Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 17 March

    Франц Улсаас нисдэг тэрэг, объектын түймэр унтраах тусгай тоноглолтой автомашин нийлүүлнэ

    Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газар хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг 2020 оноос  хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Франц Улсаас нисдэг тэрэг, обьектын түймэр унтраах тусгай тоноглолтой автомашин нийлүүлнэ. Мөн нисгэгч, механикч, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх эмч бэлтгэх хамтарсан сургалт зохион байгуулах юм. Цар тахлын улмаас удааширч …

  • 17 March

    Ц.Даваажав:Вакцины хоёр дахь тунг хийлгэх хүртэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ өндөржүүлэх шаардлагатай байна

    Монгол Улсад коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөр хоёрдугаар сарын 23-наас эхэлж, 100 мянга гаруй хүнийг хамруулаад байгаа. Тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. АстраЗенека вакцины давтан тун найман 7 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхлэнэ. БНХАУ-ын Синофарм вакцины давтан тун 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэх юм. Баянгол дүүрэг мөн адил хуваарьт байгууллагуудын ажилтнууд, …

  • 17 March

    Хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр нь тусгаарлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ЭМЯ-нд ажиллаж, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа. Халдварын тархалт өсөж буйтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлгийн орны хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн багийн нөөц боломжийг бүрэн дайчлах бэлтгэлийг ханган ажиллаж байна. Цаашид хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлаж, мэргэжлийн эмчийн хяналт дор гэрээр эмчлэх зохион байгуулалтад шилжинэ. Өдгөө эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим …

  • 17 March

    Ашигладаггүй тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулаарай

    Сүүлийн таван жил ямар нэгэн татвар, төлбөр төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ордоггүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах арга хэмжээг авна.Хэрэв таны нэр дээр хэрэглээнээс гарсан, хуучирч муудаад ашиглахаа байсан тээврийн хэрэгсэл байдаг бол улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай.Учир нь хэрэглэдэггүй хэдий ч таны нэр дээр татварын өр, хуримтлал үүсч байдаг.Тиймээс иргэд та бүхнийг ашиглахаа байсан тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулахыг уриалж байна

  • 17 March

    Ковидтой холбоотойгоор Дэд сайдуудыг орон нутагт ажиллуулахаар хуваариллаа

    Улсын онцгой комиссоос гарсан бодлого шийдвэр дунд, доод шатанд ажлын уялдаа холбоогүйн улмаас хэрэгжилт тааруу байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан Дэд сайд нарын ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөрчил дутагдлыг арилгасан байдал, Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх ажлын гүйцэтгэлийг Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад …

  • 17 March

    БЗД-ийн 26 дугаар хороо хязгаарлалтын дэглэмд шилжлээ

    Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирсэн заавар, зөвлөмжийн дагуу 3 дугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжлээ. Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн хорооны иргэдийг шинжилгээнд, 50-65 насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн байна. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдэд дараах санамжийг хүргүүлж байна.

  • 17 March

    Өнөөдөр шинжилгээ авах цэгүүдийн хуваарь

    Өнөөдөр нийслэлд PCR шинжилгээ авах цэгүүдийн хуваарийг хүргэж байна.

  • 16 March

    Б.Хурц нарын 9 хүнд, С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох хэргүүдийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгалаа

    Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсгэхгүйн үүднээс 2021 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө гомдол гаргасан эрүүгийн бүх хэргийг өмнө үйлчилж байсан хэлэлцүүлэхээс татгалзах зохицуулалт хэрэглэхгүйгээр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болжээ. Дээрх зохицуулалттай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хянан хэлэлцэх хэргийн ачаалал түр …

  • 16 March

    Вакцин хийлгэснээр ойр дотнын хүмүүсээ халдвар авахаас сэргийлнэ

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гуравдугаар сарын 15-ны өдөр иргэдээс нийт 355 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 18 иргэн хандсанаас зургаан иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч …

  • 16 March

    Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын зохион байгуулах хороог тэргүүлнэ

    Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзаж, 2023 онд Улаанбаатар хотноо зохиогдох Зүүн Азийн Залуучуудын II спортын наадмын асуудлаар санал бодлоо солилцов. МҮОХ, Улаанбаатар хот, Зүүн Азийн наадмын холбоо (EAOC) нь 2017 оны VII сарын 29-нд Тайчүн хотноо гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, Монгол улсын нийслэлд Зүүн Азийн Залуучуудын наадмыг зохион …

  • 16 March

    Сэтгүүлч Б.Сансартуяад туслах нэг үзэг мянган үйлс аян үргэлжилж байна

    Таны худалдан авсан нэг үзэг найзын минь эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулах болно. Сайхан сэтгэлт хүмүүн та цэл залуу, ид хөдөлмөрлөж, хийж бүтээх насандаа ховор тохиолдох хүнд өвчнөөр өвдсөн найзад минь Б.Сансантуяа Голомт банк 1805150212, Худалдаа хөгжлийн банк 2611206858 дансаар сэтгэлийн хандив өргөнө үү. Мөн таны худалдан авсан нэг үзэг найзын минь эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулах болно.Та бүхэн үзэг худалдан авахыг …

  • 16 March

    Б.Энх-Амгалан:ҮАБЗ аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй

     Өмгөөлөгч Н.Баасанцогтыг тойрсон асуудлууд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нэр бүхий ажилтан албан хаагчид хилээр их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудлаар өнөөдөр /2021.03.16/ УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Сандаг-Очир нар хэвлэлийн хурал хийж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэхүү ноцтой мэдээллүүдийг ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг …

  • 16 March

    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр генералын нийгмийн асуудалд анхаарч мөнгөн дэмжлэг үзүүлэв

    Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, зорилт, цэргийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх, Орчин цагийн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархаж чөлөөнд байгаа хошууч генерал Г.Махбариад, Ч.Улаанхүү нарт орон сууц худалдан авахад нь зориулж мөнгөн дэмжлэг олгосныг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гардуулан өглөө. Энэ нь Батлан хамгаалах сайдын 2020 онд батлагдсан “Бэлтгэл болон чөлөөнд …

  • 16 March

    ОБЕГ:Төөрсөн 580 иргэнийг эсэн мэнд оллоо

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 аймгийн 51 суманд 590 иргэн төөрч, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Тодруулбал, Архангай, Булган, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан, Төв, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймагт төөрсөн дээрх иргэдээс алба хаагчид 580  иргэнийг эсэн мэнд оллоо. Хамгийн сүүлд буюу өнөөдөр …

  • 16 March

    МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Соёлын сайдтай уулзлаа

    Монголын Залуучуудын Холбоо энэ жил тэмдэглэж буй 100 жилийнхээ ойн хүрээнд залуучуудын соёл боловсролын чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд Монгол Улсын Соёлын яамтай хамтран ажиллахаар хандаад байгаа. Үүнд Монголын Залуучуудын Холбооны зүгээс -Соёл судлалыг хөгжүүлэх -Урлаг спорт, төрөл бүрийн арга хэмжээгээр дамжуулан залуучуудаа соён гэгээрүүлэх -Түүх соёлын өвөө хайрлан хамгаалах, өвлүүлэх, сурталчлах -Соёлын экспортыг хөгжүүлэх чиглэлээр …