Мэдээ мэдээлэл

December, 2021

  • 3 December

    Э.Бадар-Ууган:Нэгдүгээр сарын 15-нд олимпод оролцох тамирчдын эрх эцсийн байдлаар баталгаажна

    БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа агентлаг Улаанбаатар хот дахь салбараараа дамжуулан МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганаас ярилцлага авлаа. Ярилцлагын агуулга удахгүй болох Бээжингийн өвлийн олимпын талаар байв. –Энэ удаагийн өвлийн олимпод Монгол Улс хэдэн тамирчинтай оролцох вэ? -Одоогоор гүйлтийн цанын хоёр тамирчин эрхийн болзлоо хангаад байна. Тэшүүр, цана, биатлоны тамирчид маань олон улсад бэлтгэлээ ханган, олимпын эрхийн тэмцээн уралдаанд оролцож …

  • 3 December

    ОУХМ Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар УАШТ-д хамгийн олон удаа түрүүлжээ

    Монголын чөлөөт бөхийн түүхэнд өсвөр үе, залуучуудын УАШТ-д хамгийн олон удаа буюу найман удаа түрүүлсэн хоёрхон тамирчин бий. Тэд Баянхонгорын аймгийн тамирчин ОУХМ Болдсайханы Хонгорзул, Өлзийсайханы Пүрэвсүрэн нар юм. Тэдний ард ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бүрнээбаатарын Нямгэрэл нар өсвөр үе, залуучуудад нийт …

  • 3 December

    “Токио-2020” олимпод оролцсон тамирчид энгэрийн тэмдгээ гардан авлаа

    ОУОХ-ны долоо дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн санаачилгаар олимпод оролцсон тамирчин бүрт энгэрийн тэмдэг гардуулан өгдөг болсноос хойш 40 гаруй жил өнгөрчээ. Тэгвэл Токиогийн олимпод улсаа төлөөлөн оролцсон тамирчдад энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө. Энэ үеэр Олимпод оролцогчдын холбооны тэргүүн, олимпын аварга Э.Бадар-Ууган “Олимпын наадамд оролцоно гэдэг тамирчин бүрт олдоод байдаггүй ховорхон хувь тохиол. Олимпод оролцоно гэдэг бусад салбартай харьцуулахад …

  • 3 December

    БНСУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Сан Чоль болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, асуудлыг төвдөө мэдээлэн хариу өгөхөө мэдэгджээ

    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-ын Янгсан хотын дунд сургуульд сурдаг Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагчтай үе тэнгийнх нь хүүхдүүд зүй бусаар харьцаж, дарамталсан, бичлэг хийж сүрдүүлсэн гэх асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан болон Консул Ким Тэ Ван нарыг арванхоёрдугаар сарын 2-ны өдөр ГХЯ-нд дуудаж уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-ын …

  • 2 December

    Ёочин хөгжимчин Ч.Марал-Од дэлхийн сонгодог бүтээлээс эгшиглүүлнэ

    Ёочин хөгжимчин, Соёлын тэргүүний ажилтан Ч.Марал-Од өөрийн бие даасан гурав дахь тоглолтоо арванхоёрдугаар сарын 3-нд хийх гэж байна. Энэхүү тоглолтод Монголын болон дэлхийн сонгодог хөгжмүүд эгшиглэхээс гадна үндэсний поп оркестрыг цахилгаан хөгжимтэй хослуулах аж. Тоглолтын ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байна. Ёочин хөгжимчин Ч.Марал-Одын “Vivace” тоглолтод: МУГЖ Ө.УянгаЯтгачин хөгжимчин МУСТА Н.ОтгончимэгЛимбэ хөгжимчин МУСТА Б.МягмарцэрэнУртын дуучин Э.ДашнямДуучин А.НарандуламBeatbox RayThe …

  • 2 December

    Б.Одсүрэн: Улаанбаатарыг иргэнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна

    “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум боллоо. Форумын үеэр “Авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хотын хөдөлгөөнийг сайжруулах” сэдвийн хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга зам”-ын талаар илтгэл тавив. Улмаар авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн замын хөдөлгөөний шийдэл, нийтийн тээврийн үйлчилгээ, иргэн төвтэй хот болгох шийдэл, төлөвлөгөөний талаар танилцуулсан юм. …

  • 2 December

    Бельгийн Хаант улсад суух Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж өгөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болдод  Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав. Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг захилаа.

