Мэдээ мэдээлэл

July, 2021

  • 17 July

    Олимпод оролцох Монголын багийн түрүүч Токио хотноо очлоо

    “Токио-2020” олимпод оролцох Монголын багийн эхний хэсэг Японы улсад өчигдөр очлоо. Тодруулбал, бокс болон 3х3 сагсан бөмбөг, МҮОХ-ны штабын ажилтнууд, сэтгүүлчдийн төлөөлөлөөс бүрдсэн 25 хүний бүрэлдэхүүнтэй баг очоод байгаа юм. БТСУХ, Шизуока муж хооронд байгуулсан “Үндэсний шигшээ багийн тамирчдын олимп, паралимпийн өмнөх бэлтгэлийг Япон улсад хангуулах үндсэн гэрээ”-ний дагуу шигшээ багийн тамирчид сүүлийн 4 жилийн хугацаанд Шизуока мужийн 4 хотод …

  • 17 July

    Хийлдэг гудастай хөвж явсан 6 хүүхдийн амь насыг аварчээ

    Баяр, амралтын өдрүүдээр буюу энэ сарын 09-17-ны өдрүүдэд нийт 33 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгджээ. Хэнтий аймгийн  Онцгой байдлын газрын алба хаагчид “Гүрмийн нуур”-д хийлдэг гудастай хөвж явсан бага насны 6 хүүхдийг авран хамгаалж, ар гэрийхэнд нь хүлээлгэж өгсөн байна.  Гол, усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа энэ үед ард иргэд амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, бага насны …

  • 16 July

    Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгууллаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.16/ боллоо. Хуралдаанаар авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулав. Эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллахыг тус Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын …

  • 16 July

    Тэрүнофүжи ёкозүна цол хүртэх нь тодорхой боллоо

    Японы өдөр тутмын “Майничи Шимбүн” сонинд Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдааны дараа ийн бичжээ. “Энэ сарын 15-нд Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаанд зүүн жигүүрийн озэки Тэрүноүжи комүсүби Мэйсэйг ялснаар ёкозүна Хакүхогийн хамт нэг ч унаагүйгээр тэмцээнийг хошуучилж байна.Ёкозүна цолын болзол сонсоод буй түүний хувьд бараг ёкозүна боллоо гэсэн үг юм. Тэд араасаа нэхэж байгаа маэгашира Тамаваши, Котоновака хоёроос …

  • 16 July

    У.Хүрэлсүхэд Ким Жөн Ун баярын мэнд хүргэжээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, цахилгаан илгээсэн байна. Уг цахилгаанд “БНАСАУ-ын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс танд болон танай засгийн газар, ард түмэнд Монголд ардын хувьсгал ялсны 100 жилийн ойг тохиолдуулан халуун баяр хүргэе. Манай хоёр орны эртний уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, хөгжинө …

  • 16 July

    Шадар сайд С.Амарсайхан ард түмэндээ хандан уриалга гаргалаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.07.16/ ард түмэндээ хандан уриалга гаргалаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Дэлхийн олон улс оронд халдварын дөрөв дэх давлагаа буюу короновирусийн шинэ хувилбар болох дельта вирус эрчимтэй тархаж олон улс орон хязгаарлалт хийж, хатуу хөл хорио тогтоож, зарим улс онц байдал ч зарлаж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо дельта вирусийн халдварыг …

  • 16 July

    Вакцины хоёр тунд хамрагдсан ОУОХ-ны гишүүд олимпын наадамд амжилт гаргасан тамирчдад медаль гардуулна

    Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 7 хоног үлдлээ.Коронавируст халдвараас сэргийлэх үүднээс “Токио 2020” зуны XXXII олимпын наадамд амжилт гаргасан тамирчид медалиа өөрсдөө авч зүүхээр болсон талаар энэ сарын 14-ны өдөр Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр /2021.07.16/ Олон Улсын Олимпын Хорооны …

  • 16 July

    “Токио 2020”: Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд өрсөлдөх шигшээ багийн тамирчид Токио хотыг зорилоо

    Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпын эрх авсан нь 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөл юм. “Токио 2020” олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд өрсөлдөх шигшээ багийн эмэгтэй тамирчид өнөөдөр /2021.07.16/Япон улсын Токио хотыг зорилоо. “Токио 2020” Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд: -Баясгалангийн Солонго -Энхтайваны Чимэддолгор -Мөнхсайханы Цэрэнлхам -Онолбаатарын Хулан -Даваасүрэнгийн Ганзул -Баатарын Болор-Эрдэнэ …

  • 16 July

    Хакүхогийн гайхамшиг үргэлжилсээр

    Зургаан башё дараалж барилдаагүй ёкозүна Хакүхог энэ башёд зодог тайлна гэж бодож байсан сумо сонирхогч цөөнгүй. Тэгвэл их авар га маань харин ч эсрэгээрээ гайхамшгийг бүтээн, сумогийн ертөнцийг байлдан дагуулж байна. Нагоя башёгийн 12 дахь өдөр тэрээр урьд нь 11 давж, дөрөв унасан сэкивакэ Митакэумиг барьцтай түлхэх буюу ёрикири мэхээр ялж, 12 дахь даваагаа авав. Тэмцээнийг 12 даваа, нэг ч …

  • 16 July

    НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2021 оны долдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг долдугаар сарын 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2021 оны 06 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан …

  • 16 July

    ЭМЯ:1364 хүнд (covid-19) халдвар илэрч, 9 иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.16/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1364 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 144,492 боллоо.Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 769, орон нутагт 595 бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 3730 иргэн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 121,953.Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд …

  • 16 July

    Засгийн газар ээлжит бусаар хуралдана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.07.16/ 14:00 цагаас Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж, Авлигын эсрэг комисс байгуулна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-ны өдөр УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэрээ Засгийнгазар Авлигын эсрэг комисс байгуулна гэдгийг мэдэгдсэн. “Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ …

  • 16 July

    Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 11,848 иргэн байна

    Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 350 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 11,848 иргэн байна. Үүнээс нийслэлд 51 эмнэлэгт 5425, тусгаарлан ажиглах 20 байранд 642 иргэн, орон нутагт 279 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5781 иргэн байгаа юм. Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3431 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. payday loans …

  • 16 July

    “Токио-2020”олимпод өрсөлдөх Боксын тамирчид Японыг зорилоо

    “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын боксын төрөл долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдана. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын …

  • 16 July

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн …