Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 26 March

    Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин худалдан авна

    Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин худалдан авахаар болжээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа“ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. …

  • 26 March

    И.Мөнхзаяа: Арьс цайх, үс уналтыг эмчлэх Эксимер гэрлийн эмчилгээний технологийг нэвтрүүллээ

     Арьс Өвчин Судлалын Үндэсний Төв нь арьс цайх өвчнийг эмчлэх шинэ технологи болох Эксимер гэрэл эмчилгээг нэвтрүүлээд байна. Энэ талаар тус төвийн Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасгийн тэргүүлэх зэргийн их эмч И.Мөнхзаяатай ярилцлаа.  – Арьс Өвчин Судлалын Үндэсний Төв нь эрүүл арьсыг гэмтээхгүйгээр зөвхөн өвчлөлтэй хэсгийг нь эмчилдэг шинэ технологийг нэврүүлсэн байна. Уг технологи нэвтэрснээр эмчилгээний ямар давуу талууд …

  • 26 March

    Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд: 04 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 06-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 07-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар 04 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар   04 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар 04 …

  • 25 March

    Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно

    Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон өрхүүдийн хохирлыг арилгах, малын сэг зэмийг зөөвөрлөн устгах болон нийслэлд КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын ажлын дайчилгаанд орон нутгаас татан ашиглаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс …

  • 25 March

    Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай автомашин ажиллуулж байна

    Коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол нийслэлд нэмэгдэж буйтай холбоотойгоор хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх, мөн ойрын хавьтлыг гэрийн тусгаарлалт, ажиглалтад шилжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зориулалтын автомашиныг ажиллуулж эхэллээ. Дээрх иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай тохиолдолд яаралтай үйлчлэх түргэн тусламжийн автомашин …

  • 25 March

    Вакцин хийлгэсний дараа 15-30 минут хүлээлгийн өрөөнд өөрийгөө ажиглах хэрэгтэй

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 24-нд иргэдээс нийт 311 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 25 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 104 буюу 33.4 хувийг машин ачилтын …

  • 25 March

    Б.Бямбадорж: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлнэ

    “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал бүхий иргэдийг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэрийн тусгаарлалт, ажиглалтад шилжүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьталд болсон иргэд хэрхэн гэрийн тусгаарлалтад шилжих вэ? -Коронавируст халдварын цар тахлын дэгдэлт нийслэлийн ихэнх хороонд тархаж байгаа энэ үед эмчилгээний тактик …

  • 25 March

    С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нарыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг хүлээлгэн өглөө. Хүсэлтэд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “иргэн халдашгүй, чөлөөтэй …

  • 25 March

    Гамшгийн үеийн дуут дохиог өнөөдөр туршилтаар дуугаргана

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийг туршин шалгах ажлыг өнөөдөр буюу 03 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагаас зохион байгуулна. Энэ үеэр Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумдуудын DRN-1, DRN-2, DRN-3 станцууд, Төв аймийн Баянцагаан сумын DRN-4 станц дээр буюу газар хөдлөлтийг мэдрэх нийт 4 станц дээр зохиомол газар …

  • 25 March

    МХЕГ: Pfizer вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй байна

    Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 25740 хүн тун АНУ-ын Pfizer/BioNTech  вакциныг хүлээн авахад МХЕГ,  Буянт Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас баримт бичгийн хяналт шалгалт хийж халдваргүйжүүлэн хилээс чөлөөлж, ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүллээ. Вакциныг төв агуулахад хүлээн авч, тээвэрлэлтийн савлагаанаас гарган гүн хөлдөөгчид шилжүүлэх явцад НМХГ, Буянт Ухаа боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийхэд Pfizer/BioNTech вакцины хүйтэн хэлхээний горим алдагдаагүй байна. Монгол Улсад одоогийн …

  • 25 March

    Г.Болдмаа:Pfizer вакциныг хоёр хоногийн дараа хэрэглэж эхэлнэ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.25/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа “Өчигдөр 21 цагийн байдлаар 43 цэг ажиллаж, 724 ажилтан 237489 хүн дархлаажуулалтад хамруулсан. Өмнөговь аймагт 7061 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Коронавируст халдварын эсрэг вакциныг дэлхийн 161 улсад нийт 302 609 534 тунг хийгээд байна. Бүтэн жилийн хугацаанд …

  • 25 March

    Э.Тэмүүлэн:Улаанбаатар хотод 267, орон нутаг 18 хүнээс халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.25/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт улсын хэмжээнд 16 лабораторид 13465 шинжилгээ хийснээс 285 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн 285 хүн бүгд дотоодод халдвар авсан байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 267 нь Улаанбаатар …

  • 25 March

    Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор Япон, АНУ,  Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 1 нь эрүүл мэндийн шалтгаантай,  2 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг Би …

  • 25 March

    Сэрэмжлүүлэг:Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 26-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Харин салхины хурд 26, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, түр зуур 26-28 м/с хүрч ширүүсэж, …

  • 25 March

    БЗД:Коронавирусын цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр “Өндөр магадлалтай” түвшинд байна

    Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн үүргийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Засаг даргын 2021 оны А/22 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт коронавирус /Ковид-19/-ын цар тахлын үеийн эрсдэлийн гурав дахь  шатны үнэлгээг хийлээ. Эрсдэлийн үнэлгээг хийх ажлын хэсэгт Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Базаррагчаа, мэргэжилтэн, дэслэгч …