Мэдээ мэдээлэл

January, 2021

  • 7 January

    НЗДТГ: “0 зогсолт” хийх шийдвэр , захирамж гараагүй

    МЭДЭГДЭЛ Монгол улсын Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотод мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд уг шийдвэр мөрдөгдөж байгаа бөгөөд хөл хориог чангатгах, “0 зогсолт” зэрэг тодорхой бус нэршил бүхий аливаа нэмэлт шийдвэр, захирамж холбогдох албан тушаалтнуудаас гараагүй болохыг мэдэгдэж байна. Хэвлэл мэдээллийн …

  • 7 January

    С. Чулуун: Соёлын салбарт бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно

    Монгол Улсын Соёлын сайд, академич С.Чулуунтай ярилцлаа. -Юуны өмнө танд шинэ оны мэнд дэвшүүлье. Та манай шинэ оны анхны дугаарын зочноор оролцож байна. -Монголын нийт ард түмэндээ шинэ оны халуун мэнд дэвшүүлье. Энэ жил бол монгол хүн бүрийн хувьд түүхэн жил юм. Одоогоос яг зуун жилийн тэртээ хөдсөн дээлтэй монголчууд маань туурга тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулах их үйлсийн төлөө …

  • 7 January

    Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай шуурхай цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа

    Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулан “Эрүүл мэндийн яамнаас мөрдөгдөж буй хууль журмын хэрэгжилт, мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөгдсөн албан шаардлага цаашид анхаарч ажиллах асуудал” сэдвээр Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, “Коронавируст халдвар /ковид-19/-ын өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн Дэд захирал Д.Наранзул, “Коронавируст …

  • 7 January

    Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Катарын Дохаг зорино

    Олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны анхны тэмцээн Катар улсын Доха хотноо эхлэх гэж байна.  “Doha-2021 World Masters” тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд 69 орны эрэгтэй 215, эмэгтэй 182 нийт 397 жүдоч өрсөлдөнө. Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмблэгддэг жүдочид оролцох энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин, 3 …

  • 7 January

    Д.Нарангэрэл: Хүн бүр дэлхийн улс орнуудад мөрдөгдөж буй ГУРВАН зарчмыг баримтлах хэрэгтэй

    ЭМЯ, ХӨСҮТ хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Дэлхийн улс орнуудад мөрдөгдөж буй ковид-19 халдвараас сэргийлэх “ 3” байх зарчмыг танилцууллаа. Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл “Улаанбаатар хотын хүн амын дунд эх үүсвэр нь тодорхойгүй коронавируст халдварын дэгдэлтүүд гарч байна. Иймээс хүн бүр коронавирусийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй үе ирээд байна. …

  • 7 January

    Ерөнхий сайдад хүргүүлсэн, нэгдүгээр сарын 26 гэхэд халдварыг бүрэн хумих ‘Оном сан’-гийн төлөвлөгөө

    Оном сангийн эрдэмтдийн багаас Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд хандан Улаанбаатар хотод тархаад байгаа коронавирусийн халдварыг хумих талаар дараах саналыг хүргүүлжээ. Оном сангийн Эрдэмтдийн баг КОВИД-19 өвчний цар тахал дэлхий дахинд нүүрлэсэн цагаас өнөөг хүртэл төр засаг болон олон нийтэд хандан шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодитой мэдээлэл зөвлөгөөг тогтмол өгч ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд манай эрдэмтдийн багийн мэдээ мэдээлэл, зөвлөмжийн үзэлт, …

  • 7 January

    Д.Нарангэрэл: Тэг зогсолт хийх эсэхийг Эрүүл мэндийн яам дангаараа шийддэггүй

    ЭМЯ, ХӨСҮТ хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр цар тахлын нөхцөл байдал, тархалт, хариу арга хэмжээтэй холбоотой цаг үеийн асуудлаар сэтгүүлчид асуулт асуулаа. -Тэг зогсолт хийх тухай мэдээлэл Засгийн газарт яригдаж байна гэх мэдээлэл гараад байна. ЭМЯ-наас ямар саналыг Засгийн газарт өгсөн бэ? Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл “Тэг зогсолт хийх …

