Мэдээ мэдээлэл

January, 2022

  • 6 January

    ОБЕГ:Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 06-ны 05:04 цагт ирсэн. Дуудлагын дагуу очиход үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех тус тус галд өртөж шатлага тархан дэлгэрсэнийг 06:19 цагт …

  • 6 January

    С.Амарсайхан:Төрийн хяналт шалгалт авлигын хэрэгсэл болох учиргүй

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд аж ахуй эрхлэгчдийн холбоодоос бүрдсэн “МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ” 2021 оны 12 сард байгуулагдаж, мэргэжлийн холбоодыг нэгтгэн цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус зөвлөл өнөөдөр анхны форумаа Монголын худалдаа Аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж, төрийн 10 гаруй байгууллагын удирдах албан тушаалтнууд, 17 гишүүн холбооны төлөөлөл болон 120 …

  • 6 January

    Бээжингийн өвлийн олимп дэлхийд “эв нэгдэл”-ийн хүчийг харуулна

    Сарын дараа Бээжингийн өвлийн олимп эхэлнэ. “Илүү эв нэгдэл” хэмээх олимпын урианд нэгдсэний дараа болж буй анхны өвлийн олимпын хувьд, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулахтай тавхцан дэлхий нийт олон сорилттой тулгарч байна, цар тахал үргэлжлэн, улс орнуудын хооронд итгэлцлийн хямрал, санал зөрөлдөөн болон мөргөлдөөн тасралтгүй гарч, ялангуяа улс төрийн элдэв шуугиан энэ удаагийн спортын наадамд хүртэл нөлөөлж байна. Иймэрхүү нөхцөлд, …

  • 6 January

    Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барив

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод …

  • 6 January

    Бээжин-2022 өвлийн олимпын бамбар Харбин хотод ирэв

    Бээжин-2022 өвлийн олимпын наадмын галт бамбар дамжуулах ажиллагаа энэ сарын 5-нд Хар мөрөн мужийн Харбин хотноо болжээ. Тус арга хэмжээнд хотын удирдах албаны хүмүүс, тамирчид оролцсон юм. Ирэх өдрүүдэд Бээжин-2022 өвлийн олимпын наадмын галт бамбар Ха рмөрөн мужийн Дачин, Чичхар зэрэг хотуудаар дамжин аялна.

  • 6 January

    Д.Баасанхүү:Үндсэн хуулиа баталсан тэр мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон

    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна. Энэ удаа  Ардын Их Хурлын 359 дүгээр тойргоос …

  • 6 January

    “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.“Чингис хаан” олон улсын нисэн буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.Хөшигийн хөндийн эдийн …

  • 6 January

    Казахстанд байгаа монгол иргэдэд жагсаал цуглаанд оролцохгүй, олон нийтийн газраар болгоомжтой зорчихыг зөвлөлөө

    Казахстан улсын газрын тос олборлолтын гол бүс нутаг болох Жанаозен хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Улмаар тус улсын хэд хэдэн хотод энэ долоо хоногийн турш олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд байгаа монгол иргэдэд хандан зөвлөмж гаргасан байна.  Зөвлөмж:Казахстан Улсын зарим хотуудад …

  • 6 January

    НОБГ:“Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт гарсан галыг унтраахаар ажиллаж байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага 01.06-ны өдрийн 05:06 цагт НОБГ-т ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын …

  • 5 January

    Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын ажлын алба руу шилжүүллээ

    “И-Монголиа академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын иргэд, олон нийттэй харилцах  “11 11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт шилжүүллээ.Иргэд, байгууллагаас Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайдад хандан ирүүлж байгаа өргөдөл, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч энэ ажлыг хариуцсан нэгжийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцэд шилжүүлсэн байна.

  • 5 January

    3794 иргэн “e-Mongolia” системээр цэргийн бүртгэлээ хийлгээд байна

    Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, 18-55 насны иргэд “e-Mongolia” системийг ашиглан гар утас болон суурин компьютероосоо цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой юм. Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас …

  • 5 January

    Фото:БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

    Бээжин 2022 өвлийн олимп эхлэхэд ердөө нэг сарын хугацаа үлдээд байна.Тэгвэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин 1-р сарын 4-ний өдөр Үндэсний тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн, Бээжингийн өвлийн олимп, паралимпийн Хэвлэл мэдээллийн төв, Бээжингийн өвлийн олимп, паралимпийн хотхон, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулалт, удирдлагын төв, Er Qichang мөс цасны сургалтын бааз зэрэг газруудаар очиж Бээжин-2022 өвлийн олимп, паралимпийн бэлтгэлтэй танилцсан байна. https://youtu.be/-R2yrmjh3A8 Тэрбээр …

  • 5 January

    Хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн дайчлан баривчиллаа

    Төв аймгийн Аргалант суманд гарсан хүн амины онц ноцтой хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүллээ. Энэ талаар ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадралаас тодрууллаа. Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй …

  • 5 January

    Мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа

    Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа. Хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см,  Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна. Мөн Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай …

  • 5 January

    Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний загас агнасан хэргийг илрүүлжээ

    Завхан аймгийн цагдаагийн газраас Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелядь/ загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус аймгийн Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуур ньУлсын тусгай хамгааллттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг анхаарууллаа.