Мэдээ мэдээлэл

December, 2024

  • 17 December

    Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 28.7 хувиар өсжээ

    Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний 11сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.2 (28.7%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, 5.4 (26.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны эхний 11сар д 24.7 их наяд …

  • 16 December

    Нэг эх үүсвэрээс худалдан авч буй эмүүд хямд үнээр нийлүүлэгдэж эхэллээ

    Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн эмийг хямд үнээр хангах тогтолцоог бүрдүүлэхээр нэг эх үүсвэрийн худалдан авалтыг эхлүүлж, эхний ээлжинд БНСУ-ын эмийн үйлдвэрүүдтэй үнийн хэлцэл байгуулаад буй. Энэ сарын 13-ний өдрөөс эхлэн худалдан авалтын эхний 5 нэрийн эм зах зээлд нийлүүлэгдэж эхэллээ. Эдгээр эмүүд нь зах зээлд байгаа бусад ижил төстэй эмээс дунджаар 40-80 хувийн …

  • 16 December

    Д.Тэрбишдагва: Хөдөө аж ахуйн салбараа мэддэг хүн л хэлэлцээр хийх ёстой. Цаасны араас хэлэлцээр хийх гэж зүтгэвэл сайн зүйл болохгүй

    “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клуб  энэ удаагийн “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаараа Монголын Хүнсчдийн нэгдсэн холбоо,  Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны төлөөллүүдийг урьж “Үндэсний үйлдвэрлэл-Тогтвортой өсөлт” сэдвээр ярилцлаа. Тус уулзалтад Хүнсчдийн  нэгдсэн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн …

  • 16 December

    Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

    Бахрайн улсын Манама хотод энэ сарын 6-15 ны өдрүүдэд хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө. Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөөр 116 кг-ыг  өргөж мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа хүртлээ.

  • 14 December

    УБЕГ: Шинээр томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх, дадлагажуулах сургалтад хамруулж, батламж гардууллаа

       Улсын бүртгэлийн ерөнхий газар 2024-2028 онд хэрэгжүүлэх “Шинээр томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх, дадлагажуулах сургалтын модуль”-ыг баталж, анхны сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын модулийн зорилго нь: -Мэргэшил, мэдлэг, ур чадвартай хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх; -Улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагааны зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх; – Байгууллагын соёл, …

  • 11 December

    Энэ сарын 15-наас Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбайгаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

    Хүүхэд, залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбай иргэдэд арванхоёрдугаар сарын 15-31-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо. Тэшүүрээр гулгах нь биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулж, булчин, үе мөчний уян хатан байдалд тустай юм. Мөн зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд зөвхөн бие махбодоос гадна стрессийг багасгаж, …

  • 11 December

    Монголын хүүхдийн зөвлөлийн 2024 оны үндэсний зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

    Хүүхэд, нийгмийн амьдралд оролцох, эвлэлдэн нэгдэх, хүүхдийн эрхийг хангах аливаа асуудлаар шийдвэр гаргахад оролцох, өөрсдийн санал бодлоо илэрхийлэх эрхийг хангах хүрээнд Монголын Хүүхдийн Зөвлөлийн 2024 оны үндэсний хэмжээний ээлжит зөвлөгөөнийг Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт 12 дугаар сарын 10- 12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Хүүхдийн Зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл хүүхдүүд, хүүхдийн хөгжил, …

  • 10 December

    Монголын Залуу бизнес эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл Турк улсад бизнес аялал хийж байна

    Монголын Залуу бизнес эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл Турк улсад бизнес аялал хийж байна. Монголын Залуу бизнес эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн М.Түвшинбаяр, холбооны Турк улс дахь төлөөлөгч Н.Аянур нараар ахлуулсан 20 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй баг 7 шөнө 8 өдрийн бизнес аяллаа Турк улсад эхлүүллээ. Аялангаа ажиллах аз жаргалын “Бизнес Иноваци” аялал хүрээгээ тэлсээр энэ удаад хүнс, текстилийн чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэх зорилготой аж. …

  • 9 December

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын 30 автомашиныг хүлээлгэн өглөө

    Онцгой байдлын байгууллагад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын гал түймэр болон эмнэлгийн, аврах ажиллагааны нийт 30 автомашиныг гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо. Энэ хүрээнд “ISUZU” маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин, гал түймэр унтраах, аврах ажиллагааны “ISUZU” маркийн хоёр тонны багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр …

  • 9 December

    Нуусан хэлэлцээр дэх “гол баатар” буюу Хөхөөгийн Ганболдыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ

    “Шанхайн хэлэлцээр” буюу Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын асуудлыг УИХ-аар хэлэлцэх мөч ойртох тусам нүүрсний бизнестэй холбоотой бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж, сандарцгааж эхэлсэн.  “Чайна энержи”-тэй 54 удаа уулзсаны эцэст яагаад дахин хамтрахаар болов гэдгийн цаана “Шеньхуа”-аас авч үлдсэний ач холбогдол тод харагдаж байгаа юм. Арван хоёр жилийн дараа “Шеньхуа”-ийн охин компани, “Чайна энержи” гэдэг эрчим хүчний компанитай бид хэлэлцээр хийхдээ …

  • 9 December

    Өвлийн улс төр: Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар яагаад “попров”, цаашид парламентын хүч нүүрсний хэрүүл, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн зориулагдах вэ

    Францын парламент сүүлийн 60 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа Ерөнхий сайдаа огцруулж, БНСУ-ын парламент Ерөнхийлөгчийнхөө зарласан онц байдлыг цуцлахтай зэрэгцэж, Монголын парламент өнгөрөгч долоо хоногт өөрсдийн баталсан төсвөө шинээр боох хэлэлцүүлгийг эхлүүлэв. Парламентын танхимууд хүчтэйгээ харуулсан гадны кэйсүүдийн хажууд монгол ялаад ч байгаа юм шиг, ялагдаад ч буй юм шиг бүрхэг дүр зурагтай сууцгаана. Дэлхийн зах зээл дээр алт, нүүрс, зэсийн …

  • 5 December

    Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0,7 хувиар буурчээ

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа. Хүүхдийн тусламжийн 108 утас хоногт 250-320 дуудлага хүлээн авч байна. 2024 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар 92725 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 59520 дуудлага нь зорилтод, 33205 нь зорилтод бус дуудлага байжээ. Нийт зорилтод дуудлагын 11916 нь …

  • 5 December

    Нийслэлийн төсөв-2025: Төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж, баталлаа. Энэ үеэр төсвийн болон татвар нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, Ж.Сандагсүрэн нар дараах байр суурийг …

  • 4 December

    ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэг 60 хувьтай үргэлжилж байна

    Амьдралын орчин, агаарын бохирдол хоол хүнс зэрэг олон төрлийн шалтгаанаас улбаалж бага насны хүүхдүүдийн дундах өвчлөл нэмэгдэж буй. Тиймээс ЭМЯ-наас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн. Эхний ээлжинд нийслэлийн сурагчдыг хамруулж буй уг үзлэг энэ сарын 3-ний өдрийн байдлаар 60 хувьтай үргэлжилж …

  • 4 December

    “Бөртэ чоно-2024” ёслолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулна

    Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн театрт арванхоёрдугаар сарын 19-нд болно. Наадам зохион байгуулах ажлын хэсэг  хуралдаж, хийх ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарилалтыг хэлэлцэж, өмнөх наадмуудаас илүү шинэлэг хэлбэрээр зохион явуулна хэмээв. Өмнөх наадмуудыг МҮОХ-ноос зохион байгуулж ирсэн бол энэ удаагийн наадмыг ССАЖЗЯ, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, …