Мэдээ мэдээлэл

June, 2021

  • 2 June

    С.Энхболд:12-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар вакцинжуулах төлөвлөлт хийж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд“Засгийн газар саяхан Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна.Одоогийн байдлаар 1185991 хүүхдийг вакцинжуулах бэлтгэл ажлыг …

  • 2 June

    Н.Сугар: Гэрээр дүүрэн хүүхдүүд бужигнаж, хөөцөлдөн гүйж байхыг нь харах хамгийн сайхан

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр “Эхийн алдар” I, II зэргийн одон хүртэж буй ээжүүдэд одонг нь гардуулж, баяр хүргэлээ. Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I зэргийн одон гардан авсан Н.Сугартай цөөн хором ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе. –Үнэхээр их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, хайрт хань, үр …

  • 2 June

    Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өглөө. Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын …

  • 2 June

    Ц.Төмөрбаатар:70 жил хөгжсөн театрынхаа үргэлжлэлийг бид авч явна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан, Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд  залуучуудын театр, “Бамбарууш кафе”, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Хүрээ амаржих” газарт ажиллалаа.   Эхлээд “Найрамдал” Олон улсын хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр зуслангийн удирдлагууд “Өвлийн оргил ачааллын үед дөрвөн зуухаа галлахад технологийн алдагдал үргэлж гардаг. Энэ …

  • 2 June

    Туул голд автомашин живж, хоёр хүн амиа алджээ

    Төв аймгийн Эрдэнэ сумын хоёр иргэн усанд осолдож, амиа алджээ. Тодруулбал, өчигдөр буюу зургадугаар сарын 1-ний 23:00 цагийн үед Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Туул голд автомашин живж, хоёр иргэн голын усанд урссан тухай дуудлага Онцгой байдлын газарт өнөөдөр 06:10 цагт иржээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид ослын газарт очиж, 38 настай эрэгтэй …

  • 2 June

    С.Энхболд:25-44 насныхан коронавирусийн халдварт их өртөж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллалаа. Өнөөдөр Вероцел, Файзер вакцин хийж байгаа учраас дархлаажуулалтын цэгт ачаалал их байв. Улсын хэмжээнд иргэдийн I тунд хамрагдалт 89.8, II тунд хамрагдалт 64 хувьтай байна. Харин нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байгаа юм. …

  • 2 June

    Ч.Наранбаатар: Н.Түвшинбаяр тамга буцааж өгөхгүй бол хууль журмын дагуу тамгаа олж авна

    Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэг ажлаас нь түр түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан. Гэвч уг шийдвэрийг Н.Түвшинбаяр эсэргүүцэж, тамгаа авч зугтаасан тухай мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тодруулга өглөө. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар :Тавдугаар сарын 28-ны өдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас түдгэлзүүлсэн. …

  • 2 June

    “Азанд итгэсэн” хүүхдийн баяр

    Өчигдөр 6 сарын 1 буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Товчхондоо бидний нэрлэж, тэмдэглэж хэвшсэн хүүхдийн баярын өдөр. Цар тахлын нөхцөлөөс хамаараад энэ жилийн хүүхдийн баярыг хүмүүс олноор цуглаж тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учраас айл өрх бүр, аав ээж бүхэн гэр зуураа хүүхдүүдээ баярлуулж, бэлэг сэлт авч өгөх зэргээр тэмдэглэн өнгөрүүллээ. Ийм нөхцөлд Үндэсний телевиз нэг өдрийн бүтэн эфирээ …

  • 2 June

    Г.Алтантүрүү “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

    Өчигдөр /2021.06.01/ Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас ажил хөдөлмөр, үйлс бүтээлээ төрдөө үнэлүүлж, төрийн дээд одон медалиар шагнагдсан дүүргийн шилдэг иргэддээ шагнал гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр “Танайд хоноё” нэвтрүүлгийн анхны хөтлөгч, сэтгүүлч редактор Г.Алтантүрүү “Алтан гадас” одон гардан авчээ. Төрийн дээд одон, медалийг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, дэд дарга …

  • 2 June

    Энэ сарын 3-наас хүүхдийн мөнгийг олгоно

       Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн зургадугаар сарын хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргаашнаас олгох бол 15-наас халамж, хүнсний эрхийн бичиг олгох хуваарьтай байна.   Харин Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, Эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж энэ сарын 18-наас олгож эхлэх юм байна.  быстро займ на карточку zaymi-bistro.ru кредит без верификации карты payday …

  • 2 June

    Бокс:Х.Энх- Амар, Э. Цэндбаатар, Б.Чинзориг нар Азийн аварга боллоо

    Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2021 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэйчүүдийн 56 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга 2019 оны Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар, “Екатринбург-2019” дэлхийн аварга, “Жакарта-2018” Азийн наадам болон “Бангкок-2019” Азийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч 3:2-оор ялж, алтан медаль хүртжээ. Мөн эрэгтэйчүүдийн 60 …

  • 2 June

    С.Амарсайхан: Он цаг болгон өөр өөрийн гэсэн шалгууртай

    Ярилцлагынхаа ээлжит зочноор би Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг урилаа. Мэдээж түүнийг өдөр бүр түмэн асуулт бүчиж байдаг. Энэ удаа ч уншигчид маань сонирхсон зарим асуултууддаа хариулт авч чадах байх хэмээн найднам. -Хотын дарга байхад тань бид уулзаж байсан. Та ер нь л галаар хүрээлүүлчихсэн, асуудлаар бүчүүлчихсэн явж байдаг. Улстөрчийн хувьд таны амьдралын нэлээд эрчтэй жилүүд өрнөж байх шиг байна. …

  • 2 June

    Сансрын нисгэгч Ж.Гүррагчаад “Александр Невский”-н одон гардууллаа

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа …

  • 2 June

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, салхитай, сэрүүхэн байна. 2021 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газар болон  төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар …

  • 1 June

    Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулна

    Нийслэлийн СХД-ийн тавдугаар хороонд барьж байгаа дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэлээ. Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргалаа. Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны 12 сард ашиглалтад оруулахаар …