Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.01.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн хөл хорио тогтоож, хязгаарлалт хийх тухай мэдээлэл гарсан. Үүний талаар тайлбар өгөхгүй юү? -Засгийн газар, УОК-оос иргэн, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор өнгөрсөн хавраас хойш хөл хорио тогтоолгүй, бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Цаашид ч энэ …
Мэдээ мэдээлэл
January, 2022
-
19 January
“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргалаа. 2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох гурван эрх аваад байгаа бөгөөд тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр нэг эрх авах магадлалтай байна. Монгол …
-
19 January
Дархан-Уул аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлалаа
Олон нийтийн үйл ажиллагаанаас хамааралтай ковид-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос олон нийтийг хамруулсан аливаа үйл ажиллагаа /хурал зөвлөгөөн, соёл урлагийн үйл ажиллагаа, уралдаан, тэмцээн, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ой, аялал зугаалга, хүлээн авалт, цайллага, хурим найр, нийтийн золголт/-ыг түр хугацаагаар хязгаарлав. -Сүм хийдийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ. -0-5 насны хүүхэдтэй эцэг, эх …
-
19 January
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Т.Гантулгыг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.Хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар Түдэвхүүгийн Гантулгыг томиллоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад тамгыг нь гардуулан өглөө. Тамга хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Шадар сайдын ажлын албаны Ахлах зөвлөх Ц.Уртнасан болон Агентлагийн газрын дарга нар оролцов. …
-
19 January
“Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт үүрэг болголоо. Уг журмаар Монгол Улсын 0-18 хүртлэх насны иргэн бүрт хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, бүртгэх, хуримтлалаас мөнгөн хэлбэрээр олгох асуудлыг зохицуулах юм. Журам хүчин төгөлдөр хэрэгжих эхлэхээс өмнө, …
-
19 January
Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ
Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Чингэлэг тээврийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх найм хоногт нийт 433 чингэлэг татан авлаа. Гаалийн хяналт, дуусаж иргэдэд олгосон 278, гүний гааль руу илгээсэн 63, гаалийн бүрдүүлэлт хийж буй 92 чингэлэг байна. Хятадын талын Хуан Юй гаалийн баталгаат талбайд ачаатай 552 чингэлэг байна, өдөрт дунджаар …
-
19 January
Б.Бат-Эрдэнэ: Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Шинэ томилогдсон сайдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгыг хүлээлгэн өгөхдөө “Оршихуйн үндэс болсон байгаль дэлхий, хүн зон, ан амьтдын талаар явуулах төрийн бодлого тань мэргэн байг” хэмээлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ “Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана. Цар тахлын …
-
19 January
Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч өвлийн олимпын бэлтгэл ажлыг өндрөөр үнэллээ
Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч, Австралийн олимпын хорооны ерөнхийлөгч Жон Коутс энэ сарын сүүлээр Бээжин хотод ирэх болно. Тэрээр ХТРТ-д ярилцлага өгч, Бээжин-2022 өвлийн олимпын бэлтгэл ажлыг өндрөөр үнэллээ. Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилд маш их анхаарал хандуулж байгаа бөгөөд долоо хоног бүр хуралдаж, олон улсын олимпын хорооны холбогдох албаны хүний …
-
19 January
“Монгол хүнс-Монгол бараа 2022” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана
Дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, мал, амьтны гоц халдварт өвчингүй бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатарчуудын хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа …
-
19 January
ХӨСҮТ-ээс сургууль, цэцэрлэг эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргалаа
УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний явцын талаар хэлэлцэн, санал солилцож, Шадар сайд Ажлын хэсгийн гишүүдэд зарим үүрэг даалгаврыг өглөө. Цахим хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан Коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр мэдээлэлдээ ковидын омикрон хувилбарын тархалт эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7548 өвчтөн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа …
-
18 January
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо. Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг …
-
18 January
БНХАУ-аас 26.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай үүргийн нислэгээр татан авчээ
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМЯ, Зам, тээврийн хөгжлийн яам болон МИАТ ТӨХК хамтран Коронавируст халдварын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийг яаралтай татан авах ажлыг өчигдөр зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд, “Их шүүдэргэнэ импорт” ХХК-ийн гемодиализийн шүүлтүүр бүхий 2.4 тонн, “Энхийн шүүдэр” ХХК-ийн дуслын шингэний Non PVC уут, таг, хүзүү, хаяг шошгын материал бүхий …
-
18 January
Г.Гантулга: Өчигдөр 271 тээврийн хэрэгслээр 5996.3 тонн ачаа татан авсан
Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга …
-
18 January
Р.Дагва: Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа. НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва нийслэл дэх коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “ НОК нь коронавируст халдварын хариу арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, тандалт-тусламж үйлчилгээ, дархлаажуулалт гэсэн гурван …
-
18 January
Өмнөд Солонгос, Кувейт, Швейцар улсад суух Элчин сайд нарыг томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гишүүдийн олонхи нь дэмжлээ. -Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогос – Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэн – Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл