“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм. “Улаанбаатар трамвай” төслийн талаар төслийн удирдагч Б.Ану-Үжин танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр …
Мэдээ мэдээлэл
December, 2025
-
9 December
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
Улаанбаатар хотоос гадна улсын хэмжээнд 400 гаруй суурин газар лагийг булж эсвэл ил задгай хаядаг нь агаар орчин, хөрс усны бохирдлыг их хэмжээгээр үүсгэж байна. Тиймээс нийслэлээс 2025-2027 онд “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихыг зорьж буй. Энэ хүрээнд өнөөдөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтыг зохион байгуулж, нийслэлээс хэрэгжүүлэх мега төслүүдийн талаар танилцуулж, хэлэлцлээ. Энэ …
-
8 December
“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. “Нэгдүгээр тойрог зам” …
-
8 December
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Африкийн Кений улсад очиж, хоёр талын уулзалтын зардалд 75 сая төгрөг зарцуулна
Кенийхэнийг бид “дайлж цайлж” байгаа юм болов уу? Ойрын өдрүүдэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар албаны хүмүүсийн хамтаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцийн талууды 17-р бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны даргын хувьд Африкийн Кени улсад зохиогдох олон улсын арга хэмжээ рүү албаны хүмүүсийн хамтаар зочлохоор зорьжээ. Мэдээж бид Монгол Улс ирэх жил олон улсын өмнө …
-
8 December
“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.08) Төрийн ордонд эхэллээ. Хянан шалгах түр хорооны 7 гишүүний хүрэлцэн ирснээр 09 цаг 17 минутад эхэлж, …
-
8 December
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн арга хэмжээ боллоо
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг улсын хэмжээнд “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье — НЭГДЭЦГЭЭЕ!” уриан дор 2025 оны 11 сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүллээ. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр …
-
8 December
Ирэх жил Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина
Ирэх онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина. Уг асуудалтай холбоотойгоор Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус авто замын трасс дагуу ажиллалаа. Төмөр замын ажлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сард “Монголын төмөр зам ТӨХК” болон “Улаанбаатар …
-
8 December
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Энэ онд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 2026 онд ч үргэлжлэн хийгдэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр “Нийслэлээс энэ оны байдлаар 3933 нэгж талбарт газар …
-
5 December
О.Цогтгэрэлийн “өршөөл” хэнд зориулагдсан вэ?
Монголын улстөрд өрнөж байгаа үйл явдлыг харж байхад улстөрчид яг ямар нийгэм байгуулах гэж байгаагаа ерөөсөө ойлгоогүй юм уу гэмээр санагдана. Уг нь анх 1990 онд зах зээлийн системтэй, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна л гэж байсан. Харин хэзээ энэ замаасаа гажаад, өөр тийш хадуураад явчихсаныг би мэдэхгүй. Хүмүүнлэгийн үзэл санаа дэлхий ертөнцийн голлох үзэл болоод бас л чамгүй хугацаа …
-
4 December
С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад “задлав” уу
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2023 оноос дахин “шинэ”-ээр эхэлж, нэлээд эрчтэй явж байсан. “…Уг хэрэгт ял шийтгүүлээд байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” гэх шийдвэрийг шүүх 2019 онд гаргаснаар ийм нөхцөл үүссэн. Тэр ажлын хэсгийг тухайн үеийн ЭЦА-ны дарга Т.Сүхболд ахалж байв. Тэрээр удалгүй ЦЕГ-ын даргаар томилогдсон учир ажлын хэсгийг ахлах үүрэг …
-
3 December
Шингэн хэлбэрээр мансууруулах бодис худалдаалах явдал бүртгэгджээ
Сүүлийн жилүүдэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг синтетик аргаар боловсруулахаас гадна хууль хяналтын байгууллагаас нуун далдлах зорилгоор сав баглаа боодлыг өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн хэлбэрт шилжүүлж, улмаар хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхдээ иргэдэд дайвар ачаа өгөх байдлаар гэмт хэргийн хохирогч болгох тохиолдол гарсаар байна. Тагнуулын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сарын …
-
3 December
Сансарын үйлчилгээний төв орчмын тохижилтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмын 1.3 га талбайг тохижуулж дуусан, улсын комисс хүлээн авлаа. Тодруулбал, тохижилтын ажлын хүрээнд авто зам, явган хүний зам, гүүрэн гарц, дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, амрах болон дасгалын талбай, усан оргилуур, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, бусад тохижилтын ажлуудыг хийсэн юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө …
-
3 December
“Админерал” ХХК-тэй холбоотой Цогтцэций сумын хоёр албан тушаалтныг шүүх ялласнаар асуудал дуусах уу, харин эхлэх үү, Б.Энхбаяр сайдаа?
Ойрын өдрүүдэд эрх мэдэл, албан тушаалын “Ирүүл тулаан”-д Д.Амарбаясгаланг дуудаж “ялсан” Г.Занданшатар, түүний толгойлсон Засгийн газрын “хурц илд” Хуулзүйн сайд Б.Энхбаяр хоёр амлаж хэлсэн бүхнээ мартчихаа юу гэлтэй таг чиг. Үнэнээс холдсон үгс уран зохиолын төрөл рүүгээ ороод явчихдаг юм л даа. Өнөө маргаашгүй л “Хулгайч” нарын үүдийг нь нээгээд, үүцийг нь задлаад үнсэн товрог болгоод өгнө гээд байсан. Амлалтыг …
-
3 December
УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандорж гэж хэн вэ?
Барсүрэнгийн Баасандорж гэж хэн байв. Түүний эцэг өмгөөлөгч Д.Барсүрэн гэж Увс Аймгийн Өндөрхангай сумын уугуул нэгэн байсан аж. Тодруулж хэлбэл Д.Барсүрэн, Ц.Нямдорж нар нэг амйгийн, нэг салбарын найзууд аж. Мөн Б.Баасандорж өөрөө Цэндийн Нямдоржийн хүү Ц.Анхбаяртай Их сургуулийн найзууд бөгөөд тэд хамтдаа их сургуулиа хамтдаа Ц.Нямдоржийн “буянаар” хамтдаа УИХ-ын Тамгын газрын үүд татаж, улмаар Хууль зүйн яам зэрэг боломжит өндөр төрийн албанд томилогдон ажиллаж байсан сүйхээтэй эр гэнэ. Б.Баасандоржийн …
-
3 December
УИХ-ын дарга Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай
Өнөөдөр /2025.12.03/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлснийг хүргэе. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах, дэмжих, тэгш хүртээмжтэй амьдрах боломж олгох нь манай улсын нийгмийн хөгжлийн тулгуур зарчим, төрийн бодлогын гол үнэт зүйлсийн нэг билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна. Манай улсад …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл