Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 26 March

    Файзер/Бионтех компаниудын “КОМИРНАТИ” вакцины тарилгыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ боллоо

    Файзер/Бионтех компаниудын “КОМИРНАТИ” вакцины тарилгыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Өнөөдрийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон АНУ, Австралийн Холбооны Улс, Европын Холбоо, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Саудын Арабын Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Япон Улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл болон Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, өвчтөний төлөөлөл оролцлоо. Дэлхийн бүх …

  • 26 March

    Зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоолоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/200 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон юм. Мөн энэ цагийн хуваарийг дотоод журмаараа зохицуулан мөрдөж ажиллахыг хүнсний зах, худалдааны төвүүдийн удирдлагад даалгалаа. Түүнчлэн захирамжийн …

  • 26 March

    Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томиллоо

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.03.26/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэв. 2021 оны гуравдугаар сарын 25-ны үдээс хойших хуралдааны үеэр тус асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг нэг өдрийг завсарлага авсан, өнөөдрийн хуралдааны эхэнд дахин нэг цагийн завсарлага авсан нь дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. …

  • 26 March

    Г.Занданшатар: Хүн бүр амны хаалтыг байнга зүүж, гараа тогтмол угааж, хүн хоорондын зай барих хэрэгтэй

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.03.26/ нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар COVID-19 цар тахлын эрсдэлээс иргэд, эдийн засгаа хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газар, УОК-оос олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлж байгаатай холбогдуулан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, цар тахлаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга хэмжээ нь вакцинжуулалтын ажил болохыг онцлоод Монгол Улсад вакцинжуулалт эхэлснээс хойш нэг …

  • 26 March

    Х.Нямбаатар:Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж байна

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Рио Тинто” болон Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2021.03.26 /мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж байна. Ирэх долоо хоногт “Рио Тинто”-гийн төлөөлөл болон Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийн хэлэлцээр эхлэх гэж байна. Ажлын хэсэг нэлээд хэд хуралдаж хэлэлцээрийн үеэр ярих асуудлаар саналаа …

  • 26 March

    Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавихаа мэдэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ мэдэгдлээ. “АРГА ХЭМЖЭЭ АВАХ” ТУХАЙ АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь …

  • 26 March

    Х.Нямбаатар: Дээд шүүх Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар энэ сарын 31-нд хуралдана

    Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өчигдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа. Тэгвэл өнөөдөр /2021.03.26/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүнтэй уулзаж эрүүл мэнд, ковидын үеийн аюулгүй байдлаа бодон өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. Гэвч Т.Хүрэлбат дүүтэй нь холбоотой энэ хэргийг эцэслэн шийдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар …

  • 26 March

    О.Дашпагма:256922 хүн вакцинд хамрагдаад байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.26/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:Өнөөдрийн байдлаар орон даяар вакцинжуулалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Нийт 92 баг 644 эмч, мэргэжилтнүүд улсын хэмжээнд ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 11560 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа. Ингэснээр нийт 256922 хүн вакцинд хамрагдаад байна. Одоогоор …

  • 26 March

    Ерөнхийлөгч Х.Баттулга хорих ангиудад ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүллээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн …

  • 26 March

    Ж.Байгалмаа: Улаанбаатарт 370, орон нутагт 67 тохиолдол батлагдлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.26/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа“Сүүлийн 24 цагт 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 6,332 болж байна. Сүүлийн хоногт 106 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 боллоо. Шинжилгээнд …

  • 26 March

    Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин худалдан авна

    Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин худалдан авахаар болжээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудаснаа“ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. …

  • 26 March

    И.Мөнхзаяа: Арьс цайх, үс уналтыг эмчлэх Эксимер гэрлийн эмчилгээний технологийг нэвтрүүллээ

     Арьс Өвчин Судлалын Үндэсний Төв нь арьс цайх өвчнийг эмчлэх шинэ технологи болох Эксимер гэрэл эмчилгээг нэвтрүүлээд байна. Энэ талаар тус төвийн Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасгийн тэргүүлэх зэргийн их эмч И.Мөнхзаяатай ярилцлаа.  – Арьс Өвчин Судлалын Үндэсний Төв нь эрүүл арьсыг гэмтээхгүйгээр зөвхөн өвчлөлтэй хэсгийг нь эмчилдэг шинэ технологийг нэврүүлсэн байна. Уг технологи нэвтэрснээр эмчилгээний ямар давуу талууд …

  • 26 March

    Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд: 04 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 06-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 07-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар 04 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар   04 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар 04 …

  • 25 March

    Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно

    Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ сарын 13-14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас орон гэргүй болсон өрхүүдийн хохирлыг арилгах, малын сэг зэмийг зөөвөрлөн устгах болон нийслэлд КОВИД19-ийн эсрэг дархлаажуулалтын ажлын дайчилгаанд орон нутгаас татан ашиглаж буй эмнэлгийн түргэн тусламжийн автомашинуудыг шатахуунаар хангахад шаардагдах нийт 480 сая төгрөгийг улсын нөөц хөрөнгөөс …

  • 25 March

    Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай автомашин ажиллуулж байна

    Коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол нийслэлд нэмэгдэж буйтай холбоотойгоор хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх, мөн ойрын хавьтлыг гэрийн тусгаарлалт, ажиглалтад шилжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зориулалтын автомашиныг ажиллуулж эхэллээ. Дээрх иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай тохиолдолд яаралтай үйлчлэх түргэн тусламжийн автомашин …