эцсийн шатны шалгаруулалт 2025 оны 03 сарын 29-ний өдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд амжилттай зохион байгуулж аваргуудаа тодрууллаа. Тус хакатоны эцсийн шатанд шалгарсан багуудад ментор, зөвлөхөөр оролцож буй Магнофлок ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэг “Хоол, хүнс …

  • 1 April

    “SM” мэс заслын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг БНСУ-ын “WeBien” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Өнгөрөгч 3-р сарын 21-ний өдөр БНСУ-ын “WeBien” эмнэлгийн хурлын танхимд тус эмнэлэг болон Монголын “SM” эмнэлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр эмнэлгийн хооронд сургалт, судалгаа эрдэм шинжилгээ болон харилцан мэдээлэл солилцоо, эмчилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолд “WeBien” Эмнэлгийн ерөнхий эмч И Хон Чан, “WeBien …

  • 1 April

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн геологичид “Шилдэг хайгуулын баг”-аар шалгарлаа

    Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ашигт малтмалын орд газрын эрэл, хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэж, ордын нөөц баялгийг шинэчлэн тогтоосон, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн зэрэг шалгуур үзүүлэлтээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн геологийн багийг “Хайгуулын шилдэг баг”-аар шалгарууллаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” зэрэг …

March, 2025

  • 31 March

    Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж,  өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, худалдан авах ажиллагааны явц, “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын явц,  авто зогсоолын нэгдсэн бодлого, үйлдвэрлэл, технологийн паркуудад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай хуралдааны үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Гуравдугаар сарын 6 …

  • 31 March

    Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын талаар хэлэлцлээ. Авто зогсоолын  өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээлэл өгөв. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд …

  • 31 March

    “Орфей” театр “Амьдрахуй” жүжгийг дэлгэцийн уран бүтээл болгоно

    “Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгохоор зэхээд байгаа юм. Үүний эхлэл болгож Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгээ Тусгаар тогтнолын ордны Их танхимд толилуулж буй. Тэгвэл эл уран бүтээлийн хаалтын тоглолтууд эхэллээ. Тодруулбал, “Амьдрахуй” жүжгийг ирэх дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл гуравхан …

  • 31 March

    Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 18 орны нийт 54 (эрэгтэй 34, эмэгтэй 20) тамирчин өрсөлдлөө. 20 дахь удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор дөрвөн тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 2:28.56 цагийн амжилтаар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилтыг гавьяат тамирчин Б.Сэр-Од …

  • 31 March

    Х.Нямбаатар: ТҮЦ, гарааш буулгах, орц гарц нээх, явган хүний зам барих ажлыг эрчимжүүлнэ

    Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд дүүрэг бүр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг өөрсдийн хөрөнгөөр тохижуулна. Тэгвэл дээрх бүтээн байгуулалтын ажил болох хашаа хайс татуулах, газар чөлөөлж, орц гарц гаргах, явган хүний зам тохижуулах ажил Сүхбаатар дүүргээс эхэллээ. Тодруулбал, СБД-ийн 8 дугаар хороонд төрийн болон хувийн өмчийн ихэнх их дээд сургуулиуд, ЕБС, төрийн байгууллагууд үйл ажиллагаа …

  • 28 March

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Эх дэлхийнхээ насыг уртасгах асуудал хүн төрөлхтний тулгамдсан асуудал болж, олон улс өнөөдрийг хүртэл нэгдмэл байр сууринд очиж, нэгдсэн үр дүнтэй шийдэлд хүрч чадахгүй …

  • 28 March

    Л.Оюун-Эрдэнэ:21 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын төслийг хөдөлгөж чадлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ,           …

  • 28 March

    Хэсгийн ахлагч нарын урамшууллыг 200 мянган төгрөгөөр нэмэх тогтоолын төслийг баталлаа

       Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ. Хэсгийн ахлагч нар нь гурвалсан гэрээний хүрээнд сарын 1.000.000 төгрөгийн урамшуулал авдаг байна. Тэгвэл энэхүү урамшууллын хэмжээг 20 хувиар буюу 200 мянган төгрөгөөр нэмэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж баталлаа. Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг …

  • 27 March

    Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.03.27/ хуралдааны эхэнд хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн …

  • 27 March

    Гал түймрийн аюулаас сэргийлэх шалгалтыг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүллээ

    Нийслэлийн ойн сан бүхий газар нь түймрийн эрсдэлийн зэргээр хоёрдугаар бүс “Аюултай” гэсэн ангилалд багтдаг. Нийслэлийн ногоон бүс, зуслан орчимд иргэдийн анхаарал, сонор сэрэмж алдсан санамсар болгоомжгүй үйлдлээс болж өнгөрсөн онд өнжмөл өвсний түймэр 83 бүртгэгдэж, айл өрхийн эд хөрөнгө, байшин сууц шатаж иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд зарим тохиолдолд түймрийн улмаас иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учрах …

  • 26 March

    Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцэв. Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн …

  • 26 March

    “МЕТРО”-ны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжлээ

    НИТХ-ын ээлжит бус V хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-г дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Монгол Улсын хувьд ач холбогдол бүхий Улаанбаатар хотод метро барих төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчид дэмжиж саналаа өгсөн нь …