Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 6-наас хойш батлагдсан халдварын 1289 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн “Ковид-19” халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх хороодын нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Үүнд: Чингэлтэй дүүргийн 6, 13, …
Мэдээ мэдээлэл
March, 2021
-
20 March
Баянзүрх дүүргийн 26-р хороонд шинээр 5 тохиолдол бүртгэгдлээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хязгаарлалтын дэглэм тогтоосноос, цуцлагдах хүртэл нийт 28 тохиолдол батлагдаад байсан.Тэгвэл халдвар авсан дээрх 28 хүний ойрын хавьтал болох таван хүнээс өнөөдөр коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр хөл хорио тогтоосноос хойших хугацаанд тус хороонд халдвартай 33 хүн бүртгэгдээд байгаа юм. Хэрэв хөл хорио тогтоогоогүй бол эдгээр хүний халдвар авсан эсэхийг тогтоож чадахгүй, иргэд ч халдвар авснаа мэдэхгүй …
-
20 March
Баянзүрх дүүргийн 26 -р хорооны хөл хориог цуцалсан ч иргэдийг хариуцлагатай байхыг уриалж байна
Он гарснаас хойш Баянзүрх дүүргийн хороодоос 26 дугаар хорооноос коронавирусийн халдвар хамгийн олон илэрч, 108 хүн халдвар авчээ. Иймээс тус хороог халдварын голомт болсон гэж үзэж, цаашид нийслэлийн хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоохгүйн тулд хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Энэ хугацаанд тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR …
-
20 March
Б.Баатархүү: ХӨСҮТ сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан энэ сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн яаманд очиж ажиллах үеэрээ “ХӨСҮТ-ийн ажилтан танил талаараа нэг хүний шинжилгээг өөр хүнээс авч, нэг гэр бүлийн нөхрийн өмнөөс эхнэр нь очиж шинжилгээ өгсөн байна. Эхнэр нь нөхрийнхөө өмнөөс хоёр, гурван удаа шинжилгээ өгсөн ч эерэг гараад энд тэнд халдвар тархаж, эрсдэл их гарч байна. …
-
20 March
А.Амбасэлмаа:БЗД-ийн 26-р хорооны 36 орон сууцанд 54 тохиолдол батлагдаж 160 гаруй ойрын хавьтал бүртгэгдсэн
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.20/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр эмч А.Амбасэлмаа өргөжүүлсэн тандалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө. А.Амбасэлмаа “Коронавирусийн халдвар хүн амын дунд өргөн хүрээтэй тархсан үед халдвар голомтлон гарч байгаа гудамж хороолол, орон сууцанд өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулж, тухайн бүс орчмын хүн амыг шинжилгээнд хамруулах, өвчлөл гарсан гэр хорооллын гудамж, хорооллын байранд халдваргүйжүүлэлт хийх, вакцинжуулах ажлыг зохион …
-
20 March
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна
Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр дэвшигчээс нууц санал хураалтаар 2-г нь сонгож, УИХ-д санал болгох юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 65-2-т зааснаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй… 64-2-т “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад …
-
20 March
Ж.Байгалмаа: Улаанбаатар хотод 143, Хөвсгөл аймагт 5 хүнээс халдвар илэрсэн
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.20/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагт нийт 15293 хүнд шинжилгээ хийхэд 148 хүнээс халдвар илэрлээ. Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 4273 бол Улаанбаатар хотын өвчлөл 3910 боллоо. Хөвсгөл аймагт нэмж таван тохиолдол илэрснээр хөдөө орон нутгийн …
-
20 March
Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой
УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн шуугиан тариад байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хилээр их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудалд анхаарч ажиллах юм. Тус ажлын хэсэг ХЗДХЯ-нд шаардлага хүргүүллээ. Ардчилсан Монгол Улсад мафийн систем байж болохгүй Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн албан хаагчид бол төрийн захиргааны албан хаагчид юм. Үндэсний аюулгүй байдлын тухай …
-
19 March
МХЕГ:Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй 41 зөрчил илэрсэн
НОК-ын даргын 09 дугаар тушаал, НЗД-ын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 283 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт шалгалт хийлээ. Тус шалгалтаар ресторан-557, …
-
19 March
Кино урлагийн салбарын уран бүтээлчид багшлах боловсон хүчин дутмаг, чадамжгүй байгааг анхаарч өгөхийг хүслээ
Соёлын сайд Ч.Номин кино урлагийн салбарын уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний зорилт болох “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-ний төслийг танилцуулж, санал солилцлоо. Энэ удаагийн уулзалтаар монгол киноны хөгжлийн өнөөгийн нөхцөл, хууль эрх зүйн орчин, кино үзвэрийн бодлого, кино түгээлтэд тулгамдаж буй асуудлууд, кино урлагийн нийгэм дэх ач холбогдол, кино …
-
19 March
Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино “FIFDH” наадмаас ХОШОЙ шагнал хүртлээ
“Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” уран сайхны кино Женев хотноо болсон хүний эрхийн кино наадам болох “FIFDH”-с хошой шагнал хүртлээ. “FIFDH” кино наадмаас Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал, Өсвөрийн шүүгчдийн шагналыг тус тус хүртжээ. Энэ нь уг кино наадмын түүхэнд нэг кинонд хоёр шагнал олгосон нь анхны тохиолдол боллоо. “Алтан судал” …
-
19 March
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх санал тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ онд тохиож буй Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой …
-
19 March
Хүүхдийн төлөө сан байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслүүд болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2021.03.19) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа. Засгийн …
-
19 March
Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагаар ажиллаж байна. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье. –Вакцин хийлгэснээр биед ямар нэгэн хариу урвал үзүүлэх үү? -Вакцин хийлгэсний дараа хэсэг газар гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та халдвар авсан гэсэн үг …
-
19 March
Коронавирусийн эсрэг вакцин нь генд нөлөөлөхгүй
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийт 305 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 22 иргэн хандсанаас дөрвөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирсэн дээрх дуудлагын 119 буюу 39 хувийг машин ачилт, …