Мэдээ мэдээлэл

February, 2021

  • 5 February

    “Тhe Woman” кино олон улсын кино наадмаас шагнал хүртлээ

    “Choi Hainzan” фильм продакшны анхны уран бүтээл “The Woman” уран сайхны кино Бангладеш улсын Дака хотноо болсон олон улсын кино наадмаас дахин нэг шагнал хүртжээ. Тодруулбал энэхүү наадмын Азийн шилдэг кино булангийн уралдаант хэсэгт өрсөлдөж, “Шилдэг зураглаач” шагналын эзэн болсныг уран бүтээлчид дуулгалаа. “Дака” олон улсын наадам нэгдүгээр сарын 16-наас 24-ний өдрүүдэд кино театр болон цахимаар кинонуудаа гаргаж, шагналын эздээ …

  • 5 February

    “Цагаан уул” дурсгалын зоос олон улсын шагнал хүртлээ

    ОХУ-ын “Russian Coin Constellation” 14 дэх удаагийн “Шилдэг Зоос” шалгаруулах уралдаанд улс орнуудын төв банк, зоос үйлдвэрлэгчид нийт 9 төрөлд өрсөлдлөө. Дэлхийн томоохон нэр хүнд бүхий “Шилдэг зоос” шалгаруулалтад нийт 17 орноос 26 оролцогч 2019 онд үйлдвэрлэгдсэн 200 гаруй дурсгалын зоос ирүүлжээ. Уг шалгаруулалтад Монгол улсын “Цагаал уул” франчайз дурсгалын зоос  “Шилдэг уран сайхан” төрөлд III байрт шалгарлаа. Тус зоос нь 33 мм диаметртэй, …

  • 5 February

    ШӨХТГ:Үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаан дахь хяналт шалгалтыг эхлүүллээ

    Хэрэглэгчээс ирүүлсэн “Зоос гоёл компанийн байранд худалдаалагдаж буй домбо нь хаяг шошгод заасан хэмжээнээсээ зөрүүтэй байна” гэх гомдлын дагуу ШӨХТГ ын Улсын байцаагчид үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтын ажлыг хийж байна. Хяналт шалгалтын зорилго нь үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэт металлын сорьц, баталгаажилт нь холбогдох хуулийн хэрэгжилтийг биелүүлж, стандартыг …

  • 5 February

    MЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын онцлох 10 ишлэл

    MЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт Одын  “Залуу үе” сэтгүүлд өгсөн ярилцлагын онцлох 10 ишлэлийг хүргэж байна. Шагнал эзнээ олдог, эзэн нь шагналаараа бахархдаг байх ёстой. Шаардлага хангасан хүнийг бахархалтайгаар шагнадаг байна. МЗХ улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй. МЗХ цаашдын үйл ажиллагаагаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон ТББ-ын тухай хуулийн хүрээнд, “НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Монгол Улсын алсын хараа-2050”, “Залуучуудын …

  • 5 February

    Л.Энх-Амгалан: Эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд ахиц гаргана

    Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчидтай уулзлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манай улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй юм байна. Судалгаа амьдралд хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжтэй байх хэрэгтэй. Цаашид мөнгө дутсан гэхээсээ илүү байгаа мөнгөө оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад анхаарна. Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй …

  • 4 February

    Н.Баярмөнх: Цагаан сарын баярын үеэр авч байгаа хөл хорио бол бидний хувьд анхных биш, бид илүү сайн төлөвлөгөөтэй, зохион байгуулалттайгаар ажиллах ёстой

    Н.Баярмөнх: Цагаан сарын баярын үеэр авч байгаа хөл хорио бол бидний хувьд анхных биш, бид илүү сайн төлөвлөгөөтэй, зохион байгуулалттайгаар ажиллах ёстой Цагаан сарын баярын үеэр коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Улсын Онцгой Комиссоос Битүүний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм тогтоохоор болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар: Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комисстой хамтран …

