Мэдээ мэдээлэл

June, 2021

  • 4 June

    Олон жил салбартаа үр бүтээлтэй ажилласан “Масс Медиа Групп”-ын төлөөллүүд төрийн дээд одон, медаль хүртлээ

    “БИЛЭГТ ДӨЛГӨӨН” ХХК БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ 1900-1950, “НОЁН ПИЦЦА” ХХК, “МАСС” ТЕЛЕВИЗ, “МАСС.МН” МЭДЭЭЛЛИЙН сайт зэрэг харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, хүнс, нийтийн хоол үйлдвэрлэл зэрэг олон салбар чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “МАСС ЭЖЕНСИ” групп-ын шилдэг ажилчид хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж төрийн дээд одон, медаль хүртлээ. Шагналын хур буусан билэгт өдөр хүнс, нийтийн хоолны салбартаа тэргүүлэгч, үндэсний брэнд “Ноён пицца” компанийн гүйцэтгэх …

  • 4 June

    МҮОНРТ-ээс төрийн дээд одонгоор хоёр хүн шагнагдлаа

    Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медаль нэр бүхий хүмүүст гардуулж байгаа билээ. МҮОНРТ-ийн уран бүтээлчдэд ч уг шагнал олгогдсон юм. Тодруулбал, саяхан “MNB Sport” сувгийн сэтгүүлч Д.Баярсайхан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдэг хүртсэн бол …

  • 4 June

    МОНЦАМЭ агентлагийн шилдэг ажилтнуудад төрийн одон, медаль гардуулав

    Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан тус агентлагт олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардуулав. Шагналыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бадамдоржийн Ганчимэг гардуулж, үг хэлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнал авч буй хүмүүс бүгд агентлагийнхаа хамт олныг манлайлдаг шилдгүүд гэдгийг онцолсон юм. Монгол Улсын …

  • 4 June

    Д.Сумъяабазар: Нийслэлийн төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ. Үүний хүрээнд нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар зэрэг Захирагчийн ажлын албаны чиг үүрэг бүхий албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар цар тахлын үед Улаанбаатар хотын ариутгал, халдваргүйтгэл болон хот, нийтийн аж ахуйн ажлыг шуурхай хийж …

  • 4 June

    ОБЕГ:Голын эрэгт очихдоо хүүхдээ хараа хяналтгүй тоглуулахгүй байхыг анхааруулж байна

    Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 аймгийн 15 сум, нийслэлийн 3 дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 18 хүн амь насаа алдсан байна. Үүний 5 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас …

  • 4 June

    Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй, эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулж, Нээлттэй сонсгол хийхээр боллоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар байлцав. “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд: -КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох; -Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг …

  • 4 June

    Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр …

  • 3 June

    Авто замын нүхэн эвдрэлийг шөнийн цагаар засаж байна

    Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй км хатуу хучилттай зам бий. Ан цав, заадас засварын ажлыг тухай бүрд нь хийхгүй бол заадас нь томорсоор нүх болдог. Улмаар ус, чийг орж, замын суурь бат бэх чанараа алдаж, эвдэрдэг байна. Улаанбаатар хотын олонх замын насжилт хэтэрсэн хэдий ч Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ төсөв, санхүүдээ тулгуурлан, зам …

  • 3 June

    Файзер вакцинд хамрагдах иргэд дархлаажуулалтын цэгээс зөвшөөрлийн хуудас авна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 2-нд иргэдээс нийт 361 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.32 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, …

  • 3 June

    Ногоон нуурт 1008 айлын орон сууц барина

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөлтэй танилцсан юм. Тус төсөл БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн  есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн …

  • 3 June

    С.Оюунтуяа:Хүүхдүүдээ улс орондоо хэрэгтэй, сайн хүн болгож хүмүүжүүлэхийг хичээдэг

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” II зэргийн одонгоо гардан авсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн С.Оюунтуяатай ярилцлаа. –Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” II зэргийн одонгоо гардан авсанд баяр хүргэе. Одонгийн эздийн талаар танилцуулахгүй юу. -Монгол Улсын Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авсан тэр мөч үгээр хэлэхийн аргагүй, маш гайхалтай сэтгэгдэл төрүүллээ. Манайх гэдэг айл гурван охинтой байж байгаад 2019 онд хоёр ихэр хүү …

  • 3 June

    Монголын гурван бүсгүй Варшавыг зорив

    Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн оноо олгох олон улсын “А” зэрэглэлийн “Poland Open” тэмцээн зургадугаар сарын 8-14-нд Польшийн нийслэл Варшавт болно. Манай улсаас гурван бүсгүй гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор тус тэмцээнд хүч үзэхээр өнөөдөр эх орноосоо мордов. Багийн бүрэлдэхүүнд олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл …

  • 3 June

    Х.Баттулга: Монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд төр туслах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 971 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулж, баяр хүргэлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА: “Эрхэм хүндэт эхчүүд ээ, Монголын сайхан ээж нар аа, Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье. Монгол Улсын …

  • 3 June

    Ж.Батбаясгалан: Салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан та бүхэндээ талархал илэрхийлье

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртээлээ. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гардуулсан …

  • 3 June

    COVID-19 ERSDEL системийг 415,000 хүн ашиглаж, цар тахалтай тэмцэж байна

    Коронавируст  халдварын тархалт манай улсад буурахгүй байгаа энэ үед та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж,  хөл хөдөлгөөн ихтэй газраар зорчихдоо COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгахыг Apple болон Google компаниас зөвлөж байна. Тус системийг дэлхийн 60 гаруй улсад 130  сая хүн ашиглаж байгаа бөгөөд манай улсад 2021 оны 04 дүгээр сарын 19-нд нэвтэрснээс хойш өдгөө 415,000 хүн ашиглаж, коронавирустэй тэмцэх …