Монголын холимог тулааны урлагийн MFC холбоо, АНУ-ын “Dragonhouse MMA”-тай хамтран ирэх арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “Zhong Luo series 02” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Нийт 23 тулаанч энэ удаагийн өдөрлөгт оролцох бөгөөд Монгол Улсаа төлөөлөн “Ангууч” хочит Б.Баттөр, чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, залуу тамирчин Ө.Тэмүүжин нар оролцох аж. Өдгөө 26 настай Б.Баттөрийн хувьд хамгийн сүүлд …
Мэдээ мэдээлэл
October, 2021
-
12 October
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих “You can be Hero” нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус өдөрлөг аравдугаар сарын 12-14-ний хооронд үргэлжилнэ. “Нэг ч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” уриан дор зохион байгуулж буй …
-
12 October
Хийн хоолойн төслийн ажил хуваарийн дагуу үргэлжилж байна
Байгалийн хийн хоолойн төслийн ажлын явцыг түргэтгэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаныхантай уулзлаа. Хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар ажиллаж байгааг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа хэлсэн юм. Монголын газар нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж. …
-
12 October
Б.Баатарсүх:Амны хаалтыг 2-3 цаг тутамд байнга сольж байх хэрэгтэй
Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Коронавирус, томуу, томуу төст өвчний эхний илрэх шинж тэмдэг төстэй. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхтэй ярилцлаа. -Томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ? -Халдвар судлалын 40 дэх долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 77.045 үзлэг хийгдсэнээс 1284 тохиолдол буюу 1.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. …
-
12 October
MNBC “Азтантай багц” урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа
MNBC агаарын олон сувгийн телевизээс эрхэм хэрэглэгч нартаа зориулан “АЗТАНТАЙ БАГЦ” урамшуулалт хөтөлбөрөө зарлалаа. Урамшууллын хугацаа 10 сарын 8-12 сарын 1 хүртэл MNBC -ийн Үндсэн болон Лояалти багцын хэрэглэгчид “АЗТАНТАЙ БАГЦ” хөтөлбөрт хамрагдаад гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээнд нийцсэн төрөл бүрийн энтертаймэнт сувгуудыг хүлээн авч үзэх боломжтой юм. Мөн тус багцыг идэвхжүүлснээр 5 САЯ төгрөгийн шагналын сантай азтан шалгаруулах сугалаанд давхар оролцох эрхийн …
-
12 October
Барселона Азийн кино наадамд Монголын хоёр кино шалгарчээ
Барселона Азийн кино наадам (Asian Film Festival Barcelona) 9 дахь удаагаа Испани улсын нийслэл Барселона хотод аравдугаар сарын 28 наас арваннэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ жил Монгол улсаа төлөөлөн Ч. Отгонзориг найруулагчийн “Эмэгтэй” (The Woman), Д. Лхагва найруулагчийн “1990” бүтээлүүд албан ёсоор шалгарлаа. Барселон Азийн кино наадам нь Испани улсад Азийн соёлыг кино урлагаар дамжуулан таниулах …
-
12 October
Мисс Б.Бадамцэцэг Хэнтий аймагт ажиллаж, 210 хүүхдийн шүдийг эмчилжээ
Шүдний эмч Б.Бадамцэцэгийн санаачлагаар Монгол улсын алслагдсан аймаг сумдын иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилготой Шүдний эрүүл мэнд боловсролын үндэсний сан ТББ /National Dental Health and Education Foundation/ албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Энэхүү сан нь амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт гэсэн хоёр чиглэлийг дагнан үндсэн үйл ажиллагаагаа явуулах аж. Сангийн эхний …
-
12 October
Санхүүжилтээ хасуулж байснаас зүрх, уушгины эмчийн үзлэг, шинжилгээгээ дүүрэгтээ хийлгээд ир гээд өвчтөнийг явуулахдаа хүрч байна
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр /2021.10.11/ Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон “Сүхбаатар” нэгдсэн эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ удирдлага, эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, …
-
12 October
Монгол улс НҮБ-ын терроризмтой тэмцэх албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
Монгол Улс НҮБ-тай олон улсын терроризмын болон үндэстэн дамнасан гэмт хэргийн аюул заналыг бууруулах зорилгоор “Террорист этгээд болон онц ноцтой гэмт этгээдийн хөдөлгөөнийг илрүүлэх чадамжийг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг албан ёсоор хамтран хэрэгжүүлэх хүрээнд тус байгууллагын Терроризмтой тэмцэх албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээ 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотод, НҮБ-ын төв байранд болов. Уг …
-
12 October
Б.Өнөржаргал: Хөгжмийн зохиолчоор сурч эхэлсэнээс хойш дууны уран бүтээл туурвихаас илүүтэйгээр хөгжмийн уран бүтээл хийхийг илүүд үздэг болсон
Гуравхан настайдаа эмээгээрээ дууны үг заалгаж дуулж сурч, удалгүй Хүүхдийн ордны С.Ганчимэг багшийн гарын шавь болсноор урлагийн авьяас нь тодорч, долоохон настайгаасаа өөрөө дуу зохиож, дуулж хүүхдийн дууны урлагт өөрийн хувь нэмрээ чамлахааргүй оруулсан сод авьяастан Б.Өнөржаргалыг танихгүй мэдэхгүй хүн ховор биз. 2006 онд анхныхаа “Найзаа намайг хараарай” цомог, 2009 онд “Дуугаар мэндчилье” хоёр дахь цомог, 2010 онд дан өөрийнхөө …
-
12 October
Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хүйтний улиралд дуудлагын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирсэн.Гал түймэрт өртөж 17 том хүн, 6 хүүхэд нас барсан байна. Сүүлийн өдрүүдэд дуудлага мэдээлэл нэмэгдсэнээр иргэд гал түймэрт өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 13-р хороо …
-
12 October
Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1212 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Прокурорын байгууллага 2021 оны 3 дугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 50651 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 48.4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 11.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4671-р буюу 8.4 хувиар буурчээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 42249 хэрэгт хяналт тавьснаас 7814 …
-
12 October
Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан 500 орчим гарааш, чингэлгийг буулган, тохижилтын ажил хийж байна
Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Голден парк” хотхоны ард, …
-
12 October
АНУ-ын кино наадамд Монголын хоёр кино шалгарчээ
АНУ-ын Юта мужийн Солт Лайк хотод жил бүр зохион байгуулдаг “Ред рок” олон улсын кино наадамд Монголоос хоёр найруулагчийн бүтээл шалгарчээ. Тодруулбал, “Эмэгтэй”, “Дурсаж яваарай” бүтээлүүд шалгарч уралдаант хэсэгт нь хүч үзэх гэж байна. “Дурсаж яваарай” уран сайхны киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан юм. Харин “Эмэгтэй” киног Б.Отгонзориг найруулж, гол дүрд жүжигчин Ч.Ундрал Гавьяат жүжигчин Т.Борхүү нар …
-
12 October
Н.Баярмөнх: Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахын тулд дүүргээс алслагдсан хороодыг хөгжүүлэх шаардлагатай
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 23,28 дугаар хороонд хийгдэж буй авто зам, гэрэлтүүлэг, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. 28 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 хэсэг, нийтдээ 6 хэсэг авто замын ажил хийгдэж байна. Шинээр хийгдэж буй замуудын хувьд иргэдийн хамгийн их зорчдог хэсэг. Тиймээс гүйцэтгэгч компаниудын зүгээс 2021 ондоо багтаан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл