Мэдээ мэдээлэл

May, 2021

  • 21 May

    О.Насанбурмаа: Цагдаа болох багын мөрөөдлөө биелүүлсэндээ үргэлж баярлаж явдаг

    Энэ оны долоодугаар сард Япон Улсад зохион байгуулагдах XXXII удаагийн олимпын наадамд оролцох тамирчид спортын эрхээ аваад байна. Монгол Улсаа төлөөлөн энэхүү олимпод оролцох эрхээ авсан Монгол Улсын гавьяат тамирчин, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын хэв журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаатай цахимаар цөөн хором ярилцлаа. Цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа нь Токио 2008, Истанбул 2011, Будапешт 2013, …

  • 21 May

    Говьсүмбэр аймагт вакцины нэгдүгээр тунд хамрагдалт 89.5 хувьтай байна

    Шадар сайд С.Амарсайханы Говьсүмбэр аймагт ажиллах албан томилолт үргэлжилж байна. Говьсүмбэр аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 89.5 хувь хамрагдсан бол хоёрдугаар тунд 25.2 хувь хамрагджээ. Ковид-19 халдварын нийт 50 тохиолдол бүртгэгдсэнээс 41-ийг аймгийн хэмжээнд эмчилж,бүрэн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд идэвхтэй голомтууд хумигдаж эхэлсэн гэдгийг аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн дарга О.Мөнх-од мэдээллээ. Шадар сайдын зүгээс эрүүл …

  • 21 May

    Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдсанаар үндсэн гурван бодлогын асуудалд төвлөрч ажиллана

    “Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, Нийслэлээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд санал нэгдэн дэмжжээ. Мөн зарим аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж, нэгдсэн байна. Өнөөдөр /2021.05.21/ Түр хороо байгуулах тухай тогтоолын төслөө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснийхээ дараа гишүүд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн …

  • 21 May

    Шадар сайд С.Амарсайхан Говьсүмбэр аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы говийн аймгуудад хийх албан томилолт Говьсүмбэр аймгаас эхэллээ. Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан 100 ортой Нэгдсэн эмнэлгийн шинэ байрны нээлтэд Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар оролцож, цар тахлын халдварын үед орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг эхнээс нь шийдвэрлэв. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай …

  • 21 May

    Х.Баттулга: Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан иргэдэд дипломат цол олгох тухай зарлиг гаргалаа. ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛЫГ: Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Гончигийн Ганболд,Гадаад харилцааны сайд асан Лувсанвандангийн Болд нарт олголоо. ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН ЦОЛЫГ: Монгол …

  • 21 May

    Н.Буйдан: 25-40 жил ашигласан, яаралтай шинэчлэх шаардлагатай 131 лифт байна

    “Байцаагчийн нэг өдөр” булангийн энэ удаагийн зочноор МХЕГ-ын барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч Н.Буйдан оролцож байна. -Бүтээн байгуулалтын улиралд өргөх байгууламжийг дүрмийн дагуу ашиглаагүйн улмаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Ийм шалтгаант осол жилд ер нь хэд бүртгэгддэг вэ? -Уул уурхай, барилга, зам тээвэр, эрүүл мэнд зэрэг бүхий л салбар, хувиараа хөдөлмөр …

  • 21 May

    Үрийн төмсний 11 дээжийн найм нь стандартын шаардлага хангажээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/06 тоот удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн МХГ-аас Алтанцөгц, Баяннуур, Сагсай сумдад газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоёр аж ахуйн нэгж, 9 иргэний 81.0 тонн үрийн төмснөөс 11 дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Лабораторийн шинжилгээний дүнгээр үрийн төмс сортын ба тариалалтын чанар техникийн шаардлага MNS0885-2006 стандартын …

  • 21 May

    Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

    Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний нэгдүгээр тогтоолоор баталсан Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн “Гэрээт малчин өрхийг малжуулах, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ”-ний хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Тус арга хэмжээнд хамрагдах гэрээт малчин өрх нь 18-59 насны хөдөлмөрийн чадвартай, хоёроос доошгүй гишүүнтэй, гэр бүлээрээ …

  • 21 May

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 171 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна.  Тус транзит нислэгээр 171 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг “Кентавр”, “Мөнххустай” зочид буудалд тусгаарлана. Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног өнгөрсөн бол гэрээр 7 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. займ на киви кошелек без отказа zaymi-bistro.ru займы …

  • 21 May

    Хүчтэй салхи, шороон шуурганы улмаас Говь-Алтай аймагт 15 айлын гэр, 12 айлын хашаа нуржээ

    Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Говь-Алтай, Завхан аймгийн нутгаар бороо, нойтон цас орж, салхины хурд ихэнх нутгаар 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с, Говь-Алтай аймгийн нутгаар 28 м/с, зарим үед түр зуур 37 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Хүчтэй салхи, шороон шуурганы улмаас Говь-Алтай аймагт 15 айлын гэр, 12 …

  • 21 May

    А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулснаар 49.3 мянган ажил олгогч сар бүр дэвтрийн бичилт, баталгаажилт хийхээ больсон

    Нийгмийн даатгалын шимтгэл болоод Капитал банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн мөнгө зэрэг тус салбарыг тойрсон цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай дэлгэрэнгүй ярилцлаа. -Сүүлийн үед нийгмийн даатгалын шимтгэл олон нийтийн дунд бухимдал төрүүлээд байна. Иргэд олон нийтэд нэгдсэн мэдээлэл өгөхгүй юу. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагч ямар хувь хэмжээгээр төлөөд байна. Шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн үү? …

  • 21 May

    0-17 насны хүүхдээс хот хооронд зорчиход ковид-19-ын шинжилгээ хийлгэхийг шаардахгүй

    УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баталлаа. Журмаар зохицуулагдах үйл ажиллагааны талаар УОК-ын гишүүн Ц.Ганзориг, НОК-ын гишүүн Т.Гантөмөр нар мэдээлэл өглөө. Энэ сарын 22-ны өдрийн 06:00 цагаас Өмнөговь, Дорноговь аймгаас бусад аймаг руу чиглэх хот хоорондын бүх төрлийн зорчих хөдөлөөнийг нээж, хэвийн горимд шилжүүлж байна.  Насанд хүрсэн зорчигчид КОВИД-19-ын эсрэг …

  • 21 May

    Зургаан төрлийн үйл ажиллагааг нээж, хэвийн горимд шилжүүлэхээр боллоо

    УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр дараах зургаан төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлэхээр боллоо. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ. Үүнд: – Зах худалдааны төвүүд– Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/– Зочид буудал– Амралтын газар– Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ. Эдгээр газруудыг …

  • 21 May

    Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

    Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж …

  • 20 May

    Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар БНХАУ-ын Элчин сайдтай ярилцлаа

    Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйтэй уулзав. Уулзалтын эхэнд коронавирусын халдвартай тэмцэхэд хөрш орны тусламж дэмжлэг багагүй байж, шаардлагатай вакцины нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажилласанд Шадар сайд талархал илэрхийлэв. Эдийн засгийг сэргээх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Элчин сайд Чан Вэнруйг дэмжлэг үзүүлснээр Гашуунсухайт, Нарийнсухайт боомтуудын нүүрсний экспорт нэмэгдсэн …