Улсын онцгой комиссын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д нэмэлт өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтөөр тус журмын 2.1.2-т коронавируст халдвар/КОВИД-19/-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж 7 хоног тусгаарлахаар зааж өгсөн. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас иргэдэд мэдээлэл хүргэсэн юм. Тэгвэл журмын энэхүү заалт …
Мэдээ мэдээлэл
April, 2021
-
8 April
Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй байх хэрэгтэй
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 7-нд иргэдээс нийт 358 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 49 иргэн хандсанаас 25 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 24 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 122 буюу 34.1 хувийг машин ачилт, 77 буюу 21.5 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлсэн байна. …
-
8 April
Б.Ууганбаяр: Улаанбаатарт 451, орон нутагт 102 хүнээс “covid-19” халдвар илэрлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.08/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,116 шинжилгээ хийхэд 554 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12,780 болж байна. Шинээр бүртгэгдсэн 554 тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод, 102 нь орон нутагт бүртгэгдлээ. Харин нэг тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөж …
-
8 April
Ерөнхийлөгчийн сонгуулиар дэлхийн 30 улсад байгаа иргэдийн саналыг авахаар бэлтгэж байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан өчигдөр (2021.04.07) 14 цаг 08 минутад гишүүдийн зуун хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны даргаар шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд даргалан хуралдуулав. Дэд хорооны хуралдаанд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм. Хуралдаанаар Монгол Улсын …
-
8 April
Б.Баярсайхан: Дотуур байр заавал халуун усны газартай байх ёстой
Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг өөрчлөх, тав тухтай суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын дэд хэсгийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар ахлан ажиллаж байна. Ажлын хэсэг өчигдөр ариун цэврийн байгууламжийн технологитой танилцлаа. Сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих үндсэн таван технологиос судалж байна. Энэхүү төсөл …
-
8 April
Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 25 удаагийн түймэр гарч, нийт 19,1 га талбай өртсөн байна. Тухайлбал 03 дугаар сарын 31-ний өдрийн 16:39 цагт Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Оргил хотхоны далангийн задгайд …
-
7 April
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай утсаар ярив
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр утсаар ярив. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Ерөнхий сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй …
-
7 April
С.Эрдэнэбат: МҮЭ-ийн холбооноос УИХ, ЗГ-т хүргүүлсэн “Шаардлага”-ыг авч хэлэлцэх хүртэл суулт хийх болно
Сүхбаатарын талбайд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат суулт хийж байна. Тодруулбал өчигдөр буюу /2021.04.06/-нд МҮЭ-ийн холбоо, салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагууд НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зохион байгуулж УИХ, Засгийн газарт “Шаардлага” хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу /2021.04.07/-нд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Сүхбаатарын талбайд “НДШ-ийг нэмсэн шийдвэрийг цуцал”, “Нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог сайжруул”, “Капитал банкны 234 тэрбум …
-
7 April
ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.07/ “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын …
-
7 April
Гараа тогтмол угаах нь өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална
Дэлхий нийтэд тулгараад буй цар тахлын үед вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн хялбар, хямд бөгөөд чухал арга замын нэг бол савантай усаар гараа тогтмол угаах явдал юм. Гараа хэрхэн зөв угаах талаар та бүхний мэдвэл зохих зөвлөгөөг хүргэж байна. 1. Гараа хэрхэн зөв угаах вэ? Таны гарт байж болох вирусийн бүх ул мөрийг арилгахын тулд гараа сайтар үрж, бүрэн угааж …
-
7 April
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан /2021.04.07/ боллоо. Хуралдаанаар Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг барих асуудлыг хэлэлцлээ. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн …
-
7 April
Та хүүгээ цэрэгт явуулах уу?
Яг өнөөдөр энэ асуултыг эцэг, эхчүүдэд тавивал олонх нь эргэлзэж магадгүй. Нэгэн үе бага ч гэсэн хугацаанд цэргийн албаны нэр хүнд өсч, хүүгээ, дүүгээ цэрэгт явуулна гэсэн хөдөлгөөн ч өрнөж байсан. Орь залуу 18, 19 настнууд өөрсдийн хүслээр цэрэгт явахаа илэрхийлж байсан нь саяхан. Харамсалтай нь цэргийн дэглэлт, харгислалд залуус амиа алдаж, бие эрхтнээрээ хохирсон сэтгэл хиртхийм тохиолдлууд ар араасаа …
-
7 April
О.Цогтгэрэл: С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох нь зүйтэй
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2021.04.07/ төр, нийгмийн зүтгэлтэн С. Зориг агсны хөшөөний өмнө цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 20-ний өдөр буюу С.Зориг агсны төрсөн өдрөөр түүнд Монгол улсын баатар цолыг нэхэн олгох санаачлагыг ерөнхийлөгч рүү хүргүүлэхээ дурдлаа. Иймд өнөөдрөөс эхлээд ард иргэдийг С.Зоригт улсын баатар цол олгох санаачлагад нэгдэж гарын үсгээ зурахыг уриаллаа. Санаачилгад цахимаар нэгдэх …
-
7 April
Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, …
-
7 April
Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-нд иргэдээс нийт 396 дуудлага ирлээ. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 53 иргэн хандсанаас 18 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 35 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж …