Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 24 March

    Гамшгийн үеийн дуут дохиог туршилтаар дуугаргана

    Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу маргааш буюу 03 дугаар сарын 25-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилтын журмаар зарлан мэдээлэх тул иргэн та айж сандралгүй тайван байна уу. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут …

  • 24 March

    “Токио-2020” олимпын галт бамбарын буухиа маргааш эхэлнэ

    Маргааш буюу гуравдугаар сарын 25-нд Японы Фүкүшима Нараха хот дахь Үндэсний бэлтгэлийн төв “J-village” -аас “Токио-2020” Зуны олимпийн XXXII наадмын галт бамбарын буухиа аялал эхлэх гэж байна. Жилийн өмнө Грекийн ариун дагшин Олимп уулын бэлнээ асаасан “Мөнхийн гал”-ыг Японд авчирсан ч цар тахлын улмаас “Токио-2020” хойшлогдсон тул Токио дахь Олимпийн музейд хадгалагдаж байсан билээ. Олимпийн галт бамбарын буухиаг зүгээр ч …

  • 24 March

    Ө.Шижир: Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2021.03.24/ хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР: “Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр болоод байгаа үйл явдлуудын талаар олон нийтэд илт санаатайгаар худал мэдээлэл өгөх, хуурамч мэдээлэл түгээх гэх зэрэг явдал хэрээс хэтэрсэн …

  • 24 March

    CNN суваг реппер Big Gee-г онцолжээ

    CNN суваг энэ сарын 16-ний өдөр Соёл урлагийн буландаа Британийн гэрэл зурагчин, найруулагч Алекс де Морагийн Монголын өнөөгийн нийгэм, өдөр тутмын амьдралын талаар хийсэн “Straight Outta Ulaanbaatar” баримтат кино, номыг онцолжээ. Энэхүү баримтат кино өнгөрсөн оны долдугаар сард олны хүртээл болсон юм. Найруулагч Алекс де Мора “Straight Outta Ulaanbaatar” баримтат киноныхоо гол дүрээр Монголын нийгэм, улс төр, энгийн ард иргэдийн …

  • 24 March

    Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны төлөв байдал, эрсдэлийг харгалзан үзээд санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлрүүлэх зорилгоор: 1.      Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах; 2.      Урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 2-р улиралд 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгох шийдвэрийг …

  • 24 March

    УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Б.Энх-Амгалан нарын гишүүдийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2009 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор ‘Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг …

  • 24 March

    Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилуулах саналыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэв. Нэр дэвшигчийн талаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг танилцууллаа.     Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн …

  • 24 March

    “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 330.3 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа. Төлөвлөгөөнд тусгагдсан 10 их наяд төгрөгийн үндсэн ажлуудын хүрээнд авч үзвэл, гуравдугаар сарын 23-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн зээл болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Мөн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн …

  • 24 March

    Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд иргэдээс нийт 324 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.28 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 26 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч …

  • 24 March

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 163 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц  өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор БНСУ, Тайвань, Испани, Тайланд улсаас 163 иргэн эх орондоо ирнэ. Эдгээр иргэдийн 5 нь жирэмсэн, 6 нь өндөр настан, 8 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь  бага насны хүүхэдтэй гэр бүл, 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байна. Иргэдийг “Лион”, зочид …

  • 24 March

    ОБЕГ: Газар хөдлөлтийн улмаас айлын тааз нурсан гэдэг худал мэдээлэл

    Өчигдөр орой буюу 2021 оны 03 дугаар сарын 23-ны орой 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болсон 5,5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн. Үүний дараа байшингийн тааз нурсан зураг бүхий “Үл хөдлөх хөрөнгө маань хөдлөв” гэсэн иргэдийг айдаст автуулсан ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн. Уг мэдээлэл нь худал мэдээлэл болохыг албан ёсоор анхааруулж байна. Энэхүү зураг нь өнгөрсөн …

  • 24 March

    Жүжигчин Б.Замилангийн шинэ уран бүтээл “Эх нутгийн дуу” цацагдаж эхэллээ

    “Говийн домог” киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрээр олны танил болсон Б.Замилангийн шинэ уран бүтээл болох “Эх нутгийн дуу” цацагдаж эхэллээ. Уг дууны аялгууг Б.Замилангийн аав Д.Болор-Эрдэнэ /Хүн театрын захирал/ Япон Улсад олон жил ажиллаж, амьдарч байх үедээ 2007 онд зохиосон бөгөөд 2020 онд М.Болд /“Bro’s records” студийн захирал “Дэлхий” хамтлагийн продюсер/ үгийг шинээр бичиж продюсерлон олноо хүртээл болгож байна. …

  • 24 March

    УЕПГ:100 гаруй эрүүгийн хэргийг хянаж байна

    Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн 270 (давхардсан тоогоор) орчим гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллээс мөрдөх байгууллагад шалгагдаж байгаа 20, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон 86 хэргийг хянаж байна. Дээрх хэргүүдтэй холбоотой Улсын Ерөнхий Прокурорын газрын  өргөдөл, гомдол …

  • 24 March

    “Үнэ шилжилт” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдана

    Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг нь жил бүр санхүү, татвар,  нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд, аудиторууд, татварын улсын байцаагч нарт зориулж олон улсын татварын чиг хандлагыг таниулах зорилгоор сургалт явуулдаг билээ. Энэ жил Бүгд Найрамдах Индонез улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран “Үнэ шилжилт” сэдвээр цахим хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлгээр үнэ шилжилттэй холбоотой 2 хоёр орны хууль эрх …

  • 24 March

    Цэцийн хоёр гишүүн албажаагүй худал мэдээлэл тараасныг Цэц баталлаа

    “Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй” гэж Цэцийн шийдвэр гарсан мэт мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Цэцийн хуралдаан гэхээсээ хуйвалдаан хэмээн нэрлэгдээд байгаа Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарын хоёр гишүүний шийдвэрлэсэн гэх энэхүү асуудалд Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба болон Ш.Цогтоо нар тус тусдаа тайлбар тодруулга өгчээ. Цэцийн гишүүн Ш.Цогтоо urug.mn сайтад  “Шийдвэр бүр хууль ёсных. Ямар нэг …