Мэдээ мэдээлэл

December, 2021

  • 10 December

    Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллаж байна

    Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 2-8-ны хооронд дээрх тусгай дугаарт 2021 иргэн хандаж мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж …

  • 10 December

    “Хүний эрхийн үндэсний форум-2021” болно

    Хүний эрхийг хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шийдэл, арга замыг тодорхойлох зорилготой “Хүний эрхийн үндэсний форум-2021” өнөөдөр Төрийн ордонд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулах форумаар: Иргэний болон улс төрийн эрх;Эдийн засаг, нийгмийн эрх;Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо;Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг …

  • 10 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. 2021 оны 12 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар …

  • 9 December

    Эрээн, Замын-Үүд боомтын ачаа тээвэрлэлт маргаашаас эхэлнэ

    Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин, БНХАУ-аас тус улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Ли Яньжүн болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж ажиллав. Энэ үеэр чингэлэгтэй ачаа ачих-буулгах болон хилийн дундын бүсийн чингэлэг байрлуулах талбайн бүтээн …

  • 9 December

    Г.Идэрбаатар: Шатрын спортын өгөөж нь хүн аливааг нухацтай эргэцүүлэхэд сургадаг

    Хүн амьдралдаа өөрийгөө тодотгох зүйлтэй байгаад түүнийхээ төлөө цаг үргэлж хөдөлмөрлөнө гэдэг үнэхээр сайхан. Энэ удаа бид Спортын мастер Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Идэрбаатартай ярилцлаа. Юун түрүүнд танд болон танай багийн гишүүдэд цагдаагийн байгууллагыг төлөөлөн шатрын тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэнд нь баяр хүргэе. Баярлалаа. Тэмцээний талаар яриагаа эхэлье гэж бодлоо. Хуулийн …

  • 9 December

    Зүүн Азийн олимпын хороодын бүрэлдэхүүнд МҮОХ-ны удирдлагууд багтлаа

    Зүүн Азийн олимпын хороод /ЗАОХ/-ын зөвлөлийн хурал өчигдөр цахимаар болж, Зүүн Азийн залуучуудын II наадам 2023 оны наймдугаар сарын 12-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын 12 төрлөөр зохион байгуулахаар шийдвэрлэв. Дүрмийн дагуу наадам зохион байгуулах улсын Үндэсний олимпын хорооны тэргүүн ЗАОХ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллах заалттай. Үүний хүрээнд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны Гишүүн Б.Баттүшиг …

  • 9 December

    Швейцарын холбооны улсаас (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өглөө

    Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд зориулж хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд зургаан  ширхэг зөөврийн рентген аппаратыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Эрүүл мэндийн яам дээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, доктор Стефани Бурри болон ЭМЯ, хүлээн авагч аймгуудын нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцов. …

  • 9 December

    Д.Басан: Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн

    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш  багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн  Үйлчилгээний тасгийн дарга Д.Басангаас тодрууллаа.  -Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн  дагуу явагдаж буй  нөхөн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? …

  • 9 December

    МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Б.Тулга нарыг томилов

    Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж, намын үзэл баримтлалаа албан ёсоор “Социал Демократ” гэдгээ тунхагласан билээ. Мөн намын дүрмэндээ өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол намаасаа түдгэлзүүлэхээр шийдвэрлээд байгаа. Хоёр өдөр хуралдсан намын 30 дахь Их хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилсэн бөгөөд Анхдугаар Бага хурал өчигдөр хуралдлаа. Бага хурлын Анхдугаар …

  • 9 December

    Гүйцэтгэх дээд удирдлагууд хамтын үнэ цэнийг бүтээж, боломжоо хуваалцана

    МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн санаачилгаар “Executive summit-2021” гүйцэтгэх дээд удирдлагуудын уулзалт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд компанийн гүйцэтгэх дээд удирдлагын түвшинд ажиллаж байгаа 200 гаруй захирал, менежер оролцож, “Бидний хүч-Үндэсний ялгарал” үзэл санаанд нэгдэв. Уулзалт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн “Их сэргэлт” үндсэн илтгэлээр эхэлсэн бөгөөд шинэ хэвийн байдалд дасан зохицоход бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо чухал гээд “Их сэргэлт”-д хувийн хэвшил, бизнесийн манлайллаар хамтдаа хүрцгээе гэж уриалсан …

  • 9 December

    “ENTREPRENEUR–2021” шалгаруулалтын материал авч эхэллээ

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ.  Дэлхий дахинд нүүрлэсэн “КОВИД-19” цар тахлын улмаас 2020 онд тус арга хэмжээг зохион байгуулаагүй. Энэ удаад “ENTREPRENEUR-2021” арга хэмжээг 24 дэхь жилдээ зохион …

  • 8 December

    Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

    Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж …

  • 8 December

    “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Агаар бохирдуулах эх үүсвэр тус бүрээс бохирдуулагч бодисын хаягдлын тооцоо судалгааг хийж, агаарын бохирдолд эзлэх хувийг тодорхойлсон дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.   2022 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс болон …

  • 8 December

    МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатар улиран сонгогдов

    МАН-ын 30 дахь Их хурлын сүүлийн өдөр /2021.12.07/ Бага хурлын бүрэлдэхүүнийг шинээр сонгосон бол өнөөдөр /2021.12.08/ Бага хурлын анхдугаар хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон Нарийн бичгийн дарга нарыг сонгох, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж байна. МАН дөрвөн жил тутам хуралдаж, намын дүрмийн дагуу удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилдэг. Үүний дагуу 30 дахь Их хурлаар сонгогдсон МАН-ын дарга …

  • 8 December

    Л.Чой-Иш: Нийслэлийн 3 цэгт махны худалдааг өргөжүүлнэ

    ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.  -Нөөцийн мах бэлтгэх ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?-Энэ жил 13.3 мянган тонн мах нөөцлөхөөр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад хадгалж байгаа махны дүн мэдээг долоо хоног бүр тогтмол авч байна. Хөндлөнгийн аудиторууд шалгалт хийж, дүнг нэгтгэн гаргаж байна.  Өмнөх …