Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 16 March

    Х.Баттулга: Малчдыг байршил тогтоох GPS төхөөрөмжөөр хангах бодит шаардлага үүссэн байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв Манай улсад нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 10 иргэн, түүний дотор хоёр хүүхэд амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиосонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гүнээ харамсаж, эмгэнэл илэрхийлж байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 590 иргэн сураггүй алга болсон ч эрэн хайх ажиллагаа хийсний үр дүнд 579 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх …

  • 16 March

    Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 хувь хяналтын тооллого хийнэ

    Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх зарим журам, зааврыг хэлэлцэн баталлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр орсон. Хяналтын тооллогыг санал хураалт дууссаны …

  • 16 March

    “Эрдэс баялаг – эмэгтэйчүүд үндэсний III чуулган” цахимаар зохион байгуулагдаж байна

    “Эрдэс баялаг – эмэгтэйчүүд үндэсний III чуулган” яг одоо цахимаар зохион байгуулагдаж байна. Чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн асан А.Ундраа, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол улс дахь менежер Н.Дорждарь, УУХҮЯ-ны Ахлах шинжээч Т.Чимэгсанаа, Үндэсний геологийн албаны дэд дарга Б.Уянга, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга О.Туяа, Эрдэнэт ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн асуудал …

  • 16 March

    Л.Энх-Амгалан: Судалгаагаар 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна

    УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.03.16/ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа. Уулзалтын эхэнд  УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үед хүн амаа вакцинжуулах ажилд Энэтхэг улс бодитой дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд Энэтхэгээс вакцин авахад элчин сайдын хувь нэмэр их байсныг онцоллоо. …

  • 16 March

    Ц.Мөнх-Оргил:Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж аваад, Засгийн газраар хэлэлцүүлж оруулж ирэх шаардлагатай

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.16/ хуралдаан 10 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх …

  • 16 March

    “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг “ТВ8” телевизээр үзэгчдэд хүрнэ

    Үндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг гуравдугаар сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Долоо хоног бүрийн ням гарагт зөвхөн “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болох “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийг үндэсний контент хөгжүүлэгч “Эрхэт Монгол” медиа группээс …

  • 16 March

    Тусгаарлан ажиглах байранд 1976 иргэн байна

    Улсын хэмжээнд гуравдугаар сарын 16-ний өдрийн байдлаар 39 тусгаарлан ажиглах байранд нийт 1976 иргэн байна. Үүнээс нийслэлд 26 тусгаарлан ажиглах байранд 1818 иргэн, орон нутагт 13 тусгаарлан ажиглах байранд 158 иргэн байгаа юм. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 432 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 16 March

    Ж.Байгалмаа: 127 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.16/11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа, Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр нар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа“Сүүлийн хоногт 11,183 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 127 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан халдварын тоо 4,210 болж байна. Сүүлийн хоногт 52 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний …

  • 16 March

    Г.Сайханбаяр:Монголын ард түмний сэтгэлийг хөндөх сайхан дуу болжээ

    Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Харанга” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр түүхт ойг угтаж салбарын хэмжээнд хийж байгаа ажлуудаас дурдаад, Зэвсэгт хүчний өнөөгийн байдал, ололт амжилтын талаар товч мэдээлэл өгөв. Үүний дараа “Харанга” хамтлагийн уран бүтээлчид Зэвсэгт хүчний түүхт ойд зориулан зохиосон “Монгол Улсынхаа …

  • 16 March

    НОКШШ:Олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаад харамсаж байна

    МЭДЭГДЭЛ Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271  дүгээр зүйлийн 271.1.1.-т “Онцгой комисс нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд комиссын гишүүд нь тухайн газар оронд биечлэн ажиллаж шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах, хяналт, тандалт судалгаа хийх зэргээр эрсдэлтэй нөхцөлд гамшгийн голомтод ажиллах …

  • 16 March

    Эрсдэлтэй бүс нутагт хаваржиж байгаа малчдын судалгааг нэн яаралтай гаргахыг үүрэг болгов

    Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэн эрдэнэт хүний амь нас эрстэж, иргэд малчдад эд малын хохирол учирсан Дундговь аймгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцохоор аймгийн Онцгой комиссын гишүүдтэй онлайнаар холбогдлоо. Тус аймагт өчигдөр буюу 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10-15 цагийн турш үргэлжилсэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан цаг агаарын гамшигт үзэгдэл, шороон шуурганаас болж, 468 иргэн сураггүй …

  • 16 March

    Д.Сарангэрэл:Өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

    Монгол Ардын Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл   Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ цахимаар хуралдлаа. Тус хуралдаанд  21 аймаг, 9 дүүрэг, 73 сумын нийт гишүүд, удирдлагууд оролцож 2020 онд хийсэн ажлаа тайлагнаж, 2021 онд хийгдэх томоохон ажлуудаа хэлэлцэв. Хурлын эхэнд НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл “2021 онд эмэгтэйчүүдийн амьдарлын чадавхийг дээшлүүлэх хоёр дахь судалгааг хийж …

  • 16 March

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ

    Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн  77, 95 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан тул эдгээр албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг …

  • 16 March

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг, АН-ын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлд амжилт хүсэв

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.03.11/ ээлжит бус хурлынхаа үеэр Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлд баяр хүргэн, бэлгэдэл болгон төрийн далбаа, намын тугаа дурсгав. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэл, Ардчилсан намынхаа талд, мянга мянган гишүүд, ардчилалд хайртай иргэдийнхээ төлөө зарчимтай өрсөлдөхөө амлаж байна гэв. Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан нам хүнд цаг …

  • 16 March

    Өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна

    Жил бүр хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихэсдэг. Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн 2020 онд бүртгэгдсэн 1813 удаагийн гал түймрээс 13.5 хувь буюу 245 нь  шар өвс шатааснаас гарсан түймрийн дуудлага эзэлжээ. Шар өвс шатаасны улмаас нийслэлийн орчмын уулын ам, зуслангийн бүсэд 228 га талбай, иргэдийн 18 байшин, 4 гэр, 41 хашаа шатсан …