Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Барилга хот байгуулалтын яамд ажиллах үеэрээ “Залуус-1”, “Солонго-1, 2”, “1008” айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын явцыг сонслоо. “Залуус-1” хороолол нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчимд 57 га талбайд 3,000-5,000 орчим өрхийн орлогод нийцсэн орон сууц байх юм. Төслийг ирэх оны гуравдугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Солонго-1,2 орон …
Мэдээ мэдээлэл
July, 2021
-
22 July
БНСУ-ын К2BIO компани Монголд хурдавчилсан оношлуур үйлдвэрлэж, дельта хувилбарыг илрүүлэхээр ажиллахаа мэдэгджээ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНСУ-ын К2BIO компанийн Захирал Мансук Бае, Дэд захирал Кунгмин Ли нарыг хүлээн авч уулзлаа. К2BIO компани нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж байгаа гэнэ. Тус компани нь Монгол улсад салбараа нээж 1 цагийн дотор хариу нь гардаг PCR шинжилгээний багцыг үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа тухай саналаа танилцууллаа. Түүнчлэн Нийгмийн …
-
22 July
Бамбай хоншоорт могой Улаанбаатарт орж ирэх болжээ
Энэ талаар Байгаль орчны яамнаас иргэдэд анхааруулан сэрэмжлүүлж байна. Учир нь бамбай хоншоорт могой нь хамгийн хортойд тооцогддог аж. Өнгөрсөн наадмын амралтын өдрүүдэд нийслэлд хоёр бамбай хоншоорт могой орж ирснийг өөр амьтдын хамт байгальд нь буцааж тавьжээ. Улаанбаатар хотын орчимд тархсан энэ могой суурьшмал бүсэд орж ирэх нь үе үе тохиолддог гэнэ. Дашрамд дурдахад бамбай хоншоортод гүрвэл зэрэг жижигхэн амьтан …
-
22 July
Сураггүй болсон иргэдийг эрэн хайх нисдэг тэрэг өнөөдөр 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрлөө
Онцгой байдлын ерөнхий газарт Цагдаагийн ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаанд хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн. Тус хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт гарган Зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргийг хөөргөхөөр болж, эрлийн нэмэлт бүлгийг томилсон юм. Цаг агаарын нөхцөл байдлаас болон түр саатаад байсан …
-
22 July
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийнэ. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online быстрый займ на киви кошелек credit-n.ru займ онлайн круглосуточно на банковскую …
-
22 July
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман Монгол улсад айлчилна
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман 2021 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. У.Шерман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, ГХЯ, Соёлын яам, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагатай тус тус уулзана. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерманыг ГХЯ-нд хүлээн авч уулзах бөгөөд уулзалт ярианы үеэр АНУ нь …
-
22 July
“Улаанбаатар инновацын төв”-ийн бизнес инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ. Тус хөтөлбөр нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээ шаардлагыг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой. Түүнчлэн санхүүгийн болоод үйл ажиллагааны тал дээр тогтворжих, гадаад дотоодын …
-
22 July
Есөн аймгийн газар хөдлөлтийн мужлалын зураглалын судалгааны санхүүжилтийг шийдвэрлэнэ
Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан яг одоо Барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байна. Газар хөдлөлтийн голомтуудын идэвхжил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа учраас гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд тооцоо судалгаа нэн чухал. Одоогоор Улаанбаатар хот болон 12 аймагт газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг гаргаад байгаа …
-
22 July
Гвиней улс олимпд оролцохоос татгалзав
Гвинейн улсын баг коронавирусийн цар тахлын улмаас олимпын наадамд оролцохоос татгалзсан талаар AFP мэдээлэв. “Ковид-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Гвиней улсын Засгийн газар тамирчдынхаа эрүүл мэндэд санаа зовсны улмаас Токиогийн наадамд оролцохыг цуцлах шийдвэр гаргалаа” хэмээн Гвинейн баг мэдэгдэлдээ дурджээ. Албан ёсны мэдэгдэлд ийн өгүүлсэн ч өөр нэг эх сурвалж тус улс санхүүгийн хүндрэлээс болоод таван тамирчнаа олимпд оруулахгүй байхаар …
-
22 July
Их Британийн буудлагын тамирчин Амбер Хилл олимпд оролцох боломжгүй боллоо
Чилийн таеквондоч Ф.Агирре коронавирусийн улмаас олимпд оролцож чадалгүй хасагдсан анхны тамирчин болсон. Харамсалтай нь түүнтэй нэгэн адил шалтгаанаар олимпыг орхих тамирчдын тоо нэмэгдсээр байна. Оросын усанд сэлэгч, 400 метрийн хувийн төрөлд энэ жил Европын аварга болсон Илья Бородины Токиог зорихоос өмнөх шинжилгээний хариу эерэг гарсан тул нутагтаа үлдэж, олимпыг өнжихөөр болов. Оросын усанд сэлэлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Виктор Авдиенко …
-
22 July
Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооноос ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээ Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, орчин үеийн …
-
22 July
Чили улсын таеквондоч “Ковид-19”-ийн халдвар авсны улмаас олимпд оролцох боломжгүй боллоо
Чили улсын таеквондоч Фернанда Агиррегийн шинжилгээгээр коронавирус илэрсэн болохыг тус улсын Үндэсний олимпын хорооны хэвлэлийн албанаас мэдээллээ. Онгоцны буудал дээр ирсэн даруйдаа өгсөн шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. 21 настай таеквондоч бүсгүйд өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй аж. Тэрбээр 10 хоногийн тусгаарлалтад орох тул олимпын наадамд оролцож чадахааргүй нь тодорхой боллоо. Ингэснээр Ковидын тусгаарлалтаас болж олимпынн наадмыг өнжих …
-
22 July
Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрийн зайнд 5.2 магнитудын газар хөдлөлт боллоо
Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатарын цагаар 2021 оны 07-р сарын 22-ны өдрийн 08:28 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 41 километрийн зайнд магнитуд нь М=4.1-тэй газар хөдлөлт болсон. Мөн өдрийн 09 цаг 12 минут 51 секундэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайнд магнитуд нь М=5.2-той газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 49.34, …
-
22 July
Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг дүүрэг бүрт байгуулж байна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв болон коронавирусын эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгүүдийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ажил дуусах шатандаа оржээ. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өчигдөр Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд байгуулсан “Яаралтай тусламжийн төв”-ийн дэргэдэх хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр дээр хяналт тавин ажиллалаа. Яаралтай тусламжийн төвд 145 ор …
-
22 July
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл