Мэдээ мэдээлэл

September, 2021

  • 1 September

    Фото:2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэллээ

    2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Хэдий цар тахалтай үе ч гэлээ хүүхэд багачууд маань танхим, цахим сургалт хосолсон байдлаар хичээллэхээр болсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургууль үйл ажиллагаагаа явуулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд 341.500 сурагч сургуульд хамрагдах тооцоо гарснаас 38.842 сурагч нэгдүгээр ангид элсэж байна. “Ковид 19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сандал хоорондын …

  • 1 September

    П.Энхманлай улсын дээд амжилтыг шинэчиллээ

    Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 100 метрийн уралдаанууд өнөөдөр явагдлаа. Т53 ангилал буюу тэргэнцэртэйгээ уралддаг төрөлд манай тамирчин П.Энхманлай хурд сорьж, 15.97 секундийн үзүүлэлтээр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ төрөлд 13 тамирчин өрсөлдсөнөөс Тайланд, Саудын Арабын тус бүр хоёр болон ОХУ, Канад, Франц, Бразилын тамирчид шигшээд шалгарч, цааш медалийн төлөө уралдахаар болов. Тайландын тамирчин Понгсакорн Паэё урьдчилсан шатанд 14.30 …

  • 1 September

    “Тэмүүжин Өрлөг”сургууль мөнгөн хонхоо жингэнүүлэн хичээлийн шинэ жилээ эхэллээ

    Энэ өдөр “Тэмүүжин Өрлөг” сургуулийн эрдмийн хамт олон сургуулийн багш, сурагчид мөнгөн хонхоо жингэнүүлэн хичээлийн шинэ жилээ эхэллээ. Тус сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд цар тахлын онцгой нөхцөл байдлын үед Батлан хамгаалах яам, Боловсрол Шинжлэх Ухааны яам болон холбогдох байгууллагуудын гаргасан зөвлөмж зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. 2021-2022 оны хичээлийн жилд …

  • 1 September

    С.Амарсайхан: Хүүхдүүдийн сургалтыг тасалдуулахгүйн тулд бид бүгдээрээ хичээн, онцгой анхаарч ажиллах хэрэгтэй

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан халдвар хамгааллын журмын хэрэгжилт, сургууль цэцэрлэгийн бэлэн байдлын зэрэг ямар хэмжээнд байгаа талаар мэдээлэл сонсон УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажиллалаа. УОК-ын Нарийн бичгийн дарга Г.Баярхүү “Сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг дүүргийн Онцгой комисс хариуцан бэлтгэл ажлыг ханган ажилласныг илтгэж, мөн өнөөдрийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийн 90 орчим хувь нэгдүгээр тунд …

  • 1 September

    Ч.Чимэдбат:Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна

    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотод 07:00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Тиймээс цагдаагийн байгууллагын алба хаагчид өглөөний 06:30 цагаас эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөнд зохицуулалт хийн ажиллаж байна. Ингэхдээ Улаанбаатар хотын замын томоохон уулзварууд болон сургууль, цэцэрлэг орчмын бүсүүд, ачаалал нэмэгдүүлдэг гарц, уулзваруудад аюулгүй байдлыг хангах, жолооч нарыг хурдан шуурхай хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулалт хийж байгаа юм. …

  • 1 September

    Л.Оюун-Эрдэнэ:Халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хариуцлагатай хандаж, энгийн амьдралын хэмнэлдээ алхам алхамаар дасан зохицох сорилттой нүүр тулж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм сурагч, оюутнуудаа Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ Хүндэт эцэг эхчүүд ээ! Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье! Ердийн үед есөн сарын нэгэн баяр байдаг байсан. Харин өнөөдөр цар тахлаас улбаалж, та бидэнд томоохон сорилт, хамтын хариуцлагыг авчирч байна.  Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны …

  • 1 September

    Иргэний бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг иргэд хорооноосоо авах боломжтой

