Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн парламент хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг сайжруулах, шүүхийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаа илэрхийлсэн билээ. Үүний дагуу УИХ-ын даргын 2021 оны 28 тоот захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн …
Мэдээ мэдээлэл
April, 2021
-
9 April
Х.Баттулга: Оюу толгойн асуудлаар Лондонгийн Олон улсын арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Ард иргэд ээ, Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ. Учир нь маргаашнаас хатуу хөл хорио тогтоох буюу дөрөвдүгээр сарын 25, 26-ны …
-
9 April
Г.Занданшатар:Хорио цээрийн дэглэмийг сахиж мөрдөхөд иргэн бүр хариуцлагатай хандах шаардлагатай
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.04.09) нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэд, аж ахуйн нэгжээ хамгаалахад чиглэсэн цогц төлөвлөгөө, хөтөлбөрүүдээ цаг …
-
9 April
Б.Жавхлан: 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулахдаа улсын төсөв, Засгийн газарт дарамт үүсгэхгүй байх зарчим баримталсан
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.04.09) нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонсов. Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм. Сангийн сайд мэдээлэлдээ, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, эдийн засгаа сэргээх зорилгоор Монгол Улсын Засгийн …
-
9 April
ЗААВАР: Гадаадад байгаа Монгол Улсын иргэд 300,000 төгрөгөө хэрхэн авах вэ?
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкин дахь дансаар дамжуулан өгөх бөгөөд дараах байдлаар олгохыг үүгээр мэдэгдэж байна: Гадаадад оршин …
-
9 April
Б.Ууганбат:ПСР шинжилгээний байнгын 11 цэг ажлын өдрүүдэд цаг авсан иргэдээс шинжилгээ авч, ажиллаж байна
Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон “Ковид 19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэдээс дөрөвдүгээр сарын 2-8-ны хооронд нийт 2255 дуудлага ирснээс 2181 буюу 96.7 хувьд …
-
9 April
Ш.Лхачинжав:Амиа алдсан харуулын дарга цэргүүдтэй хүнлэг харьцдаг байсан
Хил хамгаалах ерөнхий газраас өнөөдөр (2021.04.09/ харуулын даргаа хөнөөж, зугтсан цэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214-р ангийн хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан …
-
9 April
“Хүний эрх” хичээлийн агуулгыг шинэчлэн сайжруулна
Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа нар Хууль зүйн их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, хүний эрхийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах асуудлаар ярилцаж, санал солилцлоо. 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү уулзалтад БШУЯ-ны Дээд боловсролын газар, хууль зүйн их, дээд сургуулиудын төлөөлөн удирдах зөвлөл, захирлууд оролцож “Хүний эрх” хичээлийн хөтөлбөр, …
-
9 April
Т.Мөнхбаяр: Тэтгэврийн зээлгүй байсан ахмадууддаа нэг сая төгрөг олгоход бэлэн боллоо
Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ-аар 2020 оны нэгдүгээр сард баталснаар хоёрдугаар сард нь ахмадуудын 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн. Харин зээлгүй байсан ахмадуудад ирэх тавдугаар сард нэг сая төгрөг олгох юм. Уул уурхайн баялгийн өгөөжийг ахмадуудад хүртээх энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяртай …
-
9 April
БЗД:44,14,84,21,102-р сургууль, Фэмили медикал эмнэлэгт байрласан дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш Монгол Улс “Ковид-19” цар тахлаас сэргийлэх вакциныг хүлээн авч дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг нийт 126545 иргэнийг дархлаажуулаад байна. Дархлаажуулалт хийж байгаа цэгүүдэд өдөр бүр олон тооны иргэд үйлчлүүлж, вакцинжуулалтад хамрагддаг бөгөөд энэ нь нэг талаараа дархлаажуулалтын цэгийг эрсдэлтэй бүс болгосон. Тиймээс өнөөдөр /2021.04.09/Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагаа …
-
9 April
19 настай цэргүүд даргаа хөнөөж, зэвсэглэн зугтжээ
Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хугацаат цэргийн алба хаагчид хүний амь хөнөөгөөд, зугтсан ноцтой хэрэг өнгөрсөн шөнө гарлаа. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байх Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр алба хаагч харуулын даргаа цээжин тус газарт нь гурван удаа буудаж, хөнөөгөөд зугтжээ. Өөрөөр хэлбэл, хэргийн газрын шалгалтаар тус ангийн Баянтооройн заставын байлдагч, Ховд аймгийн Чандмань суманд суух 19 настай Х, Орхон аймаг …
-
9 April
Ерөнхийлөгч өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2021.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. “АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Ерөнхийлөгч …
-
9 April
Хүчит шонхор худалдааны төвийг зорихгүй байхыг анхааруулаа
Коронавируст халдварын тархалт эрчимжсэн тул Улаанбаатар хотод маргаашаас эхлэн 15 хоног хатуу хорио тогтооно. Иймд хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ авах иргэдийн хөдөлгөөн зах, худалдааны төвүүд болон ойр орчимд нь ачаалал үүсгэж байна. Тухайлбал, Хүчит шонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна. Иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсэж, халдвар хамгааллын дүрэм, журам алдагдаж …
-
9 April
Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР Аргын тооллын: 2021.4.9, Баасан гарагБилгийн тооллын: 28Наран ургах шингэх: 06.15-19.33Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэБарилдлага: ТүлэхШүтэн барилдлага: Нэр өнгө Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, …
-
8 April
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн шийдвэрлэв
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимд хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов. “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн …