Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 28 October

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 20 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорьж байна

    НИТХ-ын ээлжит Х хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг нээж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн мэндийг хүргэж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдаж, олон улсын хөрөнгө оруулалт, мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон, мөн Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй болно гэсэн юм. Хуралдааны эхэнд нийслэлийн …

  • 28 October

    “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” эрдэм шинжилгээний хуралд таван орны эрдэмтэд оролцож байна

    Монголын Хүүхдийн ордон, НЗДТГ-тай хамтран хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах үүднээс “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Хурлын нээлтэд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү хүрэлцэн ирж, баяр хүргэн үг хэллээ. Мөн ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа баяр хүргэн мэндчилгээ илгээжээ. Энэ удаагийн “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, ОХУ, …

  • 28 October

    Д.Тэрбишдагва: Манай түүх, өв соёл бол Дэлхийд тамгалж үлдээсэн Монголчуудын нэрийн хуудас

    ХБНГУ-н Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармаг 10-р сарын 24-нд амжилттай өндөрлөлөө. Монгол Улсаас УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Германд хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, эх орноо сурталчилсан юм. Тэрээр энэхүү олон улсын номын яармагт зориулж …

  • 28 October

    Г.Ганбаяр:Багш нарын ёс зүйд анхаарах нь чухал

    Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийн үр дагаврын хөндлөнгийн үнэлгээний тайланг танилцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр дэх хэрэгжилтийн явцын талаарх хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалтыг хангах, хамтын ажиллагааг сайжруулах, дээрх хуулиудад хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, …

  • 28 October

    “Бээжин 2022” өвлийн олимпын наадмын медалийг танилцууллаа

    “Бээжин 2022” өвлийн олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдээд байгаатай холбогдуулан тус наадмын медалийн загварыг Мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ. “Tongxin” буюу нэгдмэл байдлыг илэрхийлсэн утгатай нэр бүхий медалиудад Хятадын гүн ухааны тэнгэр, газар, хүн төрөлхтний холбоо хамаарлыг илэрхийлсэн таван цагиргийг сийлжээ. Эдгээр цагираг нь медалийн төв хэсэгт дүрсэлсэн Олимпын цагираг хийгээд спортоор дамжуулан дэлхий дахиныг нэгтгэх олимпын үзэл санааг …

  • 28 October

    Фото:“Бээжин 2022” өвлийн олимпын наадамд ажиллах ажилчдын өмсөх хувцсыг танилцуулав

    “Бээжин 2022” өвлийн олимпын наадам зохион байгуулах хорооноос энэ сарын 27-ны өдөр сайн дурын ажилтнууд болон техникийн ажилтнуудад зориулсан дүрэмт хувцас, гутал, дагалдах хэрэгслийг танилцууллаа. “Бээжин 2022” өвлийн олимпын наадмын сайн дурын ажилтнууд болон техникийн ажилтнуудад зориулсан дүрэмт хувцасны загварыг дотоод, гадаадын 10 мянга гаруй бүтээлээс санаа авч урлажээ. Харин хувцасны загвар зохион бүтээгчээр Бээжингийн загварын технологийн дээд сургуулийн профессор …

  • 28 October

    Богдхан уулын байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн юм. Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Оргилбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх түүх, соёлын дурсгалт байгууламжийг 2014 …

  • 28 October

    Абу Даби хотод нээгдэх ЭСЯ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

    адаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тинижи-г хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Төрийн сайд Рийм Аль-Хашимитай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы …

  • 28 October

    З.Мэндсайхан: Дотоодын махны хангамжийг нэмэгдүүлнэ

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт болоод үнийг тогтворжуулах чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Дотоодын махны хангамжийг нэмэгдүүлнэ Энэ жилийн хувьд импортлогч орны нөлөө, ковидын нөхцөл байдал, дотоодод гарч байгаа малын өвчлөлтэй холбоотойгоор махны үнийг тогтвортой байлгах төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай боллоо. Тиймээс дотоодын махны нөөц, хангамжийг нэмэгдүүлэхэд …

  • 28 October

    Б.Бямбадорж:Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 25-26 хувийг хүнд өвчтөн эзэлж байна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос “Ковид-19” халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллагын цахим шилжилтийн талаар тодрууллаа. -Есдүгээр сараас “Ковид-19” халдварын тархалт болоод хүнд, хүндэвтэр өвчтөний тоо эрчимтэй нэмэгдсэн. Үүнээс үүдэн орны эргэлтийг тусгайлан зохицуулах боллоо. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас яг ямар арга хэмжээ авч байна вэ? -“Ковид-19”  цар тахлын эмнэл зүйн шинж тэмдэгт тохируулан …

  • 28 October

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж, 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ. 2021 оны 10 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун …

  • 27 October

    Барилгын хашаагаа татаж, явган хүний зам чөлөөлөхийг шаардав

    Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Герман Улсын Элчин сайдын яамны хойно барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орж, нийтийн эрх ашигт харшилсан тул Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй  “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ. Энэ талаарх гомдол иргэдээс удаа дараа ирсэн байна.   Хот байгуулалт, хөгжлийн …

  • 27 October

    “Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн гэрэл зургуудаас

    70 дахь удаагийн “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар уран нугараач А.Бөртэ-Үжин тодорлоо. “Дэлхийн мисс-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс М.Цэвэлмаа титмээ А.Бөртэ-Үжинд шилжүүлэн өгчөө. Үндэсний ялагч болж “Дэлхийн Мисс-2021” тэмцээнд оролцохоор шалгарсан мисс А.Бөртэ-Үжин Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний …

  • 27 October

    Түргэн гэмтэж мууддаг хүнсний ногоог төмөр замаар татан авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт, инфляцид үзүүлэх нөлөөллийн талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан импортоос хэт хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, татан авалт, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа. Цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний ачилт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, …

  • 27 October

    Монгол төрийн түүхийн музейг “Чингис хаан” музейд нэгтгэнэ

    Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэлээ. Музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгалаа.Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг, үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 …