Мэдээ мэдээлэл

February, 2021

  • 1 February

    Б.Ууганбаяр: Иргэд тусгаарлах байрны эд хогшлыг нь эвдэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.02.01/ Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисст ажиллаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Тусгаарлах байранд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс их ирж байна. Сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх эмч нар ажиллуулж байна. Иргэд 14 хоног тусгаарлагдаад гарахдаа эд хогшлыг нь эвдэж байна. Эзэд нь цаашдаа байраа ашиглуулахад маш …

  • 1 February

    Д.Сумъяабазар:Хот бол бизнес, эдийн засгийн төв байх ёстой

    Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар дээрх гурван дүүргийн Засаг дарга нар 2021-2024 онд зохион байгуулж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулга хийв. Мөн энэ онд хэрэгжүүлэх онцлох ажлууд, хүрэх үр дүнгийн талаар танилцуулсан юм.  Энэ үеэр Засаг дарга Д.Сумъяабазар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг  УИХ-аар удахгүй хэлэлцэн …

  • 1 February

    Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд гуравдугаар сар гартал теле болон цахимаар хичээллэнэ

    Улсын онцгой комисс хуралдан “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцэв. Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд томуу, томуу …

  • 1 February

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байна.  2021 оны 01 дүгээр сарын 31-ний 20 цагаас 02 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ   Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулсаар цас …

January, 2021

  • 30 January

    Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л. Халтарыг улираан томилов

    Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монголын Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтарыг томилов. Сайд Л.Халтарт …

  • 30 January

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тамгаа гардаж авлаа

    Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар Монгол Улсын Шадар сайдад шинээр томилогдож буй С.Амарсайханд тамга гардуулж өглөө. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан шадар сайдын ажлын албаныхан болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Мөнхдорж нарыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод …

  • 30 January

    Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан ажиллахаар болж, өчигдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрт оруулж, …

  • 30 January

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Энхболд сайд үүрэгт ажлаа хүлээн авлаа. Эрүүл мэндийн яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан гардуулж шинэ сайдын цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ. Тамга гардуулах үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЭМЯ-ны удирдлагууд оролцлоо. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан  “Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар томилогдсон С.Энхболд сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт …

  • 30 January

    Соёлын сайд Ч.Номин үүрэгт ажлаа хүлээн авлаа

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Соёлын яаманд хүрэлцэн ирж, Соёлын сайд Ч.Номинд тамгыг нь гардууллаа. Ажил хүлээлцэхэд Соёлын сайд асан С.Чулуун байлцаж, шинээр томилогдсон Соёлын сайд Ч.Номинд ажлын амжилт хүсэв. Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарт онцгой анхаарал хандуулж 24 жилийн дараа Соёлын яамыг шинээр эмхлэн байгуулсан. Богино хугацаанд соёл, урлагийн салбарын бодлого, …

  • 30 January

    Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөж, 2020 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

    Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв     Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол боллоо.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. …

  • 30 January

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарт тамгыг нь хүлээлгэн өгөв

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарт тамгыг нь хүлээлгэн өгөв. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг тамгаа хүлээн авахад нь байлцаж, яамдын ажилтан албан хаагчдад хандан үг хэлж, шинээр томилогдсон сайд нарт ажлын амжилт хүсэв. Монгол Улсын Засгийн газраас Боловсрол, шинжлэх ухааны салбарт онцгой …

  • 30 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.01.29/ Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газрын насыг уртасгах асуудал туссан боловч харамсалтай нь зургаан сарын дараа Засгийн газар огцорлоо. Дараа, дараагийн удаа алдаа гаргахгүй байх талаар анхаарч ажиллаарай” гэлээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын …

  • 30 January

    Засгийн газрын гишүүдийг томиллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо. 1. Монгол Улсын Шадар сайд  Сайнбуянгийн Амарсайхан С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургууль төгссөн. Хэл судлал, …

  • 30 January

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тамгаа хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажилдаа оров

    Гадаад харилцааны сайдаар томилогдсон Б.Батцэцэг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд тамгаа хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажилдаа оров. Ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны өмнөх сайд Н.Энхтайван байлцаж, шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ажлын амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нь 1973 онд төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны …

  • 30 January

    Л.Оюун-Эрдэнэ: “Ковид-19” цар тахлыг даван туулах чиглэлд цогц төлөвлөгөө боловсруулж шуурхай ажиллана

    Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Монгол Улсын хүндэт иргэдээ! Монгол Улсын Ерөнхийлөгчөө! Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Засгийн газрын гишүүд парламентад тангараг өргөж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа шуурхайлан орох боломж олгосон УИХ-д баярлалаа. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У. …