Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 10 September

    Нүүрсний экспорт VIII сард 4 сая тоннд хүрлээ

    Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний найман сарын дүнгээр 15.2 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнгээр, наймдугаар сард 3.97 сая тоннд хүрч өнгөрсөн долдугаар сарынхаас даруй 55%-иар нэмэгдэв. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.66%-иар бага дүн юм. Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Ногоон гарц” түр журамтай холбоотой. Нүүрсний экспортын …

  • 10 September

    Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

    Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улстөрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.  1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга …

  • 10 September

    Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнесийг хөгжүүлнэ

    “Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ны яамны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, гарааны бизнес эрхэлж буй компани болон хамтын оффисын /share office/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд …

  • 10 September

    Монгол Улсад өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв

    Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимын хороо/ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенбергт лхагва гарагт бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны  талаар санал солилцлоо. Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ нь Европын орнуудаас Герман улстай спортын салбарт олон жилийн турш ойр дотно, идэвхтэй харилцаа өрнүүлснийг онцлон дурдаад, тус улсын өндөр зэрэглэлийн спортын мэргэжилтэн , дасгалжуулагчид манай орны  спорт-олимпизмын  салбарт үнэтэй …

  • 9 September

    УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Хөшөөтийн чулуун нүүрсний ордыг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудлаар санал солилцов

     Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлгийн ахлагч Ш.Адьшаа /2020.09.07/ Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголия Энержи Корпорэйшн Лимитэд буюу “МоЭнКо” компанийн удирдлагуудтай санал солилцох уулзалт зохион байгууллаа.   “МоЭнКо” компани нь Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн чулуун нүүрсний ордод хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.     Уулзалтын эхэнд Улсын Их …

  • 9 September

    Ж.Мягмар: Бэлтгэл ажлыг хангасны дараа хүүхэд харах үйлчилгээг эхлүүлнэ

    2020 оны улсын төсвийн тодотголд УИХ дахь эмэгтэйчүүдийн лобби бүлгээс “Хүүхэд харах үйлчилгээ”-нд 2 тэрбум төгрөгийн төсвийг батлуулсан билээ. Тэгвэл уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар Боловсрол, шинжлэх Ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмартай ярилцлаа. -Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 батлагдсан. Тэгвэл энэ үйлчилгээний цэцэрлэгээс ялгарах давуу тал юу вэ? -Хүүхэд харах үйлчилгээний хуулийн төслийг боловсруулах …

  • 9 September

    Монголын сайн чанарын махны экспортыг нэмэгдүүлж, тогтмолжуулах талаар анхаарахыг Кувейтийн Элчин сайдаас хүсэв

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд уулзалтын эхэнд УИХ-ын даргаар дахин сонгогдсонд нь Г.Занданшатарт баяр хүргээд, Кувейтийн Үндэсний ассамблейн (парламент) дарга, ноён Марзук Али Аль-Ханимийн мэндчилгээг дэвшүүлэв. Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд …

  • 9 September

    Ц.Алтансор: Хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхийн тулд хүүхдэд багаас нь биеийн болон сэтгэл зүйн аюулгүй байдлын боловсрол олгох ёстой

    Бид сошиалаар медиагаар шуураад өнгөрдөг атлаа амьдрал дээр дорвитой шийдэл хүрч чаддаггүй, тэр бүр нээлттэй ярьдаггүй сэдэв бол хүүхдийн хүчирхийлэл билээ. Бидний ойр дотны хэн нэгэн хүчирхийлэлд өртөөгүй л бол хайхардаггүй, дуу хоолойгоо зоригтой илэрхийлдэггүйгээс хүчирхийллийн үндэс болох бүдүүлэг үйлдлүүд зүсээ хувирган нийгэмд оршсоор л… Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид биеийн аюулгүй байдлын  болоод сэтгэл зүйн боловсролыг хүүхдүүддээ багаас нь олгож, …

  • 9 September

    Улсын гуравдугаар төв эмнэлэг иргэд үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөнийхөө нээлтийг хийлээ

    Улсын гуравдугаар төв эмнэлэг иргэд, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийг дэмжигч байгууллага “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн дэмжлэг, дотоод нөөц бололцоогоор эмчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зориулсан 91,96м2 талбай бүхий 3, 4 дүгээр хүлээлгийн өрөөг шинээр засварлан тохижуулан ашиглалтанд оруулж байна. Уг өрөөнд ар гэрийнхэнд тусгайлан зориулсан эд зүйлсээ хадгалах, байршуулах шүүгээ, номын тавиур, буйдан сандал, ширээ, эмчлүүлэгчдийн …

  • 9 September

    Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн ногдол ашиг дансанд нь орж эхэллээ

    Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ . “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэлсэн. Үнэт цаасны компанид арилжааны банкны дансаа бүртгүүлсэн иргэд хамгийн түрүүнд ногдол ашгаа хүлээн аваад байгаа юм.Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг аваагүй иргэд хүсэлтээ ebarimt сайт болон аппликейшн ашиглан баталжуулалтаа хийх юм. Ингэснээр ногдол ашгийг иргэн таны …

  • 9 September

    Э.Анар:E-Mongolia цахим порталаар төрийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд Засгийн газар, Монголбанк хамтарна

    Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Монголбанк болон ХХМТГ хамран ажиллах талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай  ярилцлаа. Төлбөрийн системийг хөгжүүлэх талаар Монголбанкнаас хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулна уу. Монголбанкны үндсэн үйл ажиллагааны нэг чухал хэсэг бол үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг юм. Тиймээс шинэ тутамд хөгжиж …

  • 9 September

    Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан байгуулахаар болов. Ойн хүрээнд жилийн турш улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг олон салбарт хамтарсан арга хэмжээ зохиохоор төлөвлөжээ. Тухайлбал харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, харилцан айлчлал хийх, …

  • 9 September

    Засгийн газрын гишүүд төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцав

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 3-4-ний өдөр Дорноговь, Өмнөговь аймагт ажиллан газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тээвэрчдийн үйлчилгээний цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан: Тавантолгойн нүүрсний ордын гадаргуугийн ерөнхий төлөвлөгөөг …

  • 9 September

    Нийслэлийн сонгуулийн хороонд намууд нэр дэвшигчдийн баримт бичгээ ирүүллээ

    НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгээ ирүүллээ. Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Хуульд заасны дагуу МАН, АН, МАХН, …

  • 9 September

    Монголын Элчин сайд нарын клубээс гольфийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав

    Монголын Элчин сайд нарын клубээс дөрөв дэх удаагаа Монголын гольфийн Холбоотой хамтран “Ambassador’s Golf Cup 2020” тэмцээнийг  Mt. Bogd Golf & Country Club-ын гольфийн талбайд өнгөрсөн амралтын өдөр /2020.09.06/ амжилттай зохион байгуулав. Монгол Улсад суугаа гадаад орнуудын ЭСЯ-уудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх хамтын ажилгааны талаар, хамтын ажиллагаагаа санал солилцох, мөн цэвэр агаар, тав тухтай орчинд оюуны болон биеийн алжаалыг тайлах зорилгоор энэхүү гольфийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ …