Мэдээ мэдээлэл

January, 2025

  • 24 January

    Авлигатай тэмцэх ажилд ахиц гарлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 12 сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганд оролцож хэлсэн үгэндээ “Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй” гэдгээ зарлаж “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг иргэд та бүхэн санаж байгаа биз ээ. Түүний ингэж хэлсэн нь ч ортой. Учир нь 1992 оны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас …

  • 24 January

    Л.Оюун-Эрдэнэ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Эрхэм монголчууд аа, Хүндэт нийслэлчүүд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлэхийн тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе …

  • 24 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга,  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис …

  • 22 January

    УИХ-ын гишүүд та бүхэн Газрын тосны үйлдвэрийн нэмэлт санхүүжилтийн асуудалд анхаарлаа хандуулна уу?

    Монгол Улс Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө болох 1.2 тэрбум ам.доллароор Дорнод аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тосны үйлдвэр барихаар болж 2018 онд шавыг нь тавьсан. Гэвч газрын тосны үйлдвэр баригдах ажил хойшилсоор, үйлдвэрийн захирал Д.Алтанцэцэг цар тахал, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, өртөг нэмэгдсэн гэх шалтгаануудын улмаас жил бүр төсөвт өртгийг нь Засгийн газар, УИХ-аар оруулж нэмүүлсээр 7 жилийн …

  • 22 January

    Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв?

    Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгссөн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, энэ сарын 24-ний өдөр орон даяар гашуудал зарлахаар болсон юм. Тэгвэл төр, нийгмийн нэрт …

  • 22 January

    Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана

    Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа. Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх …

  • 21 January

    Б.Мягмарнаран:Иргэн өөрийн хувийн мэдээлэлд хариуцлагатай хандаж, мэдээлэл алдаатай, зөрүүтэй байвал мэдээлэл хариуцагч байгууллагад мэдэгдэж засуулж байхыг зөвлөж байна

    E-Mongolia систем хэрхэн ажилладаг тухай “И-Монгол академи УТҮГ” -ын захирал Б.Мягмарнарантай ярилцлаа. Та “И-Монгол академи УТҮГ” -ынхаа талаар танилцуулаач ямар чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг вэ? “И-Монгол академи” нь төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах талаар судалгаа хийх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион …

  • 21 January

    Б.Мижиддорж: Наран сэвстэй хилийн боомтыг нээснээр Их говийн “А” дархан цаазат газрын бүрэн бүтэн байдалд ноцтойгоор нөлөөлнө

    Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулсан билээ. Тус ажлын хэсэг өчигдөр /2025.01.20/ хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Батбаатар Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Золжаргал, өргөдөл гаргагч иргэн Н.Анхзаяа, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Галтайхүү, гүйцэтгэх захирал Ч.Дулмаа, …

  • 21 January

    Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил Д.Алтанцэцэг захирлын үед “урагшлахгүй” нь тодорхой болов уу?

    ​Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барих асуудал “худлаа” болчихлоо гэдгийг УИХ-ын гишүүд яриад эхэллээ. Харамсалтай нь үүнд асар их хөрөнгө зарцуулсан байдаг. Манай сайт Газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа явуургүй байгаа тухай өмнө ХЭД ХЭДЭН цуврал нийтлэл бичиж байсныг та линкэн дээр дарж уншаарай. https://amlalt.mn/p/1000056 ,  https://amlalt.mn/p/1000351 Автомашины бензин шатахуун, шатах тослох материалын тухайд ОХУ-аас импортын хувьд шууд хараат байдаг …

  • 20 January

    П.Мөрөн “Дакар Ралли-2025”-д 76 дугаар байрт хурдаллаа

    1977 оноос эхтэй олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025” уралдаан өндөрлөлөө. Саудын Арабын Биша хотод болсон 7500 км зайн энэ удаагийн уралдаанд Монгол улсаас П.Мөрөн мотоциклын төрөлд өрсөлдөхөд 135 тамирчнаас нийлбэр дүнгээр 76 дугаар байрт хурдалжээ. 59 тамирчны өмнө орсон түүний анхны “Дакар ралли” энэ юм. Өдгөө 27 настай П.Мөрөн удам дамжсан …

  • 17 January

    Халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

    Сонгинохайрхан дүүргийн 9, 26, 35 дугаар хороонд халиа тошин үүссэн байршлуудад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд есөн хорооны 15 байршилд халиа тошин үүсээд байна. Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэрт 20 орчим айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндэрсэн учраас эхний ээлжид тухайн байршилд …

  • 17 January

    Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Гэрээнд Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад …

  • 17 January

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас нартай өнөөдөр уулзлаа. Бүгд Найрамдах Франц Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг учир харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын …

  • 17 January

    Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа, Өнөөдөр Монгол Улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ гэрээ …

  • 17 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа

    Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ордон цогцолбортоо албан ёсоор угтан авлаа. Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол, Туркийн албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгчийн ордон цогцолборт Засгийн газрын …