  • 2 December

    Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна

    III тунд хамрагдах иргэдийн идэвх сүүлийн үед нэмэгдэж байгаа. Иргэдийн идэвх нэмэгдэж байгаа энэ үед идэвхийг сулруулахгүй байх үүднээс вакцинжуулалтын цэгийн тоог нэмжээ. Тодруулбал, есөн дүүргийн бүх хороонд дархлаажуулалтын суурин цэгийг нээсэн бөгөөд нийт 173 суурин цэгээр дархлаажуулж эхлээд байна. Хороодын өрхийн эрүүл мэндийн төв, иргэний танхимуудад дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд өөрт ойр байршилтай газарт хандах боломжтой. Мөн иргэдийн ажлын цагийг тооцоолон дээрх суурин …

  • 2 December

    “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна

    “Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд 16 аймгийн 200 гаруй иргэн, 20 аж ахуйн нэгж оролцож, мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, гурил, цагаан будаа, ургамлын тос, жимс, жимсгэнэ, хүнсний нарийн ногоог борлуулж байна. Эхний 5 өдрийн байдлаар нийт 16 аймгаас …

  • 2 December

    Гол, мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтайгаа зорчихгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид …

  • 2 December

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өдөртөө зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна. 2021 оны 12 сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хэнтийн уулс, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар …

  • 1 December

    Б.Шүүдэрцэцэг: Намтарчилсан түүх хүлээх хэрэггүй, “ХОТУЛУН” маань тулаантай, уран сэтгэмжит кино

    “Шүүдэр” продакшны бүтээл, удахгүй нээлтээ хийх гэж буй “Хотулун гүнж” тулаант УСК-ны зохиолч, продюсер Б.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа. -Эхлээд кинотой холбоогүй “далий” юм асууя. Таныг “Ардын эрх”-ийн тоймч, сайн сэтгүүлч Б.Тогтохбаяр гэдгийг хүмүүс бараг мартаж байх шиг. Ингэхэд нөхөр тань таныг хэн гэж дууддаг вэ? -Тоогий гэдэг. Гэхдээ хүмүүстэй ярихаар хуучин найзууд хүртэл өөдөөс “Шүүдрээ” гэдэг. Бүүр дунд сургуулийн найз руугаа залгаад …

  • 1 December

    Судалгаа: Дархлаажуулалтын 3-р тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна

    Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох  “Омикрон” вирусын урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна. Өмнөд Африкаас болон Европоос авсан “Омикрон”-ы талаарх урьдчилсан мэдээллийг Израйль улс гаргасан байна. Судалгаагаар: Дархлаажуулалтын бүүстер вакцин хийлгэсэн хүмүүс дельта хувилбартай ижил түвшинд хамгаалагдах боломжтой.Өвдөөд эдгэрсэн хүмүүст дельта вирустэй харьцуулахад 2 дахин илүү өвдөх магадлал өндөр байна.Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэн буюу …

  • 1 December

    Захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд: Иргэдийг 10 хоног өөрийн зардлаар тусгаарлана. Тусгаарлах байрны төлбөр: – 0-3 настай хүүхэд үнэгүй, – 4-12 настай хүүхэд 50.000 төгрөг, -13-аас дээш настай иргэд өдрийн 100.000 төгрөг, Унааны зардал: – Том хүний …

  • 1 December

    Азийн хүүхдийн наадам спортын 19 төрлөөр зохиогдоно

    Азийн хүүхдийн 7-р наадам 2022 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-ны өдрүүдэд ОХУ-ын Владисвосток хотноо болно. Уг наадам оролцох улс орнуудын багийн ахлагч нарын семинар Владивостокт болж, наадмын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Эдгээр мэдээллээс багцлан хүргэе.                      Өргөжин тэлж буй Владивосток ОУОХ, ЮНЕСКО-гийн ивээл дор зохиогддог Азийн хүүхдийн спортын наадам 1996 онд орчин үеийн олимпын …