Засгийн газрын ээлжит хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг танилцууллаа. Дөрөвдүгээр сарын 20-ны гүйцэтгэлээр буюу зургаа дахь 7 хоногийн байдлаар Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 32,082 ажлын байрыг хадгалаад байна. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд нийт 8,092 зээлдэгчийн 563.5 …
Мэдээ мэдээлэл
April, 2021
-
22 April
Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг ирэх даваа гарагаас хэрэглээнд нэвтрүүлнэ
Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг Халдвар өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилж, ирэх даваа гарагаас хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо. Тус оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой ба оношлуурыг ашиглахад 90 минут зарцуулдаг. Мөн “Covid-19” илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь …
-
21 April
Үндэсний шигшээ багийн тамирчид вакцинжуулалтын хоёр дахь тунг хийлгэлээ
Монголын Үндэсний Олимпын Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2021.04.21/ вакцинжуулалтын хоёр дахь тунг Үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ. Үндэсний шигшээ багийн …
-
21 April
0-18 насны 5058 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилжээ
Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдвар (covid-19)-ын нийт батлагдсан тохиолдол 25364 бүртгэгдэж, халдварын улмаас нийт 56 хүн нас барлаа. Иймээс цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаатай зэрэгцэн хүүхдүүд өвчлөх нь нэмэгдсээр байна. Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авах нь түгээмэл байсан бол сүүлийн өдрүүдэд нэг нэгэндээ халдвар дамжуулсан тохиолдол нэмэгджээ. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ анхаарал хандуулахыг уриалж …
-
21 April
Шүлснээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээний арван мянган оношлуурыг эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө
АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг гуравдугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2021.04.21/ Эрүүл мэндийн яамны захиалсан 10 мянган оношлуурыг хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх энэхүү шинжилгээ нь цаг хугацааг хэмнэсэн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр …
-
21 April
Ж.Байгалмаа:Хөл хорионы дэглэм урт байх тусмаа үр дүнтэй
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.21/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Хатуу хөл хорио гэж юу вэ? -Халдварын тархалтын үе шатаас хамааран улс орнууд эмийн бус арга хэрэглэдэг. Үүний нэг нь хатуу хөл хорио тогтоох юм. Өвчлөл хүндэрч, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нөөц дутмаг үед энэ арга хэмжээг авдаг. Манай улс 2020 оноос хойш 4 …
-
21 April
Б.Ууганбаяр: 1169 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.21/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд 24 цагт 15005 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 1169 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 25364 болсон байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13,346 боллоо. Харамсалтай нь сүүлийн …
-
21 April
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 146 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Кентавр”, “Новотел”, “Кемпински”, “Ибис” зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
21 April
Л.Баттөр: ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр хөл хорионы талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр “ХӨСҮТ, ЭМЯ хөл хориог анхнаасаа 28 хоног байх ёстой гэж үзсэн. Хөл хорио урт байх тусмаа хариу арга хэмжээ үр дүнтэй байдаг. 28 хоног хөл хорио тогтоох үндэслэл нь халдварт өвчний хоёр удаагийн нууц үе өнгөрөх хугацаа юм. Өдөрт илэрдэг тохиолдол таван хоног тутамд огцом нэмэгдсэн. Олон улсад …
-
21 April
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, …
-
20 April
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэв
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.20) хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны …
-
20 April
Оюутолгойн асуудлаар Лондонгийн шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2021.04.20/ хуралдлаа. Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн …
-
20 April
Д.Ганзориг: Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төржүүлэхгүй шийдвэрлэж байх нь улс үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцнэ
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр /2021.04.20/ Зэвсэгт хүчний өнөөгийн үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “ Миний бие өнөөдөр сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал нь Зэвсэгт хүчнийг улс төржүүлж байгаатай холбогдуулан тайлбар өгөхийг хүссэн юм. Үүний өмнө Зэвсэгт хүчин хэмээх их айлын …
-
20 April
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ
Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нар эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж …
-
20 April
Шадар сайд С.Амарсайхан тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгав
Коронавирусын халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан халдвараар өвчилсөн иргэдийг тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгаж ажиллалаа. АШУҮИС-ын оюутны 3 дугаар байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж, 450 иргэнийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шадар сайдын зүгээс …