    Баянзүрх дүүргийн нийт найман хороо иргэний шинэчилсэн бүртгэл буюу цахим үнэмлэхийн 16,25,45 насны сунгалтыг авч эхэллээ. Баянзүрх дүүргийн бүх хороод улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдож, иргэний бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг иргэд хорооноос авах нөхцөл бүрдлээ. Сүлжээнд холбогдсоноор шилжилт хөдөлгөөн, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралт, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголт, бүх төрлийн лавлагаа зэрэг найман төрлийн үйлчилгээг төрийн захиргааны анхан …

  • 1 September

    2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэллээ

    2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэллээ. 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулсан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэндчилгээнд “Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе боловч сурч боловсрох, хөгжиж дэвжих боломжийг бид алдаж болохгүй. Урсан өнгөрч буй цаг мөч бүрийг ухрааж болохгүй учир хамтдаа хичээх, хамтдаа урагшлах хариуцлагатай үе ирж байна. Хамгийн том ачааллыг нуруундаа үүрэх багш нартаа Хариуцлагатайгаар хамтарч ажиллах аав …

  • 1 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021-2022 оны хичээлийн шинэ жилд зориулан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Эрхэм хүүхэд багачууд, сурагч оюутан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд Та бүхэнд хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье! Зуны амралт дуусаж 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуульдаа очих гэж хүүхэд бүр яарч, догдолдог. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас хоёр жил шахуу танхимын сургалтаас холдсон болохоор энэ …

  • 1 September

    Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо

    Дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай шийдвэр гурав дахь жилдээ хэрэгжиж буй юм. Уг шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил  есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт шилждэг байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд тогтмол 08:00-17:00 цагт ажиллахаар боллоо. Нийслэлийн авто замын …

August, 2021

  • 31 August

    Э.Оюунбилэг:Ковидын халдвар аваад эдгэсэн иргэдэд гурав дахь тунгийн вакцин хийхгүй

    Коронавирусийн эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэлсэн. Зорилтот бүлэгт 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана. Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга …

  • 31 August

    Маргаашаас 50 автобус нэмж үйлчилгээнд гаргана

    Хичээлийн шинэ жил эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэхтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал, хүрэлцээ хэр байгааг сурвалжиллаа.   Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу МУБИС-ийн  автобусны буудал ямагт хөл хөдөлгөөн ихтэй, завгүй хүмүүсийн цугларал гэлтэй байдаг. Автобуснууд ч зай завсаргүй ээлжлэн ирж, явах агаад зорчигч олонтой байгаа нь харагдана. “Ковид 19” халдварын үед зорчигч хоорондын зай болоод суудал хоорондын зайг барих үүднээс автобусан дотор тусгаарлах тэмдэг …

  • 31 August

    Х.Нямбаатар: “Рио Тинто” групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Рио Тинто” компаниас ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Захидалд дурдсанаар “Рио Тинто” …

  • 31 August

    Б.Одсүрэн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно

    Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг шийдэх шийдлүүдийг танилцуулсан талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хотын түгжрэл бүсчлэлийн шинжтэй. Хотын төв рүү ордог гол зам түгжрэл ихтэй байдаг. Мөн улирлаас хамаарч түгжирдэг. Нэг, наймдугаар сар түгжрэлийн оргил үе. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарсан түгжрэл 23-28 хувийг эзэлдэг. Улаанбаатарын хамран сургах тойргийн хүрээнд …

  • 31 August

    Баянгол дүүргийн аж ахуйн нэгжүүд “Инновацлаг Улаанбаатар” аянд нэгдлээ

    “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цар тахлын үед ажлын байраа хадгалсан, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих механизмыг бий болгож, цар тахлын нөлөөнд ихээр өртсөн салбаруудыг дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Үүний хүрээнд iUB аяныг хэрэгжүүлэн Баянгол дүүргийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр тус дүүргийн …