  • 7 January

    ХӨСҮТ:Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкны салбараар үйлчлүүлсэн иргэд харьяа цэгүүд дээрээ шинжилгээ өгөхийг зөвлөж байна

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“2021 нэгдүгээр сарын 6-ний өдөр улсын хэмжээнд нийт 12,200 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнд халдвар илэрсэн. 13 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тодруулбал, -10 нь “Ачтан” эмнэлгийн эмч ажилчид тэдний гэр бүлтэй холбоотой байна. -Хоёр нь өмнө батлагдсан тохиолдлын гэр бүлийн буюу …

  • 7 January

    О.Итгэл: “Seasons Of Love” бол хайр дурлалын харилцааг харуулсан кино контент

    Хошин урлагийн “Эмоци” продакшнаас урлагийн гараагаа эхэлж, хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж, Соёл урлагийн их сургууль хэмээх их айлд багш хэмээх алдрыг хүртэж, салбартаа өөрийгөө хөгжүүлж, дайчилж яваа залуу жүжигчин, найруулагч О.Итгэлтэй ажил амьдрал, шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагийн их сургууль”-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр сүүлийн таван жил Улсын Драмын Эрдмийн …

  • 7 January

    Коронавируст халдварын цар тахлын талаар эрдэмтдийн тайлбар

    “Ковид-19” цар тахлын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын онцгой комиссын дэргэд “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулсан.    УОК-ын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл”-ийн эрдэмтэд  коронавируст халдварын талаар шинжлэх ухааны талаас нь хэрхэн тайлбарласныг хүргэж байна.

  • 7 January

    Д.Бэхбаяр: Зуслангийн байшингаа халааж, галлаж орхих тохиолдол буурахгүй байна

    С.УЯНГА “Монгол Улсын төлөө” булангийнхаа зочноор Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаярыг урьж ярилцлаа. -Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс онцлогтой. Танай хамт олон шинэ оноо ямар амжилт бүтээлээр угтав? -Нийслэлийн хэмжээнд 2020 онд 1813 удаагийн гал түймэр гарсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 37.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, хөл хориотой холбоотойгоор нийслэлчүүдийн галын …

  • 7 January

    Дэглэм зөрчиж хот хооронд зорчсон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно эсхүл 7-30 хоног баривчилна

    Улаанбаатар хотод коронавирусний халдварын голомт үүсээд байгаатай холбогдуулан энэ сарын 11-ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжиж, иргэдийг хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байгаа билээ. Энэ өдрүүдэд нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн болон хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээврийн машиныг хотоос гаргаж байгаа бөгөөд Улаанбаатар хот руу хүнс, …

  • 7 January

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир орчмоор ялимгүй цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.   2021 оны 01 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн …

  • 6 January

    Д.Наранзул:Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт очилгүй, өөрийгөө тусгаарлан 119 шуурхай утсанд хандаарай

    Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая 18:00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Д.Наранзул:Коронавирусийн халдвар авсан иргэдийг судлахад 20-иос доош насныхан харьцангуй хөнгөн хэлбэрээр өвдөж байна. Харин нас ахих тусам өвчлөлийн шинж тэмдэг хүндэрч байгаа тохиолдол ажиглагдаж байна. 50 болон 60-аас дээш насныхан нэн хүнд болон хүнд хэлбэрээр өвчлөх байдал ажиглагдаж байна . Нас ахих …

  • 6 January

    Бээжин-2022 цагаан олимпийн цас, мөсөн дүрслэлүүд

    Саппоро-1972,  Нагано-1998, Пёнчан-2018 өвлийн олимпийн буухиаг үргэлжлүүлэн, Ази тивд дөрөвдэх удаагаа зохиогдох Бээжин-2022 наадмын спортын төрлүүдийн онцлох тэмдэг (Пиктограм) албан ёсоор олон нийтийн хүртээл болсон тухай Зохион байгуулах хорооны соёл, ёслолын хэлтсийн орлогч дарга Гао Тянь мэдэгдлээ. Хятадын нийслэл Бээжин хот, түүний баруун умард Янчин дүүрэг, Хөбей мужийн Жан Зякоу (Монголоор Жанчхүүгийн даваа) хотод 2022 оны II сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд …