Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 77 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 51.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 147 дуудлага хүлээн авав. …
Мэдээ мэдээлэл
December, 2025
-
10 December
Нийслэлчүүд трамвайгаар зорчдог болно
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км урт хос замтай тээврийн шинэ системээр хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой. Төслийн нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км үргэлжилж, 16 зогсоолтой байх бөгөөд зорчих хугацаа 29 минут гэж тооцоолсон. Харин хоёрдугаар шугам нь Архивын …
-
10 December
Гашуунсухайт-Ганцмод төмөр замын гэрээг шалгах түр хороо байгуулахыг дэмжив
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж, чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 12 дугаар сарын 9-ний хуралдаанаараа “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. Тус түр хороо нь “Харбины гэрээ” …
-
10 December
Гаальд “танилын бараа, онцгой шугам” гэх авлига, арын хаалганы үйлдлүүд гаргахгүй байхыг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа
Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотын Гаалийн газарт 2025 оны 12-р сарын 05-ны өдөр очиж ажилласан. Энэ үеэр тэрбээр нэн түрүүнд гаалийн бүрдүүлэлтийг хиймэл оюун …
-
10 December
11-11 төвд гаалийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хүлээн авах тусгай шугам нээгдлээ
Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт, шалгалтаар ноцтой хэргүүд илрээд буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын Гаалийн газарт ажилласан юм. Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, …
-
9 December
“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газар, “Монголын залуучуудын эвсэл” ТББ хамтран “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг АТГ-ын олон нийтийн төвд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн зорилго нь авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоож, үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах, нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах, санхүүжилтийн явцад гэмт …
-
9 December
Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм. “Улаанбаатар трамвай” төслийн талаар төслийн удирдагч Б.Ану-Үжин танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр …
-
9 December
Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
Улаанбаатар хотоос гадна улсын хэмжээнд 400 гаруй суурин газар лагийг булж эсвэл ил задгай хаядаг нь агаар орчин, хөрс усны бохирдлыг их хэмжээгээр үүсгэж байна. Тиймээс нийслэлээс 2025-2027 онд “Лаг хатааж, шатаах үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихыг зорьж буй. Энэ хүрээнд өнөөдөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалтыг зохион байгуулж, нийслэлээс хэрэгжүүлэх мега төслүүдийн талаар танилцуулж, хэлэлцлээ. Энэ …
-
8 December
“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. “Нэгдүгээр тойрог зам” …
-
8 December
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Африкийн Кений улсад очиж, хоёр талын уулзалтын зардалд 75 сая төгрөг зарцуулна
Кенийхэнийг бид “дайлж цайлж” байгаа юм болов уу? Ойрын өдрүүдэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар албаны хүмүүсийн хамтаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцийн талууды 17-р бага хурлыг (COP17) зохион байгуулах Үндэсний хорооны даргын хувьд Африкийн Кени улсад зохиогдох олон улсын арга хэмжээ рүү албаны хүмүүсийн хамтаар зочлохоор зорьжээ. Мэдээж бид Монгол Улс ирэх жил олон улсын өмнө …
-
8 December
“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.08) Төрийн ордонд эхэллээ. Хянан шалгах түр хорооны 7 гишүүний хүрэлцэн ирснээр 09 цаг 17 минутад эхэлж, …
-
8 December
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн арга хэмжээ боллоо
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг улсын хэмжээнд “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцье — НЭГДЭЦГЭЭЕ!” уриан дор 2025 оны 11 сарын 25-ны өдөр албан ёсоор эхлүүллээ. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр …
-
8 December
Ирэх жил Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина
Ирэх онд Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина. Уг асуудалтай холбоотойгоор Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус авто замын трасс дагуу ажиллалаа. Төмөр замын ажлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнгөрсөн оны хоёр, гуравдугаар сард “Монголын төмөр зам ТӨХК” болон “Улаанбаатар …
-
8 December
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Энэ онд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 2026 онд ч үргэлжлэн хийгдэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр “Нийслэлээс энэ оны байдлаар 3933 нэгж талбарт газар …
-
5 December
О.Цогтгэрэлийн “өршөөл” хэнд зориулагдсан вэ?
Монголын улстөрд өрнөж байгаа үйл явдлыг харж байхад улстөрчид яг ямар нийгэм байгуулах гэж байгаагаа ерөөсөө ойлгоогүй юм уу гэмээр санагдана. Уг нь анх 1990 онд зах зээлийн системтэй, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна л гэж байсан. Харин хэзээ энэ замаасаа гажаад, өөр тийш хадуураад явчихсаныг би мэдэхгүй. Хүмүүнлэгийн үзэл санаа дэлхий ертөнцийн голлох үзэл болоод бас л чамгүй хугацаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл