Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 29 March

    Хамгаалалтанд авсан 7 байршил

        Энэ сарын 28-ны 20:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан 7 байршлыг танилцуулж байна.  1. ЧД 6 хороо 50 байр 2. ЧД 6 хороо 39а байр 3. ЧД 5 хороо 6 байр 4. СБД 10 хороо 21 байр 5. ХУД 3 хороо Олип 3 байр 6. ХУД 3 хороо Олип 4 байр 7. ХУД 3 хороо Олип 5 …

  • 29 March

    Худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-22:00 цагаар тогтоов

    УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулах тухай хууль,  Засгийн газрын  2021 оны 45, 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 18, 20, 21 …

  • 29 March

    Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө дахин мэдэгдлээ

    УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын даргын сонгуульд өрсөлдөж, ялагдал хүлээсэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болохоо мэдэгдлээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байсан. Ингэхдээ “Ирэх зургаан жилд Ковидийн дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэл гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобал асуудлаас Монголчуудад учрах эсрдлийг багасгахад хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 29 March

    Д.Сумъяабазар:Улаан түвшин рүү орохгүйн төлөө хотоороо хичээе

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 80 орчим байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонслоо. Мөн холбогдох албаны хүмүүсийн хамт хариулт өгөхийн зэрэгцээ цаашид үйл ажиллагаандаа тэдгээр асуудлыг тусгаж ажиллахаа илэрхийлсэн. Хотын даргын хувьд аль болох хөл хорио тогтоохгүй байх байр суурь баримталж байгаагаа, мөн энэ саналаа УОК-т удаа дараа илэрхийлсэн гэдгээ …

  • 29 March

    Нийтийн тээврийн 64 автобусыг шалгахад 42 зөрчил илэрчээ

    Улсын онцгой комиссын даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тушаалаар Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг томилсон билээ. “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварын дэглэм сахиулж, халдварын тархалтын бууруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан Нийтийн тээвэр, такси хариуцсан бүлэг өнгөрсөн бямба гаригт …

  • 29 March

    Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг богино хугацаанд тогтоох боломж бүрдэж байна

    Ковидын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг асуумжид үндэслэн цаг хугацаа алдалгүйгээр технологийн шийдэл, программыг ашиглан түргэн шуурхай олж тогтоох шинэчлэн зохион байгуулагдсан баг ажилдаа орлоо. Ингэснээр халдвар тээгчийн ойрын хавьтлыг богино хугацаанд, олон газар зорчиж халдвараа тараахаас өмнө бага зардлаар олох боломж бүрдэнэ. Мөн өнөөдрийг хүртэл ойрын хавьтлыг олж тогтоохоор ажиллаж байсан ХӨСҮТ-ийн ачаалал буурч байгаа юм. Шадар сайд батлагдсан тохиолдлын …

  • 27 March

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан томоохон зах, худалдааны төвүүдийн худалдаачдыг халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг уриаллаа

    Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна. Үүний зэрэгцээ жижиг буюу 8 болон 6 нэрийн дэлгүүр 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг Нарантуул, Баялаг ундраа, Дүнжингарав зэрэг томоохон худалдааны төвүүдэд өнөөдөр …

  • 27 March

    ОБЕГ:Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд оллоо

    Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 16-24 м/с, түр зуур 28-30 м/с, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар 32 м/с, Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар түр зуур 34 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан.  Мөн Архангай аймгийн хойд хэсэг, Булган аймгийн өмнөд хэсэг, Завхан аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн баруун хэсэг, Увс аймгийн өмнөд хэсэг, …

  • 27 March

    Хүчтэй шороон болон цасан шуурганы үеэр анхаарах зөвлөмж

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр  буюу 27-нд Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурах бол Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна. Иймд: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, -Цас …

  • 27 March

    Э.Тэмүүлэн: Улаанбаатар хотод 319, орон нутагт 42 хүнээс халдвар илэрлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.27/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид коронавируст халдварыг илрүүлэх 17 мянган шинжилгээ хийгдсэнээс халдварын 361 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан халдварын тохиолдол 6,693 боллоо. Сүүлийн 24 цагт 87 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 4,237 болсон байна. Шинээр бүртгэгдсэн …

  • 27 March

    Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо

    УОК-ын X дугаар хуралдаан өчигдөр /2021.03.26/ болж, халдварт цар тахлын тархалтын нөхцөл байдал, тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын санал, худалдаа үйлчилгээний байгууллагуудад хийгдэж буй хяналт, шалгалтын дүнгийн талаарх танилцуулга мэдээллийг тус тус сонсож, хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны …

  • 26 March

    Ирэх сарын эхээр нэг сая тун “Спутник-V” вакциныг Монгол Улсад нийлүүлнэ

    Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын даргын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд, Шадар сайд, Улсын …

  • 26 March

    Онгоц мөргөлдөхөөс сэргийлж чадсан Б.Даваасамбууг олон улсын нийгэмлэгээс шагнажээ

    Иргэний нисэхийн үндэсний төвийн /ИНҮТ/ нислэгийн удирдагч Б.Даваасамбууг Олон улсын “Хил хязгааргүй Агаарын навигаци” нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс шагнажээ. Тэрээр агаарын хөлгүүд ойртон мөргөлдөж, осол болохоос амжин сэргийлсэн бөгөөд ийм явдал жилд дунджаар хоёр удаа л болдог байна. Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-аас манай нутгийг чиглэн нисэж явсан “Кореэйн Эйр” компанийн агаарын хөлөг манайхаас ОХУ-ын нутгийг чиглэн нисэж …

  • 26 March

    Б.Батцэцэг:1.5 сая тун “Фрайзер”, 1 сая тун “Спутник”, 900 мянган тун “Синофарм” вакциныг арилжааны шугамаар авахаар хэлэлцэж байна

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.03.26/ үдээс хойших нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандаас Ерөнхий сайдад хандан тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. “Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар”-х мэдээллийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх явцад хүний эрх, …

  • 26 March

    “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хороог 24 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.03.26/ нэгдсэн хуралдаанаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.  Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.  Улсын Их Хурлын гишүүн …