Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Түүнчлэн 2021 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 17 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд /урьдчилсан байдлаар/ ойн 19 га, хээрийн 283,150.5 …
Мэдээ мэдээлэл
May, 2021
-
6 May
Сурагчдын амралтыг наашлуулж, анги дэвших шалгалтыг цуцаллаа
Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа. Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан байдаг. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247040 хүүхэд, ЕБС-д 680837 хүүхэд суралцаж байна. …
-
6 May
Д.Амарбаясгалан:МАН сонгуульд илүү цэвэр, бодлогын өрсөлдөөнийг бий болгохын төлөө хичээж ажиллах болно
МАН-ын Удирдах зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч МАН-ын дарга, 30, 31 дэх Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн баримт бичгийг СЕХ-нд өчигдөр албан ёсоор хүргүүллээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Манай нэр дэвшигч хуулийн дагуух бүх шаардлагыг хангаж байгаа. Мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд 17 зүйл, заалтыг засаж өөрчлөх хүсэлт тавьсан. Уг өөрчлөлтийг хийж, ҮАГ-т мөрийн хөтөлбөрийг дахин …
-
6 May
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар боллоо. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгов. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн …
-
6 May
Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын хоёр дахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргах юм. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь …
-
6 May
Тавдугаар сарын 8-наас 18 чиглэлээс бусад ААН-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ
Энэ сарын 08-ны өдрийн 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр өчигдөр Засгийн газраас гаргасан. Тэгвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед дараах 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ. Тавдугаар сарын 8-наас хязгаарлаж байгаа салбарууд: Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, Бүх төрлийн баар Хоол үйлдвэрлэл үйлчилгээний …
-
6 May
Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 22-ний өдөр хүртэл сунгалаа
Энэ сарын 08-наас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ. Ингэхдээ аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлуулж, шат дараатай нээхээр болсон. Түүнчлэн хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг тавдугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгалаа. Өөрөөр хэлбэл, вакцины 2-р тунг хийлгээд 14-өөс дээш хоног болсон иргэдийн хувьд энэ сарын 22-ны өдрөөс хойш орон …
-
5 May
СЕХ: АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг нягтлаад зөвхөн нэгийг нь хүлээн авна
Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнэ, Норовын Алтанхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахаас түр хойшлуулсан билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа …
-
5 May
Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зарлалаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд албан бичгээр ирүүллээ. Тодруулбал, “УИХ-д 13 гишүүн бүхий бүлэгтэй Ардчилсан нам дотоод дүрэм, журмынхаа дагуу нэр дэвшигчээ тодруулан бүртгүүлэх гэсэн боловч Сонгуулийн Ерөнхий хороо улс төрийн намд хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн …
-
5 May
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 142 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 142 иргэн ирнэ. Эдгээр иргэдээс вакцины бүрэн тунд хамрагдан, дархлаа тогтох хугацаагаа өнгөрөөсний дараа ирж байгаа 38 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Бусад иргэдийг “Ибис”, “Кемпински”, “Новотэл”, “Амар” зочид буудлуудад тусгаарлана. УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр 2600 гаруй иргэнийг татан авахаар …
-
5 May
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийгдэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.4-д заасны дагуу УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчид тавдугаар сарын 2-ны өдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Үндэсний аудитын газар МАН-аас 1, АН-аас 2, Хөдөлмөрийн Үндэсний Намаас 1 нийт дөрвөн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч, хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцсэн эсэх болон …
-
5 May
Х.Нямбаатар:Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар “Оюу толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, …
-
5 May
Өнөөдөр дархлаажуулалтын 116 цэг ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 4-нд иргэдээс нийт 213 дуудлага ирлээ. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 31 буюу 28.4 хувь нь замын хөдөлгөөнд оролцох QR кодын талаар, 22 буюу 20.2 хувь нь PCR шинжилгээний цэгүүдийн тухай, 18 буюу 16.5 хувь нь орон нутаг руу хэрхэн зорчих, очоод хэрхэн тусгаарлагдах талаар лавлажээ. Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 116 …
-
5 May
Олон улсын Менделеевийн химийн олимпиадаас монгол сурагчид мөнгө, хүрэл медаль хүртжээ
Олон Улсын Менделеевийн Химийн 55 дугаар олимпиадад Монгол Улсын шигшээ баг амжилттай оролцож, медаль хүртжээ. Тодруулбал,Орчлон сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүүжин мөнгөн медаль, Хобби сургуулийн 11б ангийн сурагч A.Ирмүүн хүрэл медаль хүртсэн байна. Мөн 36 дугаар сургуулийн сурагч Б.Гэрэл болон Орхон Эмпати сургуулийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар олимпиадад амжилттай оролцжээ. займы быстро на карту онлайн zaymi-bistro.ru взять кредит на киви кошелёк …
-
4 May
Нийслэлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван хөтөлбөр хэрэгжинэ
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний 01 дүгээр тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг баталсан. Үүний дагуу улсын хэмжээнд нийт таван хөтөлбөр хэрэгжихээс гурав нь нийслэлд хэрэгжих юм. Тодруулбал, Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд Малчдыг малжуулах арга хэмжээ, Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээ,Залуучуудын …