  • 4 February

    Эдийн засгийг дэмжсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Чай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, иж бүрэн стратегийн харилцааг гүнзгийрүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа баяжин хөгжиж байгааг Шадар сайд С.Амарсайхан тодотгон хэлэв. Ковидын цар …

  • 4 February

    УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн ахмад настан, малчдад 400 тонн хүнс, тэжээлийн тусламж гардууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Нутгийн ихэнх хэсэг нь гантай зуссан тус аймаг зудын “нэн эрсдэлтэй” нөхцөлд өвөлжиж байгаа бөгөөд одоогоор 250 орчим мянган мал хорогджээ. Баянхонгор болон бусад өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад туслах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны аравдугаар сараас гаргаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Дэлхийн …

  • 4 February

    Эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэл явуулж байсан зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоолоо

    МХЕГ-н даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц нь буфет, хоол үйлдвэрлэлийн газарт хийж зарах шарсан зайдас, соустай чихэрлэг тахиаг хийж шошго наан худалдааны төвүүдэд нийлүүлж буй зөрчлийг илрүүлэн шалгалаа.  Шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ. Ажиллагсдын хувцасны өрөөгүй ажлын хувцсаар хангаагүй, гар угаах цэггүй, ариутгалын бодисоор хангагдаагүй, ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ажлын байрны өдөр …

  • 4 February

    Баянгол дүүрэг “КОВИД-19” цар тахлын үед нийт 10,500 өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүллээ

    Баянгол дүүрэг цар тахлын үед иргэдийнхээ аж байдалд дэмжлэг үзүүлэх үүднээс өнөөдөр БГД-ийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар ажлын байр нь түр хаагдсан, орлогогүй болсон, өрх толгойлсон эцэг эх, олон хүүхэдтэй, харъяалалгүй зорилтот бүлгийн 2000 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.  Энэхүү ажил нь Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 9-ний өдрийн Зөвлөлийн хурлаар “Засаг даргын …

  • 4 February

    БНСУ руу нэмэлт нислэг үйлдэхээр боллоо

    Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ руу 2021 оны 02 дугаар сарын 19-нд тусгай үүргийн нэмэлт нэг нислэг хийхээр боллоо. Тус нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 иргэнийг татан авна. Ингэснээр хоёрдугаар сард нийт таван удаагийн нислэгээр гадаадаас 1,070 орчим иргэн эх орондоо ирэх юм. 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Монгол …

  • 4 February

    НОБГ:Гал түймрээс 66 иргэнийг авран хамгаалав

    Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 -н давхарт гал түймэр гарсан дуудлага 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16:18 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд …

  • 4 February

    Олон улсын шилдэг гэрэл зурагчдын уралдаанд Ч.Ганбатын бүтээл дахин нэр дэвшлээ

    Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбат 2019 онд илгээсэн бүтээлээрээ дэлхийн 129 орны спортын гэрэл зурагчдаас шилдэг гуравт шалгарч “AIPS Sport Media Awards” шагналын эзэн болсон билээ. Тэрбээр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Sport Media Awards”-ын 2020 оны спортын гэрэл зургийн “Алтан агшин” номинацид Монголын гэрэл зурагчдаас ийнхүү анх удаа шалгарч байсан бол, энэ жилийн шалгаруулалтад мөн бүтээл …

  • 4 February

    ОБЕГ: Богд-Ар хороололд гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байна

    Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хороололын 11А байрны 8 давхрын кабел холбооны утасны босоо сувагчлалд гал гарч  байна гэсэн дуудлага 16:18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Алба хаагчид галын голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд, 43 иргэн нийт 66 …

  • 4 February

    Нийтийн тээврийн цахим картыг 266 цэг дээр цэнэглэж байна

    Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 98 чиглэлд 948 автобус, 301 такси үйлчилгээнд гарлаа. Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд нийт 53349 зорчигч тээвэрлэсэн мэдээллийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгөв. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус, таксинуудад мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн бөгөөд хөдөлгөөнт болон суурин 14 байршилд хяналт, шалгалтыг хийж байна. Мөн нийтийн тээврийн цахим картыг 266 цэг дээр цэнэглэж …