Мэдээ мэдээлэл

February, 2021

  • 26 February

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгуудын нутгаар цасан шуурга шуурах төлөвтэй байна. Түүнчлэн  маргааш буюу хоёрдугаар сарын 27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур …

  • 26 February

    Л.Халтар: Дарханы замын бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болж байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа. -Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өвлийн бэлтгэл ажил хэр хангагдав. Үүнээс яриагаа эхлэх үү? -Дархан-Улаанбаатар чиглэлийн өвлийн бэлтгэл ажил, тэр дундаа Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр баригдах дараагийн хоёр урсгалын замын бэлтгэл ажлын төлөвлөгөөг энэ өвөлжингөө хийлээ. Өнгөрсөн намар тендер зарлагдаж, гүйцэтгэгчид тодорсон. Ингэхдээ Азийн хөгжлийн банкны зээлээр баригдаж байгаа замын нэгэн адил таван …

  • 26 February

    Аялал жуулчлалын салбарт шинэ хуудас эхлүүлэх шинэ бодлого явуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын таван сайдын хамт Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийж, салбарын мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв. Уулзалтын эхэнд Аялал жуулчлалын салбарынхан өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцынхаа талаар чиглэл бүрээр нэгтгэсэн товч танилцуулгуудыг хийв. КОВИД19 халдварт цар тахлын хамгийн том хохирогч нь Монголын төдийгүй дэлхийн улс …

  • 25 February

    Улаан буудайн урамшууллыг энэ сард багтаан олгоно

    Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын  улмаас улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж  хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаан буудайнд олгох мөнгөн урамшууллын иж бүрэн материалыг орон нутгаас цахимаар болон эх материалаар нь  хүлээн авч, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 14 өдрийн 1/38 тоот тушаалаар 5 …

  • 25 February

    Монголын Залуучуудын Холбоо залуучуудын оюуны бүтээлийн уралдаан зарлалаа

    Монголын ирээдүй болсон оюутан залуус, залуу судлаачдын дуу хоолойг түгээх нийгмийн идэвхийг сайжруулах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжин урамшуулах, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаачлага, эрэлхийллийг нэмэгдүүлэх зорилготойгоор “ЗАЛУУЧУУДЫН БОЛОВСРОЛД ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН илтгэлийн уралдаан зарлагджээ. Бид энэ талаар Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэнгийн Дэд захирал Б.Нямзулаас тодруулга мэдээлэл …

  • 25 February

    АТГ:Комиссар П.Чулуунбаатарыг чөлөөллөө

    2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цахим орчинд нэр бүхий сайт, пэйж хуудсуудаар “Шүүхийн шүүгч, АТГ-ын болон ҮАБЗ-ийн ажилтнуудын ёс зүйгүй бичлэг задарлаа” гэсэн гарчигтай бичлэг цацагдсан. Энэхүү бичлэгт Авлигатай тэмцэх газрын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигдсан асуудалд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийлээ. Шалгалтын дүнг …

  • 25 February

    “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын зүгээс өөрсдийн хөрөнгөөр Спутник-V вакциныг худалдан авч, ажилчдаа вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн даргын хувиар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзав. Уулзалтын эхэнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцож, ачаа тээвэр болон хүн тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн стратегийн …

  • 25 February

    Б.Мөнхцэлмэг: Ерөнхийлөгч Х.Баттулгын троллууд маш их байна

    Өчигдөр цахим орчинд “БИД УУЧЛАХГҮЙ ХӨДӨЛГӨӨН”-ий тэргүүн Б.Мөнхцэлмэг шүүгч нарын лифтэн дэх бичлэг болон зарим нэр бүхий оффшорчдын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Шударга ёс гэдэг бол шүүх хүн бүрт эрх тэгш үйлчлэхийг хэлдэг. Гэтэл шүүгч нарын ёс бус үйлдэл гаргасан бичлэгийг үзээд маш их жихүүцлээ. Шударга ёс гэж Монголд алга. Үүгээр дамжуулж ялангуяа сонгууль дөхсөнтэй холбогдуулж ард түмэнд нэг …

  • 25 February

    Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг болон аж ахуйн нэгжүүдээ дэмжих тал дээр баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Энэ сарын 23-наас Улаанбаатар хотод хөл хорио суларч аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлж эхлээд …

  • 25 February

    Сонгинохайрхан дүүрэг:Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад эмнэлгийн 145 ажилтан хамрагдлаа

    Нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах үйл ажиллагаа нэгдсэн байдлаар хоёрдугаар сарын 23-нд эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын ажил үргэлжилж байна. Тиймээс дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн коронавирусийн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Хяналтын явцад вакцинжуулалт хийж буй цэгүүдийн бэлэн байдал бүрэн хангагджээ. Өчигдрийн /2021.02.24/ 09:00-17:00 цагийн байдлаар …

  • 25 February

    Хөл хорионы үеэр нийслэлийн төрийн байгууллагуудын 350 гаруй алба хаагч 178 байршилд гурван ээлжээр үүрэг гүйцэтгэжээ

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоолоор нийслэлд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 02 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд нийслэлийн хүрээний алба хаагчид иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллалаа. Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, нийслэлийн Аврах 105, дүүргүүдийн …

  • 25 February

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Ч. Болортуяаг томиллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Чулуунбаатарын Болортуяаг томиллоо. Ч.Болортуяа нь сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн. 2006-2007 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, “Өнөөдөр” сонины дэргэдэх “Таны үзэх тв” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга2007-2013 онд GoGo.mn сайтад сэтгүүлч, Ерөнхий редактор2013-2021 онд iKon.mn сайтын Ерөнхий …

  • 25 February

    “Фантастик” продакшны залуус 200 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ

    “Фантастик” продакшны залуус хөл хорионы үеэр хүнсний тусламж нэн хэрэгцээтэй байсан өрхүүдэд тусламж үзүүлсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн насан туршийн боловсрол олгох сургуулийн нийт 40 сурагчдын ар гэр болон Улаан Чулуутын хэсгээр 200 өрхийн хүнсний багцыг тараажээ. Энэхүү үйл ажиллагааг Лантуун Дохио ТББ-ын сайн дурын ажилтнууд дэмжин ажилласан байна.

  • 25 February

    М.П.Сингх: Энэтхэгийг “Дэлхийн эмийн сан” гэж нэрлэж эхэлсэн

    Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхтэй ярилцлаа. -Монгол Улс ковидын анхны вакцинаа БНЭУ-аас хүлээж авлаа. Хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунгасанд монголчууд нийтээрээ баярлаж байна. Энэ үйл явдал хоёр орны найрамдалт харилцаанд тод томруунаар тэмдэглэгдэн үлдэх үйл явдал боллоо… -Энэ сарын 22-ны өглөө Бүгд Найрамдах Энэтхэг Улсад үйлдвэрлэгдсэн “КОВИД-19”-ийн эсрэг вакцин Монгол Улсад …

  • 25 February

    Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчид ковид-19 халдварын эсрэг вакцинд хамрагдаж эхэллээ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Цэргийн төв эмнэлгийн 210 эмч, сувилагч Ковид-19 халдварын эсрэг “Астразенека” вакцинд хамрагдлаа. Харин Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламжаар хандивласан 100 мянган тун вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсний дараа алба хаагчдынхаа хүсэлтийг харгалзан вакцинжуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ.