Улсын онцгой комисс өчигдөр цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв. Уг саналд 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ. УОК-оос тус саналыг …
Мэдээ мэдээлэл
March, 2021
-
29 March
Эмгэнэл | Ишийн Дашням /1937-2021/
ЭМГЭНЭЛ ИШИЙН ДАШНЯМ (1937-2021) Монголын хууль зүйн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, Монгол Улсын хууль зүйн их дээд боловсролын шилдэг зүтгэлтэн, нэрт сурган хүмүүжүүлэгч багш Ишийн Дашням ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Профессор И.Дашням 1947-1957 онд Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1967-1971 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетын Түүхийн анги, 1990-1993 онд ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн докторантурыг дүүргэжээ. Талийгаач И.Дашням МХЗЭ-ийн байгууллагын ахмад, туршлагатай, шилдэг боловсон хүчний нэг байлаа. Эрхэмбээр 1957-1959 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хорооны зааварлагч, 1960-1967 онд МХЗЭ-ийн …
-
29 March
Л.Онцгойбаяр: Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяраас тодрууллаа. Тэрбээр “Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 22:40 цагт цэргийн дүрмийн бус харилцааны зөрчил гарсан. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, …
-
29 March
Халдварын голомт бүхий байршлуудад халдваргүйтгэл хийж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халдварын голомт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар халдварын голомт, болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайг халдваргүйтгэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпын гудамж, I төрөх эмнэлэг, “УБ Сонгдо” эмнэлэг, Чингэлтэй дүүргийн VI хорооны голомт хамгаалалт гарсан 23, 39А, 44, 50, 51, 52, 61, 62-р байр, VI …
-
29 March
Н.Уртнасан: Аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг нэгтгэн санал боловсруулж ЗГ-ын хуралдаанд оруулна
Улаанбаатар хотод Коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын даргын тушаалаар олон нийтийн газар, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах, тархалтыг бууруулахад дэмжлэг үзүүлэх Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилсон. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Н.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг Драгон Холдинк ХХК болон Гурвалжин I,II төвүүдэд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны зарим удирдлага, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн …
-
29 March
К.Елена: Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь коронавирусийн халдвараар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Ковид-19 ба Архи” сэдвээр тус төвийн тэргүүлэх зэргийн сэтгэцийн эмч К.Елена зөвлөгөө, мэдээлэл өглөө. Олон нийтийн зүгээс КОВИД-19 халдвартай холбоотой их удаан хугацаанд хөл хорионд орж, эрх хязгаарлагдмал түвшинд амьдрахад мэдэж хүндрэлүүд гарч байгаа. Хүн болгоны өмнө шинэ сорилт үүсээд байна. Шинэ амьдралын хэв маяг бий болсонтой холбоотойгоор хүний биед эсэргүүцэх үйл явц илэрдэг. …
-
29 March
Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт тариаланчдыг ирэх сард вакцинжуулна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт ажиллах, вакцинд хамрагдах хүсэлтэй газар тариалангийн салбарт ажиллаж буй тариаланчдыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэ сарын 26, 27-нд нийт 900 гаруй тариаланчийг хөдөө орон нутагт очиж ажиллахаас нь өмнө вакцинжууллаа. Тариалан эрхлэгчдийн зүгээс хаврын бэлтгэл ажлаа эхлүүлж байгаа энэ чухал цаг үед …
-
29 March
Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар иргэдийн асуултад хариулт өгч, үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 26-28-нд иргэдээс нийт 623 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 88 иргэн хандсанаас 39 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 49 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 192 буюу 30.8 хувийг …
-
29 March
Малчид 2022 оноос өмнө шимтгэл нөхөн төлж, 5 жилийн өмнө тэтгэвэрт гарах боломжтой
Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Тус хуулийн үйлчлэлд Халамжийн болон нийгмийн даатгалын сангаас өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, 1995-2019 …
-
29 March
Д.Сумъяабазар: Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм. Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Хотын даргын хувьд нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн хэмжээнд байлгах, …
-
29 March
Зөвлөгөө:Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих хэрэгтэй
Өнөөдөр “Ковид-19”-ийн 575 халдвар шинээр бүртгэгдлээ. Иймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, эрсдэлээс өөрийгөө болон дотнын хүмүүсээ хамгаалаарай. Амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгах цар тахлаас сэргийлэх эхний бөгөөд чухал арга юм. Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Гэхдээ амны хаалтыг зөв зүүж байж өвчлөх, нян тараахаас сэргийлж чадна. Амны хаалт нь ам, …
-
29 March
С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас хүслээ
Нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг хүслээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАНДСАН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХҮСЭЛТЭД: “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх дээрх хэрэг болон шүүх хянан шийдвэрлэж, …
-
29 March
Урлаг соёлын одууд Баянзүрх дүүргээс санаачилсан “Сайхан цагийн төлөө хамтдаа” уриалгад нэгдлээ
Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ, Онцгой комиссоос хамтран “Сайхан цагийн төлөө” хамтдаа уриалгыг 2020 оны 12 сараас хойш гаргаж, төр иргэдийн хамтын ажиллагааг Коронавирус цар тахлын үед бэхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаад байна. Уриалгыг гаргаснаас хойш Баянзүрх дүүргээс нэлээдгүй олон нөлөөллийн аяныг хэрэгжүүлсэн бөгөөд аянд Монголын рок, попын алдартнууд, жүжигчид нэгдэж, Баянзүрх дүүргийн иргэдийг Коронавирусын эсрэг хийх тэмцэлд хамтдаа оролцож, …
-
29 March
Г.Болдмаа:18-25 насны залуусыг вакцинд хамруулахаар бэлтгэл ажлаа хийж байна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.29/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа“Одоогоор 279,069 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаж, зорилтот бүлгийн хүмүүсийнхээ 55 хувийг коронавирусийн эхний тунгаар дархлаажуулаад байна. Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насны долоон хүн тутмын нэгийг дархлаажуулсан. Энэ нь Номхон далайн баруун эргийн бүс болон дэлхий дахины үзүүлэлтээр …
-
29 March
Э.Тэмүүлэн:Улаанбаатар хотод 400, Төв аймагт 86 тохиолдол бүртгэгдлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.29/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн“Сүүлийн 24 цагт 15 лабораторид 13,210 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 575 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт батлагдсан халдварын тоо 7,589 болж байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Дотоодод халдвар …