Мэдээ мэдээлэл

April, 2021

  • 1 April

    Г.Сайханбаяр:Хугацаат цэргийн алба хаагчдын ангиудад хяналтын камер байрлуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга: “Батлан хамгаалахын сайдтай гуравдугаар сарын 1-ний өдөр уулзаад сүүлийн үед гарч буй асуудлаар, мөн вакцины талаар ярьсан. Гэтэл сарын дараа дахин ноцтой …

  • 1 April

    Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.04.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар тус тус танилцуулсан. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, …

  • 1 April

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Дамдиннямыг томиллоо

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.04.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо уг асуудлыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны даргад Улсын …

  • 1 April

    Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэг зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд иргэдээс нийт 346 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.26 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандсанаас 15 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 108 буюу 31.2 хувийг …

  • 1 April

    Э.Эрдэнэбаатар: Иргэд орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна

    Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа. –Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ? -Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 27-ны А/221 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна. Зөвхөн хүндэтгэх үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, …

  • 1 April

    Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүллээ

    АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, БШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын дарга С.Мөнхбат, АШУҮИС-ийн удирдлага, нийт эрдэмтэн багш, судлаачид оношлуурыг бүтээсэн төслийн багийн эрдэмтэд, Эмнэл зүйн молекул оношлогооны төвийн хамт олон нээлтэд оролцов. Уг оношлуурыг бүтээх …

  • 1 April

    Aфганистан цэргүүдийн амь насыг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна. 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Афганистаны нийслэл Кабул хотод алан хядагч террорист бүлэглэлүүдийн зүгээс Афганистаны олон нийтийг хамгаалах хүчний эсрэг чиглэгдсэн 3 удаагийн халдлага хийж, үүний улмаас 10 хүн амь нас үрэгдэж, 6 …

  • 1 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатарт 266, орон нутагт 128 хүнээс халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.01/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 20489 хүнд шинжилгээ хийхэд 394 хүнд коронавируст халдвар илэрч, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 8841 боллоо. 150 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 5070 болсон байна. Шинээр батлагдсан тохиолдлууд нь бүгд дотоодод …

  • 1 April

    С.Энхболд:Улсын хэмжээнд 1100 орчим хүүхэд коронавирусийн халдвар авсан

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын Түр хороо өчигдөр /2021.03.31/ хуралдлаа.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Түр хорооны хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Засгийн газрын …

  • 1 April

    ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайхан УНТЭ-т үений дурангийн мэс заслын аппарат, тоног төхөөрөмж хандивлажээ

    Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, Үе сэргээх төвийн хамт олонд үений дурангийн мэс заслын аппарат, тоног төхөөрөмж хандивлажээ. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа үений дурангийн мэс заслын технологийг тус эмнэлэгт анх удаа нэвтрүүлж нутагшуулсан юм. 2011 онд Солонгос улсад үений …

  • 1 April

    E-Mongolia систем 1 сая хэрэглэгчтэй боллоо

    2020 оны 10 дугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдаж байсан цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia зургаан сарын хугацаанд 1 сая хэрэглэгчтэй боллоо. Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд төрийн 316 үйлчилгээ орсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулах болон үйлчилгээнүүдийг монгол, англи хэл дээр авах боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Тус системд УОК, НОК болон …

March, 2021

  • 31 March

    Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн хуваариар ажиллаж байгаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд тус дугаарт иргэдээс нийт 354 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 12 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 28 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 16 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. …

  • 31 March

    Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно

    Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тоо өсч, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар …

  • 31 March

    Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.31/ боллоо. Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Дээрх хугацаанд: · Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй · …

  • 31 March

    ЗГ:Дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.31/ боллоо. Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ 04 дүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Энэ нь цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл …