Мэдээ мэдээлэл

November, 2023

  • 27 November

    Өсвөрийн хийл хөгжимчдийн олон улсын нээлттэй V уралдаан боллоо

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагддаг “ӨСВӨРИЙН ХИЙЛ ХӨГЖИМЧДИЙН ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ V УРАЛДААН” 2023 оны 11-р сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус уралдаанд Ерөнхий боловсролын 5-17 насны 109 хүүхэд нас, насны ангиллаар Улаанбаатар хот, орон нутаг, Бразил улсаас ирж оролцсон байна.

  • 27 November

    Д.Тогтохсүрэн: Шүүх байгуулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.27/ болж,  хоёр асуудлыг хэлэлцлээ. Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ХСҮТ-ийн мэдээллийг сонсож, шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн барилгын асуудлаар асуулт асууж, тодруулав. Өвөлжилт, мах бэлтгэл, шатахуун нийлүүлэлт, эрчим хүчний хангамжийн асуудлаар гишүүдээс ирүүлсэн асуултын хүрээнд УИХ-ын чуулганы пүрэв гараг буюу /2023.11.30/-ны өдрийн хуралдаанаар Засгийн …

  • 27 November

    Б.Энхбаяр: Нүүрсний сонсголд Б.Ганхуяг, Ц.Элбэгдорж нар гэрчээр оролцоно

    Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.27/ хуралдаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын товыг тогтоолоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нүүрсний сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Эхний үе шат 12-р сарын 04-08, хоёр дахь үе шат 12-р сарын 18-22-ны өдрүүдэд болно. Сонсголд  175  иргэн гэрчээр оролцоно. Тухайлбал, …

  • 27 November

    Нүүрсний сонсголыг 12-р сарын 4-нд зохион байгуулна

    Нүүрсний хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хянан шалгах түр хорооны хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр, 11 цаг 32 минутад эхэлж “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Төслийн талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төсөлд тусгажээ. Эхний …

  • 27 November

    Озеки Киришима Б.Лхагвасүрэн мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүллээ

    Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Озеки Киришима Б.Лхагвасүрэн Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 2 дахь удаагаа түрүүлснээр Монгол сүмочдын 100 дахь түрүүг авлаа. Тэрээр 2023 онд 62 давж хамгийн олон даваа авсан бөгөөд энэ зиндаанд түрүү авсан бөхчүүдээс Озеки цолтой анхны сүмоч болж байна. Монголчууд Асашёрю аварга анх түрүүлсэн 2002 оны “Кюүшү Башё”-гоос хойш 21 жилийн дараа 100 дахь …

  • 27 November

    Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг болно

    Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, …

  • 27 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг …

  • 27 November

    Нүүрсний түр хороо өнөөдөр хуралдаж, сонсголын товоо зарлана

    Нүүрсний хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.27/ хуралдана. Хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12-р сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр …

  • 27 November

    Нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэж байна

    Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулж асуухад дараах хариултыг өглөө. “Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд нефтийн бүтээгдэхүүн, дулааны цахилгааны станцуудын нүүрс зэрэг улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй тээврийг тасралтгүй шуурхай зохион байгуулахад онцгой анхааран ажилладаг. Энэ хүрээнд ОХУ болон БНХАУ-аас импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн …

  • 27 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй уулзалт хийж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа  хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийж байна. Уулзалтад газар тариалан, мах, сүү болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав баглаа боодол, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн нэг чухал салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газраас тус салбарын эрх зүйн орчныг шинэчлэх …

  • 27 November

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны 11-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар …

  • 25 November

    Гавьяат багш Г. Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиад зохион байгуулагдаж байна

    Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамба багшийн  нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиад өнөөдөр /2023.11.25/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Оюутны Соёлын төвд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улсын VII олимпиадын нээлтийн арга хэмжээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын Сургуулийн захирал, АУ-ы доктор Г.Дарамбазар, Монгол Улсын гавьяат багш, профессор Г.Жамба …

  • 25 November

    Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо

    “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2021 оноос эхэлсэн бөгөөд энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр энэ жил “Эрүүл орчин – Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Хөтөлбөрийн бүртгэлийг 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд зарлаж, 700 гаруй сурагч орчны эрүүл мэндийн талаар эсээ …

  • 24 November

    Эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар 2024 оны төсөвт камерын нэгдсэн систем байгуулах санхүүжилтийг тусгалаа

    Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Аюулгүй хотын төлөө: Эмэгтэйчүүд хамтдаа” чуулга уулзалтыг нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчидтэй хамтран зохион байгууллаа. Чуулга уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна. Иймд Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай цэгүүдэд камержуулалтыг хийж, гэмт хэрэг зөрчлийг бууруулахад бид …

  • 24 November

    Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачилга Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэлийн эхлэл боллоо

    Монгол Улсын иргэн Раднаабазарын Цэндсүрэнгээс “D-өргөдөл” системд гаргасан “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50.000 төгрөгийг нэмэхийг Та дэмжиж байна уу” гарчигтай цахим өргөдөл 100.000-аас дээш иргэдийн санал авсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.  100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг өөрчлөх …