Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 29 October

    Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

    Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын  дарга асан Б.Хурц нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2020.10. 29)  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хоёр дахь өдрөө  боллоо.  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох …

  • 29 October

    Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо

    381 жилийнхээ шаcтир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн …

  • 29 October

    Нийтийн дуучид болон яруу найрагчдын хамтарсан “Амраг намар” нэртэй нэгдсэн тоглолт болно

    Нийтийн дуучид болон яруу найрагчдын хамтарсан “Амраг намар” нэртэй нэгдсэн тоглолт болно. Уг тоглолтоор Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА , яруу найрагч Баянмөнхийн Болорцэрэн уран бүтээлийн сүүн хадгаа үзэгч олондоо барих аж. Тоглолт энэ сарын 31-ний бямба гарагт 19:00 цагаас “UB palace”-т болох юм. Тоглолтод: МУСТА Л.БанзрагчМУСТА Б.НаранцогтМУСТА Э.ЧулуунчимэгМУСТА Э.ТөрмандахДуучин С.БахатДуучин Г.ЭнхнаранДуучин Г.МашбатДуучин Б.СолонгоНоён Бондгор хань Б.Золзаяагийн хамтЯруу найрагч Б.ИчинхорлооБяцхан авьяастан Б.Бат-Энэрэл …

  • 29 October

    Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглов

    Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав …

  • 29 October

    Шуурхай штаб:Тусгай дугаарын утсанд 97,405 дуудлага хүлээн авч, холбогдох мэдээллээр ханган ажиллалаа

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-аас эхлэн 18001105 318277, 263554 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна.   Тус дугаарыг ажиллуулж эхэлснээс хойш нийт 97,405 дуудлага, гомдол мэдээллийг хүлээн авч, холбогдох мэдээллээр ханган …

  • 29 October

    Н.Түвшинбаяр аварга хүчингийн хэрэгт холбогдолгүй гэв

    Ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн Олимпийн аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяртай холбоотой таагүй мэдээлэл гарсан билээ. Тэгвэл хэрэг явдлын ээдрээ тайлагдлаа. Н.Түвшинбаяр аварга биш хамт явсан хүмүүс дунд нь үүссэн асуудал байжээ. Төлөвшсөн, үлгэр жишээ сайхан гэр бүлтэй, улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа аварга билээ. МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажилд очоод удаагүй байгаа аварга урд өмнө нь элдэв таагүй …

  • 29 October

    Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо

    Нийслэлийн 381  жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав.  Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал …

  • 29 October

    Төв талбайд үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ. Иймд энэ жилийн тус хүндэтгэлийн өдөр буюу ирэх арваннэгдүгээр сарын 16-нд …

  • 29 October

    УОК-ын Шуурхай штаб:80 гаруй улсаас 26,335 иргэнийг татан авсан

     Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадын 80 гаруй улсаас 19,754, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,581 буюу нийт 26,335 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.        Харин энэ аравдугаар сард 18 удаагийн нислэгээр 3,305 иргэнээ татан авсан бөгөөд бага насны хүүхэдтэй 539, эрүүл мэндийн шалтгаантай 165, хөгжлийн …

  • 29 October

    Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод анхны шав тавьсан энэхүү дурсгалын хөшөөг Нийслэлийн 355 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Морин …

  • 29 October

    Могой хороогоод удмаа бузарласан гашуун тавилан

    Лусын амьтан гэгддэг могойноос монголчууд ихээхэн айдаг. Тиймдээ ч өвгөд хөгшид маань нэрийг нь урт хайрхан хэмээн цээрлэж өглөөд сүүнийхээ дээжийг өргөдөг билээ. Харин лалын шашинтай манай казак иргэд найман настай балчираас наян настай буурлыг хүртэл эр сүвтэй болгон нь урт хайрхан тааралдвал л гурван хэсэг тасчин газарт булчихдаг заншилтай. Энэ явдлыг дуурайж хөөргөн зан гаргасан Д.Насанбат гэдэг эр ихээхэн хохирол …

  • 29 October

    Цахилгааны үнийн хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгч хамрагдахгүй

    Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших  айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн  цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 2020-2021 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хөнгөлөлт  энэ оны 11 дүгээр сарын 1-ийн өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд орой, шөнийн цагаар буюу 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн …

  • 29 October

    Удган мод унагаад удмаараа сүйрсэн аймшигт явдал

    Мөнгө цагаан, нүд улаан болсон энэ цөвүүн цагт доорх түүхийг хэн хүнгүй анхааран уншвал зохилтой санагдана. 1978 оны зун Толгойтын Зүүн салаагийн зусланд нутаглаж байсан Г.Дорждэрэм гэгч залуухан эр бүтэн гурван хоног зүсэрсэн усан борооноор гал алдахын эрхэнд хуурай мод олж ирэхээр хөрөө, сүхээ аваад мод руу оржээ. Ойн чөлөөн дэх бяцхан булгийн эхэнд байсан өгөршиж өмхөрсөн хуурай мод нүдэнд нь …

  • 29 October

    Монгол улсын нийслэлийн нэр түүхэндээ таван удаа солигдож байжээ

    Өнөөдөр Улаанбаатар хотын 381 жилийн түүхт ой тохиож байна. Монгол улсын нийслэл улаанбаатар хотын түүх  бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Өргөө /1639-1651 он/ 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж …

  • 29 October

    Г.Мөнхбаатар: “Хүүхдийн автобус” асар том хариуцлагатай ажил

    “Моннис Моторс” ХХК-ны захирал Г.Мөнхбаатартай ярилцлаа. -Нийслэлийн захиргаанаас хэрэгжүүлэхээр болоод байгаа “Хүүхдийн автобус” төсөлтэй холбоотой шүүмжлэлд танай компани нэр холбогдсон. Тодруулбал, тендерт шалгарсны дагуу автобус нийлүүлэхээр болсон асуудлыг, тэр дундаа автобусны үнэ өртөгтэй холбоотой шүүмжлэл шууд танайхыг чиглэж байна. – Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр нэр бүхий хүмүүс орон нутгийн сонгуулийн үеэр өөрсдийн үзэл бодол бүхий мэдээллийг түгээхдээ нийслэлийн төсвийн …