Мэдээ мэдээлэл

May, 2021

  • 25 May

    ДЭМБ-ын дарга вакциныг шударгаар хуваарилахыг уриалжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 74-р чуулган энэ сарын 24-ны өдөр цахимаар боллоо. Энэ үеэр тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус вакцины шударга хуваарилалтыг уриалаад, энэ оны 9-р сар гэхэд улс орнуудын хүн амын 10%-г, оны эцэс гэхэд наанадаж 30%-г нь вакцинжуулахаар чармайж ажиллахыг санал болгожээ. Чуулганы нээлтийн дараа ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус үг хэллээ. Тэрээр, КОВИД-19 цар …

  • 25 May

    Б.Ууганбаяр:634 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.25/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд Сүүлийн 24 цагт 8016 хүнд шинжилгээ хийхэд 634 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 53743 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал, Улаанбаатарт 589, хөдөө орон нутагт 45 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 608 …

  • 25 May

    Д.Намсрайноров: Аливаа зүйлд авьяас чадвараас илүү хичээл зүтгэл, бэлтгэл хоёрын нийлбэр чухал гэдгийг биеэрээ мэдэрлээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Намсрайноровтой ярилцлаа. –Та “Ододтой бүжиглэе” шоунд оролцож дуулахаасаа дутахааргүй олон түмний сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Ер нь шоуны оролцогчдыг шалгаруулж авсан уу, саналыг хэрхэн тавьсан бэ? -“Mongol HD” телевизээс зохион байгуулсан дэлхийн хэмжээний контент “Ододтой бүжиглэе” шоунд оролцох урилга анх аваад яг үнэндээ өөртөө итгэл төрөөгүй. Би тайзан дээр гараад гараа алдлахыг эс тооцвол өөр ямар …

  • 25 May

    О.Бурмаа: Эгэл бус дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулах болно

    Малчин айлын жирийн охин Монгол төдийгүй дэлхийд цуутай Эгэл ардын энхрий охин Энэ дэлхийд нэр нь цуутай Түүнийг Очирбатын Бурмаа гэдэг. 1982 онд Улаанбаатар хотод айлын 5 дахь хүүхэд болон төрсөн. Эрх зүйч, Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй тэрээр эзэмшсэн мэргэжил, мэдлэг оюунаа эх орныхоо төлөө зориулж цагдаагийн албанд тангараг өргөж, спортын дэвжээнд их амжилтыг гаргаж явна. Ойр тойрныхон, спортын …

  • 25 May

    АТГ:Хулгайлагдсан 123.5 тэрбум төгрөгийн хохирлыг буцаан төлүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийт 123.5 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэв. Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкны хяналтад үйл ажиллагаа явуулдаг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.2 сая ам.доллараар …

  • 25 May

    Нант хотын түүхийн музейд Чингис хааны тухай үзэсгэлэн дэлгэнэ

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Францын Бретон мужийн Гүнгийн цайз, Нант хотын түүхийн музейн захирал Бэртрон Гиеэ, Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, судлаач хатагтай Мари Фэйври нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 5 дугаар сард Нант хотын Түүхийн музейд гаргахаар төлөвлөж буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн явцын талаар …

  • 25 May

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас орж,  говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2021 оны 05 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх …

  • 24 May

    П.Мөнхжаргал: Монголын нисэх хүчний түүхийг үргэлжлүүлэх нь бидний үүрэг

    Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна.Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан ИНЕГ-ын харъяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргалтай ярилцлаа. -Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг ирэх долдугаар сарын 01-нд ашиглалтад оруулна.Тиймээс та бүхнийг шатахууны байгууламжийг нарийвчлан турших ажлаа эхлүүлсэн гэж сонслоо. Энэ ажлын явц ямар байна вэ? -Шинэ нисэх буудлыг өнгөрсөн оны …

  • 24 May

    Р.Гантөгс Токиогийн олимпийн Бамбарын буухианд оролцлоо

    Токиогийн олимпийн бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлж, Японы нийт 47 мужаар айлчлан долоодугаар сарын 23-нд албан ёсоор мандаж, олимпийн наадам дуустал гэрэлтэх болно.Тэгвэл энэ сарын 22-ны өдөр Тоттори мужийн Тоттори хотын олимпийн бамбарын буухианд монгол залуу Р.Гантөгс оролцсон байна. Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон …

  • 24 May

    Дорнод аймагт 1800 айлын орон сууц баригдана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын хамт Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллав. Чойбалсан хот сүүлийн гурван жилд хүн амын тоо тасралтгүй өсөж 2020 оны байдлаар 83,087 буюу өнгөрсөн оноос 1,033 хүн амаар өссөн үзүүлэлттэй байна.  Аймгийн төв Чойбалсан хотод нийт хүн амын 55.9 хувь нь оршин суудаг. Монгол …

  • 24 May

    Д.Сумъяабазар: Дулааны шугам, сүлжээн дээр газар олгодог асуудлыг цэгцэлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олонтой уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд тус компанийн дарга Г.Баярсайхан өвлийн бэлтгэлээ базааж, зуны засварын ажлуудыг хуваарийн дагуу хийж байгаагаа онцолсон юм. Тэрбээр “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК нь  Дулааны цахилгаан II, III, IV станцууд, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн дулааны шугам болон даралт …

  • 24 May

    Т.Гантөмөр:Тавдугаар сарын 22-ноос эхэлж хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллаж байна

    Тавдугаар сарын 22-ноос есөн худалдааны төв үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээснээр худалдаа, үйлчилгээний байгууллагын 90 хувь нь нээгджээ. Тэдгээрийн халдвар, хамгааллын дэглэмд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар танилцууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “8844 аж …

  • 24 May

    Монголын чөлөөт бөхийн холбоо олимпийн багаа зарлалаа

    Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонголоо. Хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Токио-2020 олимпийн …

  • 24 May

    Дундговь аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд PCR шинжилгээний аппарат нийлүүлнэ

    Дундговь аймгийн Эрүүл мэндийн нэгдэлд PCR шинжилгээний аппарат нийлүүлнэШадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Дундговь аймагт ажиллаж цар тахлын халдварын үед орон нутгийн эрүүл мэндийн байгууллага болон Онцгой байдлын албанд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэв. Дундговь аймгийн хэмжээнд коронавирусын халдварын 50 тохиолдол бүртгэгдэж гэрийн тусгаарлалтад 318 иргэнийг ажиглаж байна. Вакцинжуулалтын хувьд аймгийн хэмжээнд нийт 30684 иргэнийг …

  • 24 May

    “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” уриан дор “Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног” аян эхэллээ

    ДЭМБ-аас гишүүн орнууддаа 2018 оноос эхлэн 4 дэх жилдээ уриалга дэвшүүлэн зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” сэдэвт арга хэмжээний хүрээнд “Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног” аянг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.  Аяны цахим хурлын нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, нээлтийн үг хэлэв. Технологийн хурдацтай хөгжил дэвшилтэй холбоотойгоор хөдөлгөөний хомсдол нийт хүн амын дунд үүсэх боллоо, мөн Дэлхий нийтээр тархаад буй “КОВИД-19” цар …