Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааний төвд шалгалт хийсэн байна. Тус шалгалтыг мах зөөх тэрэг, хөдөө орон нутгийн машин, дайврын заал, лангуу, жин, халад, махны өлгүүр, хана зэрэг санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлэхэд 62 дээжээс гэдэсний халдварт өвчин үүсгэгч enterbacterspp болон E coli нян илэрсэн байна. Эх сурвалж: Шударга …
Мэдээ мэдээлэл
June, 2021
-
29 June
TRADE MONGOLIA-2021 форум маргааш цахимаар болно
Шинэ үеийн худалдааны салбар Монголд үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд TRADE MONGOLIA-2021 форум энэ сарын 30-нд буюу маргааш цахимаар болох гэж байна. Тус форумын эхний хэлэлцүүлэг нь Худалдааны орчин. Үүгээр эрх зүй, институц, худалдааны санхүүжилт, COVID-19 цар тахлын нөлөөний талаар оролцогчид харилцан мэдээлэл солилцож, тодорхой гарц шийдэлд төр, хувийн хэвшил хүрэх юм. Хоёр дахь …
-
29 June
ИМАРТ ТОП-100 ААН-ийн 40-р байранд эрэмбэлэгдлээ
“Скайхайпермаркет” ХХК буюу Имарт хайпермаркет нь Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 40-р байранд эрэмбэлэгдлээ. Үүд хаалгаа нээгээд 5 жилийнхээ босгон дээр ирж буй Имартынхан анхны жилээ 98-р байранд эрэмбэлэгдэж байсан бол жил ирэх тусам дээшилж өнгөрсөн жилээс 12 байраар урагшилсан амжилтыг үзүүллээ. Уг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 20 дахь …
-
29 June
Зааны баримал дотроос 85 мянган евро олжээ
Нэгэн франц эр зааны баримал дотроос 85 мянган евро олоод цагдаад хандсан байна. Бордо хотын оршин суугч тэрээр Мериньяк коммунын төвд явган хүний зам дээрээс гоёл чимэглэлийн бусад зүйлийн дундаас уг баримлыг олсон аж. Зааны баримлыг сайтар үзэхэд боодолтой мөнгөн дэвсгэртээр дүүрсэн байжээ. Явган хүний зам дээрээс олдсон 85 мянган еврог улсын Хадгаламж, ачилтын санд төвлөрүүлсэн гэнэ. Мөрдөн байцаагчид уг …
-
29 June
Хунтайж Харри хааны гэр бүлээс татгалзсаныхаа дараа ааваасаа их хэмжээний мөнгө авчээ
Хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл хоёр хааны гэр бүлээс татгалзсаныхаа дараа хэдэн сарын турш хунтайж Чарльзаас санхүүгийн дэмжлэг авч байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хунтайж Чарльзын дэмжлэг 2020 оны дунд үе хүртэл үргэлжилсэн ба тэрээр хүүгийнхээ болон гэр бүлийнх нь хэрэгцээнд 4,4 сая фунт стерлинг (6,1 сая ам.доллар) илгээсэн аж. Гэлээ ч эх сурвалж энэ мөнгөний хэдэн хувийг Сассексийн …
-
29 June
В.Путин харь иргэдийг вакцинжуулахыг даалгав
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад иргэдэд коронавирусийн эсрэг тун тариулах боломжийг баталгаажуулахыг засгийн газарт даалгалаа. “Коронавирусийн шинэ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл ахуй, эпидемиологийн шаардлагыг сахин биелүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүсийг төлбөртэй тун тариулах боломжоор хангах” гэж Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн форумын үр дүнгийн дараах заврын жагсаалтад …
-
29 June
Гадаадаас эх орондоо ирэх иргэд ШИНЭ ЖУРАМ мөрдөхөөр боллоо
УОК-ын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д орсон анхаарах шаардлагатай зарим заалтын талаар танилцуулж байна. Үүнд: -Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй хүнийг тусгаарлан ажиглах байранд …
-
29 June
Өвөрхангай аймаг наадмын төсвөө ковидын эсрэг зарцуулахаа мэдэгдлээ
Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.06.28/хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж ард иргэддээ мэдэгдлээ. Энэ онд Өвөрхангай …
-
28 June
“Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрсөн зууны он жилүүдэд Монгол Улсад мэргэжлийн театр үүсгэн байгуулах, уран бүтээлчдийг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд анхнаас нь зөвлөлтийн сургагч-мэргэжилтэн багш нар оройлон зүтгэж, Орос-Зөвлөлтийн нэрт зохиолчдын сор болсон олон арван бүтээлийг монгол тайзнаа амилуулж байсан билээ. Түүхт 100 жилийн ойн хүрээнд Соёлын яам санаачлан “Орос …
-
28 June
Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан маргааш болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан маргааш 11.00 цагт эхэлнэ.Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 146 дугаар тогтоолын тухай танилцуулгыг сонсож, Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай, нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо” байгуулах санал дэмжих тухай болон Тогтоолд өөрчлөлт …
-
28 June
Тяньжин боомтод саатсан чингэлгүүдийн 60 хувийг тусгай горимоор татан авчээ
Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг Монгол Улсад тээвэрлэн авчрахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна. Тодруулбал, Эрээн өртөөнөөс зургаадугаар сарын 9-27-нд буюу 19 хоногийн хугацаанд Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн 35 галт тэргээр нийт 1,900 чингэлэг хүлээн авчээ. Ингэснээр тус боомтод хүлээгдэж байсан 3,162 чингэлгийн 60 хувийг тусгай горимоор аваад байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг Монгол Улсад тээвэрлэн авчрахаар …
-
28 June
Хөгжимт усан оргилуурыг ХАЛДВАР ӨНДӨР үед ажиллуулах нь ЭРСДЭЛТЭЙ
Сая гаруй хүнтэй тусгаар улсын нийслэлийн төв талбайд хүмүүсийн амар зугаалах, гэр бүлээрээ очих дуртай газрын нэг болсон, мөн орчины агаарыг чийгшүүлэх, өнгө үзэмжтэй ногоон талбай бүхий хөгжимт усан оргилуурыг зөөврийн усаар дүүргэдэг, мод бут сүйтгэсэн гэх зэрэг ташаа мэдээлэлд үндэслэсэн буруутгах, харлуулах “компанит ажил” гэмээр мэдээлүүд сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болжээ. Хотын төвийн А зэрэглэл дэх Сүхбаатарын …
-
28 June
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.28) хуралдаан 14 цаг 03 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар хуралдаж, Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг …
-
28 June
Ерөнхийлөгч захирамж гаргаж, зөвлөхүүдээ томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ АЛТАНГЭРЭЛИЙН БЯМБАЖАРГАЛ Алтангэрэлийн Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд …
-
28 June
Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сары 5-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна. Тодруулбал, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29,30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын …