Мэдээ мэдээлэл

September, 2021

  • 20 September

    ЭМЯ: 2851 хүнд (covid-19) халдвар илэрч, 11 иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 20-ний өдрийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2851 хүнд коронавируст халдвар илэрлээ.  Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал  1683 нь Улаанбаатар хотод , 1168 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин хоногт 5211 хүн эдгэрчээ. Харамсалтай нь, 41-80 насны 11 хүн эндэж, нийт нас баралт 1046 болсон байна. Эмнэлэгт …

  • 20 September

    ШХАБ-ын ээлжит хуралдаанд Монгол улс ажиглагч статустайгаар оролцов

    Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод 2021 оны 9 сарын 16-18-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан амжилттай болж өнгөрлөө. Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов. …

  • 20 September

    Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална

    “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өчигдөр “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” …

  • 20 September

    НӨАТ-ын сугалааны тохирлоор гурван сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр  явагдлаа.Тохиролд 2021 оны наймугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 34,464,352 баримт хамрагдсан юм. 30 мянган төгрөгийн азтан – 31,008 100 мянган төгрөгийн азтан – 3,134 500 мянган төгрөгийн азтан – 319 1.5 сая төгрөгийн азтан – 24 Гурван сая төгрөгийн азтан – 2 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Энэ удаагийн …

  • 20 September

    Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

    Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 10 хоногийн хугацаанд оройн 20:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд явган зорчигч болон авто машины хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ. Тодруулбал, Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хор уршгийг арилгах, эрүүл бүс болох зорилгоор сум доторх хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт …

  • 20 September

    3×3 U23 эмэгтэй сагсан бөмбөгчид дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 Дэлхийн чансаа энэ сарын 18-ны өдөр шинэчлэгджээ. Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол улс тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо U21, U23 насны ангиллын 2 багаа ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнүүдэд өрсөлдүүлсэн. U21 хүртэлх насны шигшээ баг Франц, Румын …

  • 18 September

    Б.Найдалаа Э.Батшугарыг халз мэтгэлцээнд дуудлаа

    УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойрог Сонгино хайрхан дүүрэгт Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Б.Найдалаагийн сонгуулийн штабаас өнөөдөр /2021.09.18/ МАН-аас нэр дэвшигч Э.Батшугарт хандан халз мэтгэлцээний урилга хүргүүллээ. Мэтгэлцээний урилгад  дурдсанаар “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн итгэлийг хэрхэн дааж явах, ард түмний төлөө юуг хийж чадах, юуг эс үйлдэх, юутай тэмцэх, юунд гар бие оролцох тухайгаа илэн далангуй илэрхийлж, …

  • 18 September

    УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг өнөөдөр олгов. Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ, Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР, Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ, Ард түмний олонхийн засаглал намаас …

  • 18 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн …

  • 18 September

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээний “E-mongolia” цахим системийн шинэчилсэн хувилбарыг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Орчин цагийн Монгол Улсын харилцаа холбооны салбар 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Нийслэл хүрээнд анхны телефон станц  байгуулж, 1921 онд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулснаар эхэлж, өнөөдөр 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 …

  • 17 September

    Автобусны буудал дээрх машины мэдээллийг E-police аппликэйшнд илгээгээрэй

    Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тодорхой заасан байдаг ч жолооч нар мөрддөггүйгээс авто замд түгжрэл үүсгэж, зорчигчид бууж, суухад хүндрэл болохоос гадна нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулдаг. Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл: -Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол …

  • 17 September

    Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой 9 дүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэлж байна. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг …

  • 17 September

    30 дахь удаагийн номын баяр болж байна

    30 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд болж байна. Номын баярын нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр оролцлоо. Тэрбээр “Үндэсний бичиг соёл, ном хэвлэл бол салшгүй үнэт зүйл. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш ном хэвлэлийн бодлогыг тэргүүн чиглэлээ болгож, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байгаа. Үндэсний бичиг соёлоо бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор “Хос бичигтэн” хөтөлбөрийг эхлүүлсэн. Соёлын яам …

  • 17 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. …

  • 17 September

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд бусад албаны хүмүүсийн хамт Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, үг хэллээ. Ерөнхий сайд …