Мэдээ мэдээлэл

December, 2021

  • 6 December

    Барилга хүлээж авах дүгнэлтийг гаргуулахын тулд 73 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтнуудын үйлдлийг илрүүлжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна. Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны …

  • 6 December

    Хакүхо М.Даваажаргалын сүмогийн түүхэнд үзүүлсэн таван дээд амжилтыг Геннист бүртгэлээ

    Хакүхо М.Даваажаргалын сүмогийн түүхэнд үзүүлсэн таван дээд амжилтыг Геннисийн номонд бүртгэжээ. Ингэснээр тэрээр Геннисийн долоон батламжтай болж байгаа юм байна. Тодруулбал, тус таван дээд амжилт нь дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн, сумо бөхийн замналынхаа турш 1887 ялалт байгуулсан, дээд зиндаанд 1093 удаа давсан, макүчи зиндаанд нэг ч ялагдалгүй 16 удаа түрүүлсэн, ёкозүна цолтой 84 тэмцээнд барилдсан зэрэг юм. Хакүхо М.Даваажаргал …

  • 6 December

    МАН-ын Их хурал эхэллээ

    Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын Их хурал эхэллээ. 30 дахь удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Их хурлыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэн хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. МАН өнөөдрийн байдлаар 278 мянга 716 гишүүнтэй болсон бөгөөд Их хурлын нэг төлөөлөгч 224 гишүүнийг төлөөлж байна. …

  • 6 December

    Сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу зөөх боломжгүй

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлыг Шадар сайд зарлан хуралдууллаа. Хурлаар агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын товч тайланг сонсон, санал солилцон, тулгамдсан асуудлын шийдлийн талаар хэлэлцэв. Цахим хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон албан бусад хүмүүс оролцлоо. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаарх …

  • 6 December

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн мeдаль хүртлээ

    Гүржийн нийслэл Тбилис хотод зохиогдсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд өрсөлдөж 244 кг шахаж мөнгөн медаль хүртсэн байна. Паралимпын алт, хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ 3 дахь оролтоороо 250 кг-ыг шахаж амжилттай өргөсөн боловч шүүгчид тооцоогүй байна.

  • 4 December

    55-р сургууль Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

    Жил бүрийн 12 дугаар сарын 3 -нд болдог Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль ХБИ-ний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг найм дахь жилдээ 12-р сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. …

  • 3 December

    95% олон ангит киног үзэх 5 шалтгаан

    VOO original, Absolute Pictures-ийн бүтээл 95% олон ангит кино 11-р сарын 8-наас VOO апп, 11-р сарын 12-ноос Боловсрол сувгаар гарч эхэлсэн.  Найруулагч П.Дэлгэрбаярын бүтээл, триллер, гэмт хэргийн жанрын энэхүү бүтээл гарсан цагаасаа хойш үзэгчдийн таашаалд нийцэж, фэнүүд нь яагаад заавал энэ киног үзэх ёстой 5 шалтгааныг жагсаажээ. ОНЦ СОНИРХОЛТОЙ ҮЙЛ ЯВДАЛ Эрүүгийн цагдаагийн мөрдөгч Төмөр, Гэрэл, Амина нар ээдрээтэй нэгэн …

  • 3 December

    Монголын цаначид Швейцарт бэлтгэлээ базааж байна

    Бээжингийн өвлийн олимпын эрх авахаар өрсөлдөж байгаа цанын тамирчид Швейцарт бэлтгэлээ базааж байна. Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ нар Швейцарын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Марко Айсеншмидийн удирдлага дор бэлтгэл хийж байгаа юм. Манай цаначид арванхоёрдугаар сараас олимпын эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож эхэлнэ. Тухайлбал, 12-р сарын 3-5-ний өдрүүдэд Олон улсын цанын холбооны цуврал тэмцээнд оролцох …

  • 3 December

    Ч.Мөнхзул: Дорнод аймагт гэмт хэргийн улмаас 24 хүүхэд хохирсон

    Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд 2021 оны эхний 7 сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалсан байна. Энэ талаар тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзултай ярилцлаа. –Энэ оны эхний 7 сарын байдлаар Дорнод аймагт хүүхэд хохирсон хичнээн гэмт хэрэг гарсан байна бэ? Дорнод аймгийн прокурорын газраас 2021 оны эхний 7 сарын байдлаар насанд хүрээгүй хүний …

  • 3 December

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахад БНЭУ дэмжин ажиллана

    УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д  албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ажиллаж байна. Айлчлалын хүрээнд эдийн засаг, соёл боловсрол, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд, онцлох ажлуудын талаар хэлэлцэж байна. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах асуудлаар тус улсын Парламентын доод танхим- …

  • 3 December

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон 16 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

    Нийслэлийн цагдаагийн газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран өнгөрсөн шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, гар дээрээс архи худалдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 23 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн …

  • 3 December

    “Монпен” санаачилгын хүрээнд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    ДЭМБ-аас МонПЕН төслийн хүрээнд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад нэн шаардлагатай 630 гаруй сая төгрөгийн үнэ бүхий, 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна.  Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Дундговь аймаг, Дархан-Уул аймаг, СХД-ийн ЭМТ-ийн газрын төлөөлөл оролцов.  Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн …

  • 3 December

    “Хөөмийгөөр Аялахуй” баримтат кино Олон улсын шагнал хүртлээ

    Францын кино найруулагч Жон-Фронсуа Кастэлл нь“Хөөмийгөөр Аялахуй” баримтат киног бүтээн гаргасан билээ. Тус кино нь Энэтхэг улсын Керала мужид энэ оны 10 сарын 29-нөөс 11 сарын 8-ныг дуустал зохион байгуулагдсан Олон Улсын Ардын Билгийн Нила Кино фестивалиас Шилдэг урт хэмжээний баримтат киногоор шалгарч, Хар Гал шагнал хүртсэн байна. Монгол хөөмийг өвлөн уламжлагч, судлан таниулагч нарын хоорондын хүнлэг үйлс, дуу хөгжмийн …

  • 3 December

    Э.Бадар-Ууган:Нэгдүгээр сарын 15-нд олимпод оролцох тамирчдын эрх эцсийн байдлаар баталгаажна

    БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа агентлаг Улаанбаатар хот дахь салбараараа дамжуулан МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганаас ярилцлага авлаа. Ярилцлагын агуулга удахгүй болох Бээжингийн өвлийн олимпын талаар байв. –Энэ удаагийн өвлийн олимпод Монгол Улс хэдэн тамирчинтай оролцох вэ? -Одоогоор гүйлтийн цанын хоёр тамирчин эрхийн болзлоо хангаад байна. Тэшүүр, цана, биатлоны тамирчид маань олон улсад бэлтгэлээ ханган, олимпын эрхийн тэмцээн уралдаанд оролцож …

  • 3 December

    ОУХМ Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар УАШТ-д хамгийн олон удаа түрүүлжээ

    Монголын чөлөөт бөхийн түүхэнд өсвөр үе, залуучуудын УАШТ-д хамгийн олон удаа буюу найман удаа түрүүлсэн хоёрхон тамирчин бий. Тэд Баянхонгорын аймгийн тамирчин ОУХМ Болдсайханы Хонгорзул, Өлзийсайханы Пүрэвсүрэн нар юм. Тэдний ард ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Даваасүхийн Отгонцэцэг, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бүрнээбаатарын Нямгэрэл нар өсвөр үе, залуучуудад нийт …