“Тавантолгой түлш” ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн талбайд энэ сарын 17-ний өдөр буулаа. …
Мэдээ мэдээлэл
March, 2025
-
25 March
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа
Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргах юм. 2025 оны төсөвтөө нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Гэсэн хэдий ч …
-
25 March
Шар өвс, хог хаягдлыг шатаахгүй байхыг анхааруулж байна
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж, иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, …
-
25 March
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” жүжгийг нээнэ
“Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст”, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал”, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984”, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгох гэж буй. Тэгвэл энэ гуравдугаар сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдрөөр Үй Хуагийн “Амьдрахуй” драмын жүжгийг Тусгаар тогтнолын …
-
25 March
Г.Занданшатар: Морин хуур бол монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэмт шинжилгээний хурал Төрийн ордны “Чингис хаан” танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, морин хуур бол хүн төрөлхтний соёлын нандин өв, монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил, монголчуудын ахуй, сэтгэлгээний онцлогийг бүрэн илэрхийлдэг хөгжмийн зэмсэг гэдгийг тэмдэглэв. Морин хуур …
-
25 March
Л.Оюун-Эрдэнэ: Татварын багц хууль, НД-ын шинэчлэлийг хийхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодитой өгөөж өгдөг байх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит III хуралдаанаар татварын багц хууль болон нийгмийн даатгалын эрхзүйн шинэчлэлийн талаарх холбогдох сайд нарын танилцуулга болон зөвлөлийн гишүүдийн саналыг хэлэлцлээ. Шинэчилж байгуулсан тус зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод болон Монголын тэргүүлэх ТОП компаниудын удирдлага, хөрөнгө оруулагчдын төлөөлөл багтдаг. Тиймээс Засгийн газар хувийн …
-
24 March
Сонгомол, чөлөөт бөхийн Азийн АШТ-д Монголын 23 бөх барилдана
Йордан улсын Амман хотод сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 25-31-нд болох бөгөөд нийт 378 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Харин манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн …
-
24 March
Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татаж, далан босгож байна
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдээд байна. Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татах, далан босгох зэрэг арга хэмжээг ГУББГ-аас авч ажиллаж байна. Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт шар усны үер буусан. Тухайлбал, СБД-ийн 15 дугаар хороо буюу Сэлбэ гол дагуух дөрвөн …
-
24 March
ХГБХХЕГ:Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, зарцуулалтын тодорхой, ил тод байдлыг хангаж ажиллана
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 52 дугаар зүйлийн хүүхэд хамгааллын санхүүжилт, төлөвлөлттэй холбоотой заалтыг үндэслэн 2024 онд Засгийн газраас 236 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал”, “Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, харьяа байгууллагуудын …
-
24 March
Т.Баярхүү:Энэ сарын 25-26-нд цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна
Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, энэ пүрэв, баасан гарагт тохиох газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр болон улсын хэмжээнд эхлүүлж байгаа “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяны талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн нар өгсөн юм. ОБЕГ-ын Гал түймэртэй …
-
24 March
“Алтан өд- 2024” наадмын шилдгүүд тодорлоо
Уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын 2024 оны шилдгүүд шагналаа гардан авлаа. Дэлхийн яруу найргийн өдөр зохион байгуулагдсан, “Алтан өд-2024” ёслолыг нээж МЗЭ-ийн дарга, СГЗ, Болор цомын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо үг хэллээ. “Алтан өд-2024” наадмын –“Утга зохиолын судлал, шүүмж” төрөлд Хэл бичгийн ухааны доктор, профессор, аман зохиол, утга зохиол судлаач Р.Чүлтэмсүрэнгийн Монгол Улсын Төрийн хошой шагналт …
-
24 March
А.Түвшинбаяр “Osaka Asian film festival 2025” наадмаас “Шилдэг жүжигчин” шагнал хүртлээ
Японы Осака хотноо жил бүр зохион байгуулагддаг “Osaka Asian Film Festival 2025” наадам 3 дугаар сарын 14-23-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, Олон Улсын 50 гаруй кино уран бүтээлийг үзэгчдэд толилуулаа. 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус кино наадамд Ж.Сэнгэдорж найруулагчийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино “Азийн шилдэг жүжигчин” номинацид нэр дэвшиж, гол дүрийн жүжигчин А.Түвшинбаяр уг шагналыг хүртлээ. Дашрамд …
-
24 March
Жүдо:Г.Наранцэцэг Их дуулгаас алтан медаль хүртлээ
Гүрж улсын Тбилис хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн гуравдугаар сарын 21-23-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 52 орны нийт 385 (эрэгтэй 219, эмэгтэй 166) тамирчин өрсөлдлөө. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг алтан медаль хүртлээ. Энэ жингийн дэлхийн …
-
21 March
Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Эхний ээлжид ногоон байгууламж болон автобусны буудлын чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Хоёрдугаар ээлжид ААН, байгууллагын …
-
21 March
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд богино хугацаанд хэрэгжих 27 байршлын долоон төсөл арга хэмжээг танилцууллаа. Тодруулбал, замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттай өргөтгөж, гэр хороололд нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт авто зам барьснаар Улаанбаатар хотын түгжрэл 31.7 хувиар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл