Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 19 March

    Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино “FIFDH” наадмаас ХОШОЙ шагнал хүртлээ

    “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Женев хотноо болсон хүний эрхийн кино наадам болох “FIFDH”-с хошой шагнал хүртлээ. “FIFDH” кино наадмаас Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал, Өсвөрийн шүүгчдийн шагналыг тус тус хүртжээ. Энэ нь уг кино наадмын түүхэнд нэг кинонд хоёр шагнал олгосон нь анхны тохиолдол боллоо. “Алтан судал” …

  • 19 March

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх санал тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ онд тохиож буй Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой …

  • 19 March

    Хүүхдийн төлөө сан байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

       Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслүүд болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2021.03.19) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа.     Засгийн …

  • 19 March

    Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар ажиллаж байна. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье. –Вакцин хийлгэснээр биед ямар нэгэн хариу урвал үзүүлэх үү? -Вакцин хийлгэсний дараа хэсэг газар гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та халдвар авсан гэсэн үг …

  • 19 March

    Коронавирусийн эсрэг вакцин нь генд нөлөөлөхгүй

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийт 305 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 22 иргэн хандсанаас дөрвөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 119 буюу 39 хувийг машин ачилт, …

  • 19 March

    Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг Засаг дарга томилдоггүй болох хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог зохицуулалт үйлчилж байгаа билээ. Үүнтэй холбогдон улс төрийн сонгууль болгоны дараа боловсролын салбарын 672 сургууль, 948 цэцэрлэг …

  • 19 March

    Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 153 иргэн эх оронд ирлээ

    Франкфурт-Улаанбааатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12:08 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.  Тус нислэгээр Швед, Герман, Швейцарь, Польш, Англи, Бельги, Финланд, Чех, Австри, Франц, Итали, Танзани зэрэг улсаас нийт 153 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийн 6 нь өндөр настан,  5 нь жирэмсэн,  8 нь эрүүл мэндийн шалтгаантай,  42 нь бага насны хүүхэдтэй гэр бүл,  92 нь …

  • 19 March

    “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

    Хөтөлбөрийн тухай Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, компани, иргэнийг ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон бойжуулна. Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага 1.Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай …

  • 19 March

    Л.Энхсайхан:Вакцины эхний тунг хийлгэсэн ч амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барих шаардлагатай

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Гуравдугаар сарын 18-ны байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 16063 хүнийг дархлаажуулсан байна. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 171.535 хүнийг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад …

  • 19 March

    МАН,МАХН нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа

    Улс төрийн ууган хүчин байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан  МАН болон МАХН-ын ахмад, дунд, залуу үеийн гишүүд угшил нэгтэй хоёр намаа хамтарч улс төрийн үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх санал санаачлага, шаардлага хүсэлтийг гаргасаар байгаа билээ. Иймээс МАН-ын Удирдах зөвлөл МАХН-ын Гүйцэтгэх товчооноос хамтарсан Ажлын хэсэг гарган ажиллаж …

  • 19 March

    Э.Тэмүүлэн:Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.19/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 24482 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 160 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Монгол Улс дахь “COVID-19”-ийн нийт батлагдсан тохиолдол 4658 болсон байна. Сүүлийн 24 цагт 84 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо …

  • 19 March

    “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг НОК-ын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын хувцас хандивлалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын албан хаагчидтай хуралдлаа. Энэ үеэр “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Онцгой комиссын албан хаагчдад тусгай зориулалтын хамгаалалтын 200 хувцас хандивлаж, Хотын даргад гардуулж өгсөн юм. “Бид Монголд үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэг “Цар тахлаас хамгаалах, салхи нэвтэрдэггүй, гадаргууд вирус тогтдоггүй тусгай зориулалтын …

  • 19 March

    Монголын ширээний теннисчид олимпын эрх авлаа

    Катар улсын Дохо хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд  50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчилэн оролцлоо. Манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу,  Б.Болор-Эрдэнэ нар тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт  тогложээ. Тус тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт Монголын улсын шигшээ багийн тамирчид багтаж, 12 улсаас Монгол улсын шигшээ багийн тамирчин спортын мастер …

  • 19 March

    ВИДЕО:АНУ-ын Миссуригийн их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжийг нээлээ

    Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрен нар өнөө өглөө Монголын цагаар 06:00 цагт гарын үсэг зурав. Цахимаар зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо. Энэхүү санамж …

  • 19 March

    Иргэдийн гомдлыг НОК, ДОК, ХӨСҮТ нэг дор байрлан шуурхай шийдвэрлэж ажиллана

    Шадар сайдын албан өрөөнд өчигдөр Тандалт, тусгаарлалтын шуурхай баг хуралдаж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар зөвлөлдлөө. Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав. Энэ үeэр Тандалт, тусгаарлалтын багаас …